antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 18, 2017 Comments are off

Нээлтийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ

нийтлэсэн Admin

Монгол бөх Гиннесийн дээд амжилтанд бүртгэгдсэн өдөр, Безкон-Аудит ХХК үүсэн байгуулагдсаны түүхт 15 жилийн ойд зориулсан намрын улирлын нээлтийн барилдаан өчигдөр болж, Монгол Улсын харцага О.Хангай түрүүллээ.

Барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, Д.Бат-Эрдэнэ, харцага М.Бадарч нарын тэргүүтэй 240 бөх зодоглосон юм.

Үзүүрт Дорнод аймгийн харьяат, улсын залуу начин Д.Анар үзүүрлэв.

Их шөвөгт ирж яваа цагийнхны төлөөлөл аймгийн заан Э.Энх-Амгалан /улсын өсөх идэр начин Э.Энхбатын дүү/ энэ жил Архангай аймгийн баяр наадамд шөвгөрч аймгийн харцага цол хүртсэн Б.Зоригтбаатар нар шалгарлаа.

Б.Зоригтбаатар өнгөрсөн жил цэргийн начин цолтойгоор мөн нээлтийн барилдаанд ийн бужигнуулж, их шөвөгт шалгарсан билээ.

Магнай бөх Р.Пүрэвдагва зургаагийн даваанд улсын начин Д.Анарыг амалж өвдөг шороодсон бол шинэ заан Н.Жаргалбаяр аймгийн заан Э.Энх-Амгаланд унасан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car