antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2017 5 comments

Фавзиа Күүфи : Монгол Улсын Их Хурал, С.Зоригийн хэргийг үнэн зөв, шуурхай шийдвэрлэхийн төлөө нууцын зэрэглэлээс гаргана гэдэгт найдаж байна

нийтлэсэн Admin
Афганистан Улсын парламентын гишүүн, Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны ерөнхийлөгч, хатагтай Фавзиа Күүфи өнөөдөр (2017.09.13) Монгол Улсад албан томилолтоор ажилласан талаараа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө.
Хатагтай Фавзиа Күүфи мэдээллийнхээ эхэнд ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны талаар товч мэдээлэл өгсөн юм. Уг хорооны зорилго эрх нь зөрчигдсөн парламентын гишүүн, эсвэл гишүүн байх үед эрх нь зөрчигдсөн иргэн, улс төрийн нам, Хүний эрхийн үндэсний хороо болон олон улсын байгууллагуудаас ирсэн гомдол, саналыг хүлээн авч тухайн улсын холбогдох албаныхантай уулзаж мэдээлэл, баримтуудыг тодруулж, шалгахад оршдог аж.
Хатагтай Фавзиа Күүфи хэлэхдээ, “Бидний энэ удаагийн албан томилолтын зорилго С.Зориг агсны хэргийн талаарх үнэнийг тодруулахад оршиж байлаа. Бид С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлаар албаны болон бусад хүмүүстэй уулзсан. Харамсалтай нь хэрэгт яллагдсан хүмүүстэй уулзаж чадсангүй. ОУПХ-нд энэ хэрэг 2000 онд албан ёсоор ирсэн байдаг. Энэхүү хэрэгтэй холбогдуулж Парламентчдын хүний эрхийн хороо 50 удаа шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсад гурван удаа ирж ажиллаад байна.
Олон улсын хууль тогтоомж, гэрээ, конвенцийн хүрээнд бид Засгийн газар, хууль тогтоох байгууллагуудад туслаж, дэмжлэг үзүүлэхийг зорьдог. С.Зориг агсны хэрэг Монгол Улсын хувьд нууцын зэрэглэлтэй тул тодорхой нарийн мэдээлэл авах боломж хомс байдаг. Гэсэн ч Парламентчдын хүний эрхийн хороо хэргийг анхааралдаа байнга байлгах болно.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газар энэхүү хэргийг үнэн зөв, шуурхай шийдвэрлэхэд тодорхой арга хэмжээ авч, нууцын зэрэглэлээс гаргана гэдэгт найдаж байна.
Мөн Монгол Улсад албан томилолтоор ажилласан ОУПХ-ны төлөөлөгчдийн тайланг өөрийн албан ёсны цахим хуудастаа байрлуулж, ОУПХ-ны Удирдах зөвлөлөөр хэлэлцэх болно” гэлээ.
ОУПХ-ны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бахрейн Улсын парламентын гишүүн, хуульч, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүн, ноён Али Аларади, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Гаелл Ларок нар багтсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (September 15, 2017 4:03:44 pm )

    Хуний эрх ардчилалын талаар “А”байхгуй хуй нэгдлийн уеийн боолын сэтгэхуйгээр амьдарч терророор санал зорсон улсуудтайгаа ууссэн саналынхаа зороог шийддэг амьдралын хэвшилтэй ядарсан Афганистанаас манайд ирж хуний эрхийн асуудал хондож яриад яваа чинь инээдтэй санагдчихлаа.

  • Anonymous (September 15, 2017 4:07:03 pm )

    Багабанди Содбилэг нар алуурчин захиалагчийн хамсаатан, хэргийн ул мерийг баллахад онцгой гавьяа байгуулсан гэдэг

  • Зочин (September 15, 2017 4:10:09 pm )

    хятадын тагнуул Нямдорж хэргийг албаар удаашруулж энэ холбоонд хандсан гэсэн. захиалагч нарын хуулийн хамгаалалтыг хариуцсан хүн шүү дээ. хувалз

  • Зочин (September 15, 2017 4:24:05 pm )

    монгол улсын дотоод асуудалд оролцдог хэн бэ. УИХ ЗГ-т үүрэг өгөөд байгаан бишүү бараг.

  • Баадай (September 17, 2017 6:50:01 pm )

    Зориг агсны хэрэгт үнэхээр л Эрдэнэтийн 3 холбоотой юм бол юу гэж төрийн нууцад хамрагдах юм билээ дээ.Иргэний хэрэг.Төрийн нууцтай холбоотой юм бол энэ 3 алуурчид биш.Ойлгомжтой доо.

antalya rent a car