antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2017 2 comments

Оффшорчдод өгсөн 49 хоногийн хугацаанд 23 хүнийг дуудаж уулзжээ

нийтлэсэн Admin

Т.САЙХАН

Монгол Улсын 49 иргэн оффшор бүсэд данстай байгаа талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчдад хандан 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан билээ. Харин тэр хугацаа өчигдөр дуусгавар боллоо. Уриалгатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг хүлээн авч уулзлаа. З.Энхболд АТГ-ын даргаас “Ерөнхийлөгчийн гаргасан уриалгын 49 хоногийн хугацаа өчигдөр дууссан. Энэ хугацаанд ямар ажил хийж, ямар үр дүнд хүрэв” гэдгийг тодруулав.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал “Өнгөрсөн хугацаанд нэр бүхий 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад сайн дураар оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүй байна” гэв. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Засгийн газар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсааалтыг албан ёсоор зарласнаас гурван сарын дотор оффшор бүс дэх дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулэх эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авч өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй болжээ. Гэвч Засгийн газраас албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулаагүй байгаагаас болж аль улс орон, түүний нутаг дэвсгэрийг оффшор бүсэд хамааруулах тухай нэгдсэн ойлголтгүй хэвээр байгаа гэлээ.

Ажлын явц байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нууцын зэрэглэлтэй мэдээлэл өгснөө мөн танилцууллаа.

Эх сурвалж:www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ИРГЭН (September 12, 2017 5:36:46 pm )

    БАТТУЛГАА,,,мөнгөө авчирахгүй бол шууд хориж байж авах хэрэгтэй мэдээж улсын мөнгө шүүдээ??

  • shudarga (September 12, 2017 7:14:43 pm )

    huuli bus mongond yun huuliin daguu honog yariad bgaa golog ve en,enhboldiin svv dolooson golgiig halaachee eronhiilogchooo. ard tvmen iim golognvvdtei evlereed yavad bai gj songoogvi shvv

antalya rent a car