antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2017 7 comments

Дундаж цалин 966.6 мянган төгрөг болж нэмэгджээ

нийтлэсэн Admin

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр энэ оны эхний найман сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.

ҮСХ-ны мэдээлснээр нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны хоёрдугаар улирлын байдлаар 966.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 78.6 (8.9%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 594.9 мянган ажиллагчдын медиан цалин нь 700.0 мянган төгрөг байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:

  • 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 630.9 мянган төгрөг,
  • 10-49 ажиллагчтайнх 771.0 мянган төгрөг,
  • 50-99 ажиллагчтайнх 882.9 мянган төгрөг,
  • 100-199 ажиллагчтайнх 991.8 мянган төгрөг,
  • 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1365.3 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2221.2 мянган төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 613.7 мянган төгрөг байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • 5555 (September 12, 2017 7:59:51 pm )

    худлаа дүн гарчээ амьдралд ойрхон мэдээлэл тавиачээ

  • shuuh (September 13, 2017 10:33:25 am )

    jaahan ch gesen undesleltei too gargaach ee arai l bish ee

  • ganaa (September 13, 2017 11:43:51 am )

    Hudlaa statistik baina. Iirged ,ajilchid.tednii oiriin hureeniinan abch baigaa tsalingaa medej baigaa ,

  • Шүрээ (September 13, 2017 12:43:21 pm )

    ёстой нэг худлаа дүн гарчээ та бүгд ажилаа үнэн зөв хийсэн дээр байхаа

  • Zob (September 13, 2017 5:01:13 pm )

    Hudlaa dun bicheed omnoh zasgiim gazar ajillaj chadaahui shuud bichih um

  • ЗОЧИН (September 13, 2017 5:23:32 pm )

    Тэгээд одоо эдгээрийг нэмээд хуваачхаад дундаж цалин гэж байгаа юмуу.Арай ч ингэж боддоггүй байхаа. Хэнийг хулхидаж байгаа юм бээ. Арай ч дээ.

  • зочин (September 18, 2017 12:35:00 pm )

    статистик тоо хэзээ ч үнэн байдаггүй,

antalya rent a car