antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2017 2 comments

Жүдо ба Улс төр

нийтлэсэн Admin

Жүдо бөх Монгол төрийн үндэсний спорт болох уу… Зүгээр л энэ бол асуулт. Магадгүй “Хариулахгүй ч байж болно” гэдэгтэй адилхан юм уу даа.

 Гол нь, наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхний гээд үргэлжилсэн тав хоногийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Унгарын нийслэл Будапешт хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зочилж, зочин оролцогчийн суудалд сууна билээ.

Мэдээж Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар тэрбээр тамирчдаа дагаж явах, тэдэндээ урам өгөх үүрэгтэй. Үүн дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх төрийн тэргүүний эрх мэдэл нэмэгдсэн болохоор энэ удаад уг тэмцээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, Унгар улсын Ерөнхий сайд В.Обран түүнд бараалхсан гээд хоёр улс хоорондын харилцаанд тэмдэг болохуйц үйл явдал өрнөж байгаа нь харагдсан. Иймд “жүдо ба улс төр” гэсэн сонирхолтой харилцаа ирэх дөрвөн жилийн хугацаанд Монголын улс төрд, төрийн үйл хэрэгт анзаарахгүй байхын аргагүй тод мөр үлдээж болох нь ээ гэдэг итгэл төрөх ажээ.

Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулгыг Будапешт хотноо байх хугацаанд та бид үдэш орой гэлтгүй жүдо бөхийн тамирчдын амжилтаар бахархсан. Зарим хүний хувьд бүр шинэ Ерөнхийлөгчийн үйл хэргийг мялаасан, үйлс сэтгэл нэгтэй тамирчдынх нь талархал амжилтаар илэрч байна хэмээн дүгнэх нь ч дуулдаж байлаа. Арга ч үгүй, Ерөнхийлөгч болсноос нь хойш болж буй анхны том тэмцээн юм хойно. Гол нь уг дүгнэлтийг батлах мэт Монголын жүдо бөхийн тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, гурван ч хүрэл аваад ирлээ. Баярлахгүй байхын аргагүй, Д.Сумьяа, М.Уранчимэг, Н.Түвшинбаяр, Г.Болдбаатар, Б.Мөнгөнчимэг нартаа. Тухай бүрт нь Монгол Улсын төрийн далбаа мандаж, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийнхөө хичээн зүтгэж байж хүргэсэн амжилтандаа баярлаж зогссоны муу юм гэж юу байх вэ. Монгол хүн хойно, Ерөнхийлөгч танд талархая.
Тэгвэл уг тэмцээнтэй залгуулаад Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумд оролцсон уулзалт, ярилцлагын тэмдэглэлээс хүргэе. Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ уг эдийн засгийн форумын өргөтгөсөн хуралдаан дээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хоёулаа жүдогийн хар бүстэй бөхчүүд. Манай улсад ирж Японы олимпийн аварга бөх Я.Ямашитатай барилдаач” гэдэг урилга илгээсэн байна билээ. Үүнийг зарим нэг хүн шооч яриа мэтээр ойлгож буй ч эцсийн бүлэгт аль ч орны төрийн тэргүүний албаны бүү хэл дэл сул үг хүртэл улс хоорондын харилцаанд ач холбогдол өгөх, эргээд найрсаг харилцаанд тулгуурласан эдийн засгийн ач холбогдлыг чухалчилдаг байх талтай. Тэр дундаа, Япон улсын хувьд Тавантолгойн нүүрс гэдэг хэзээд сонирхлынх нь төвд байсаар ирсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүр Засгийн газартай Тавантолгойн нүүрсийг олборлох гэрээнд гарын үсэг зурах эрхтэй болж байсан ч түүхтэй. Харамсалтай нь, гэрээнд гарын үсэг зурах үйл явдал нь нэг шөнийн дотор цуцлагдсан байдаг. Иймд асуудлыг нэг удаагийн жүдо бөхийн барилдаан мэтээр, магадгүй хошин яриа мэтээр ойлгох нь өрөөсгөл байж мэднэ. Дээр нь, Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэр ОХУ-ын талаас манай улсад “Восточный” боомтод газар олгох замаар, Тавантолгойн нүүрсийг гуравдагч орон руу борлуулах боломж олгоход нээлттэй хандахаа илэрхийлсэн саналыг тодотгох хэрэгтэй. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга Алс дорнодын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, Монголын нүүрсийг дэлхийн зах зээлийн үнэ цэн рүү хүргэх сонирхолтой гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр уг жүдо бөхийн барилдааны урилгын цаана Орос, Монгол, Япон гэсэн гурван орны эдийн засгийн хамтын ажиллагаа нэг төвшинд яригдах нь хэмээн итгэвэл буруу зүйл үгүй болов уу. Учир нь, жүдо бөх Япон орноос үүсэлтэй. Тус улсын дөрвөн сая гаруй хүн жүдо бөхөөр хичээллэдэг бөгөөд улсынхаа аваргыг шалгаруулах тэмцээн нь дотооддоо дэлхийн аваргаас ч хүнд бэрх шалгаруулалт дор явагддаг гэдгийг мэргэжлийн тамирчид ярилцдаг. Харин ОХУ хийгээд тус улсын Ерөнхийлөгч В.Путиний хувьд жүдо бөх бол нэгэн том үнэт зүйл нь. Тэрбээр 13 наснаасаа хичээллэсэн, амьдралынх нь нэг хэв маяг хэмээн нэрлэж болно. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд ойлгомжтой. Тэрбээр 2006 оны есдүгээр сард Хөдөлмөрийн баатар, Ардын багш, дасгалжуулагч Ч.Насантогтохын хүсэлтээр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан. Тэр цагаас хойш буюу бүхэл бүтэн 11 жилийн турш Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн албыг нэр төртэй хашиж буй. Жилд дунджаар дөрөв орчим тэрбум төгрөг холбоондоо зарцуулдаг гэдгээ сэтгүүлч Д.Төрмөнхийн бичсэн “Миний мэдэх “Женко” Баттулга” номонд дурьдсан байдаг. Иймд жүдо бол тэдний хувьд их, бага, том, жижиг орон гэлтгүй нэг төвшинд ярилцах сэдэвтэй, үнэт зүйлтэй байна гэдгийн илэрхийлэл юм.
Цаашлаад харин жүдо Монгол төрийн үндэсний спорт болох уу гэдгийн тухайд жаахан хэтрүүлэг хэрэглэсэндээ хүлцэл өчье. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний албаа хүлээж авсан даруйдаа Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар тэргүүтэй оюуны спортоор хичээллэдэг залуусыг хүлээн авч уулзан “Төрийн тэргүүний хувиар би оюуны спортыг дэмжиж ажиллана. Бодит дэмжлэг үзүүлнэ” хэмээн амласан юм. Тэгэхээр их удахгүй Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр дэлхийн аварга болсон монгол тамирчдын амжилт тодоор яригдаж, төрийн тэргүүн хоорондын айлчилж, уулзах нэг том сэдэв болохыг үгүйсгэх аргагүй юм. Жүдог тойрсон хүндлэл бодит гэдгийн баталгааг өнгөрсөн өдрүүдийн медалийн буухиа та бидэнд батлан харуулсан болохоор яагаад итгэж болохгүй гэж. Тиймээс ч уншигч танд “Миний мэдэх “Женко” Баттулга” номын нэгэн хэсгээс хүргэе. Сонирхолтой санагддаг юм.
2008 оны наймдугаар сарын 14-ний 10 цаг 45 минут. Бээжин хотын Олимпийн тосгон. 
-Хар хослол өмсөж зангиа зүүсэн Х.Баттулга бэлтгэлийн зааланд орж ирэхэд өдөр бүр бэлтгэлийн хувцастай явдаг түүнийг Н.Түвшинбаяр гайхсан харцаар угтаад
-Та өнөөдөр бэлтгэл хийхгүй юм уу. Яагаад костюм өмчихөө вэ гэж асуухад Баттулга
-Яах юу байхав дээ. Чи алтан медаль авна шүү дээ. Тэгээд би гардуулах гээд л… гэж хэлээд инээжээ.
20 цаг 35 минут
-Монголын тамирчин Н.Түвшин­баяр алтан медалийн болзол хангав… Энэ бол сэтгүүлч Д.Төрмөнхийн бичсэн “Миний мэдэх “Женко” Баттулга” номын 118-121 дүгээр хуудсанд үлдсэн тэмдэглэл. Харин халуун үйл явдал нь видео бичлэгт хадгалагдан үлдсэн бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн өдөр Олон улсын жүдогийн холбооны бодлогын зөвлөлийн Ази тив хариуцсан тэргүүний хувиар Н.Түвшинбаярт цэцэг өгсөн байдаг…  Ерөнхийлөгч Х.Баттулга танаас оюуны спортыг хөгжүүлэхээр, дэмжихээр амласан амлалтаа ингэж биелүүлэхийг хүсье. Ерөнхийлөгчийн хувиар амласан болохоор тань шүү.

Үндэсний шуудан сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (September 12, 2017 5:01:39 pm )

    ymar ch heregui iim elii balai yum bichij yadag bn aa garchhg n harad l durgui hureed unshsangui

  • zochin (September 12, 2017 8:53:13 pm )

    anonymous chi iim yumiig unshih heregtei unshaad uhaarah heregtei. yum engiin baih tusmaa aguu baidag.

antalya rent a car