antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 10, 2017 Comments are off

Вьетнам улс руу гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн экспортлоно

нийтлэсэн Admin

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссийн 16 дугаар хуралдаан 8-р сарын 8,9,10 өдөр үргэлжлэн, протоколд гарын үсэг зурах ёслолоор өнөөдөр /2017.08.10/ өндөрлөлөө.

Монголын талыг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд, ЗГХК-ийн монголын хэсгийн дарга П.Сэргэлэн тэргүүлж, ХХААХҮЯ, ГХЯ, БСШУСЯ, УУХҮЯ, БХБЯ-ны болон албаны бусад төлөөлөгчид оролцов. Вьетнамын талыг Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, ЗГХК-ийн Вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыөнг тэргүүлж, ЗГХЭГ, ХААХХЯ, ГХЯ, БХЯ, ТХОЯ, АҮХЯ, МХХЯ-ны болон бизнесийн төлөөлөгчид оролцов.

Монгол, Вьетнамын хоорондын улс төр, дипломат харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, аюулгүй байдал, хөдөө аж ахуй, байгаль цаг уурын өөрчлөлт болон байгалийн гамшигтай тэмцэх, шинжлэх ухаан технологи, мэдээлэл сурталчилгаа, зам тээвэр, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал, хөдөлмөр, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны томоохон асуудлуудыг авч хэлэлцэв.

Монгол, Вьетнамын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлж, хоёр тал 2020 онд худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх талаар санал нэгдэв. Монголын тал  Вьетнам Улсад гүн хөлдөөсөн болон боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн, оёмол барааны түүхий эд, арьс ширэн бүтээгдэхүүн, ашигт малтмал, малын ясны гурил, хөлдөөсөн чацаргана, нэрс, аньс нийлүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Гурван өдрийн турш манай мэргэжилтнүүд болон холбогдох албан газрын байгууллагууд асуудлуудаа хамтарч хэлэлцээд, протоколд гарын үсэг зурлаа. Энэ протоколд Монгол Улсаас Вьетнам Улсад гүн хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэж байгаагаар өндөр ач холбогдолтой. Вьетнам Улс нь Монгол Улсаас мах авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Протоколд хоёр улсын ирэх дөрвөн жилд хамтарч хийх ажлууд ерөнхий тусгагдсан, гол заалт нь худалдааны эргэлтийг 70 сая ам.долларт хүргэх зорилготой” гэлээ.

Ийнхүү Монгол Улсаас Вьетнам Улсад гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн экспортлох, Вьетнам Улсаас Монгол Улсад цай, кофе, гурилан бүтээгдэхүүн, шинэ жимс, жимсний ундаа, гахай, тахианы мах, далайн бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх зах зээлийн боломжийн  талаар холбогдох яриа хэлэлцээг эхлүүлэхээр тогтлоо. Мөн Вьетнам Улсад нийлүүлэх дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийн эрүүл ахуйн гэрчилгээг тохиролцлоо. Ингэснээр Хятад улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар мах махан  бүтээгдэхүүнээ тээвэрлэж  гуравдагч оронд худалдаалах боломжтой болж байна.  Хоёр улс монголын ноос, арьс ширэн түүхий эдийн нөөцийг түшиглэн хагас болон боловсруулсан бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахаар тохиролцов.

Монгол, Вьетнамын ЗГХК-ийн 17 дугаар хуралдааныг 2019 онд Ханой хотноо хийхээр шийдвэрлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car