antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 12, 2017 12 comments

Ааш гэж адсага болсон Korean Air 불친절한 대한항공

нийтлэсэн Admin

Монголоос Солонгос нислээ. Чингис хаан нисэх онгоцны буудлаас аавдаа үнсүүлээд ээждээ илүүлээд алсыг зорьж буй алгын чинээ охид хөвгүүдээс өгсүүлээд өвчин зовлондоо баригдсан нэгэн өмч хөрөнгөтэй феодалууд гээд үхрийн бөөр шиг Монголын бүх амьдрал Буянт-Ухаагийн хонхороос Инчоны эрэг хүртэл үүлтэй тэнгэрээс дээгүүр үзүүртэй моддын дээгүүр нисч өнгөрсөөр.

Дэлхийд гайхагдсан эелдэг гэсэн Korean Air –н “шалганы захиалга”нь хараа муутай иргэдийн нүдний шилийг хүртэл шалгахаас эхлээд адал явдал эхлэн үйлчлэгч охид нь онгоц хөөрөөд аашаа гаргаж эхэллээ.

Магадгүй Солонгосоос ирлээ төд удалгүй зорчигчоо аваад буцаад алгын чинээ нутагруугаа ум хумгүй буцдаг ажлын их ачаалал нь нөлөөлдөг байх гэж бодовч “Хэргэлэгч Хаан”гэсэн мугуйд бодлоороо “хаан” болох гэсэн биш эгээтэй л хэдэн Монголчууд онгоцноосоо шидүүлчихсэнгүй.

Үйл явдал ингэж өрнөв. Хоол ирж байна. Бүх Монголчуудад будааны зутан өгөх шинжтэй. Шууд л асуухгүйгээр E.J.Lee тэргүүтэй охид шидлээд эхлэв. Хэл ус муутай, анх удаа нисч байгаа улсууд “ингэдэг л юм байх” гэж бодоод чимээгүй авч байв. Харин хэлтэй устай ч тэр хэд хэдэн удаа нисч газар үзэж галуу шувууны мах идэж үзсэн улсууд “Махчин Монгол мах иднэ”наадхаа өөрсдөө ид хэмээн ширүүхэн шиг “шүршиж” байгаа нь харагдав.

Зөрчил хурцдаж чанга дуугарсан зарим залуус, хүүхнүүдэд дуртай дургүй махтай хоол өгч байгаа харагдав. Бусад нь буюу ихэнх нь “будааны зутан”-даа залбирав.

Зарим нэгэнд “бууж өгсөн”мэт санагдсан Гуулийн улсын савхан цагаан охид тийм амархан бууж өгөх хүсэлгүй байсан бололтой Солонгос улсруу нэвтрэх хуудсан дээр шуудхан гонжирцгоов.

“Нэвтрэх хуудас байна эрүүл мэндийн хуудас байхгүй”хэмээн ахиад л хэл ам татлаж “юм үзсэнүүдийн”дургуйг одоо ёстой дээд цэгт нь хүргэв. Буухаас 1 цагийн өмнө тухтай сууж байгаад нэвтрэх хуудас бичдэг нь дэлхийн аль ч улс оронд байх үйлчилгээ бөгөөд Улаанбаатараас – Сөүл хүрэх нислэгт л ийм боломжоо эдлэж чадаагүй Монголчууд шуугилдаж эхэллээ.

Зарим нэгэн Монголчууд “За яахавдээ тэр нэвтрэх хуудсыг нь л авая эрүүл мэндийн хуудас нь Инчон дээрээ байгаадаа”хэмээн тайвшруулж үйлчлэгч охидоос нэвтрэх хуудас олгохыг хүстэл “дуусчихсаан”гээд асуудалд цэг тавив.

Өмнө нь Солонгосын Korean Air –н үйлчлүүлэгчид зорчигчидтой хүндлэлгүй, тавьсан хүсэлт биелүүлэхгүй элдэв байдлаар татгалзаж байна хэмээн шүүмжлэл гаргадаг байсан нь энэ удаад ёстой амьдрал дээр сэтгүүлч миний нүдэн дээр болж өнгөрлөө. Ямаан омогоороо Солонгост битгий хэл дэлхийд алдартай нөхдүүд эднийд бишгүй бий бөгөөд саяхан муухай ааш гаргаж New-York хүрэх нислэлийг 10 минутаар саатуулж байсан Гүйцэтгэх захиралынх нь охин эрүүгийн ял авсан байдаг.

Цаашид сэгсгэр ч гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр минь гэдэг муу МИАТ-аараа л газар хороож байх нь хэрэгтэй юм байна хэмээх бодол улам лавширч байлаа.

Монгол дахь Korean Air –н төлөөлөгчийн газар энэ тал дээр тодорхой арга хэмжээ авч Монголчуудтай зүй бусаар харилцсан ажилтнууддаа хариуцлага тооцож дэлхийд нэр хүндтэй байгууллагынхаа нэр хүндэд анхаарах нь зүйн хэрэг буйзаа.

Уг нийтлэлийг англи, солонгос хэл дээр тун удахгүй орчуулан хүргэх болно.

몽골에서 한국으로 출국했습니다. 칭기스칸국제공항에서 인천국제공항을 향하여 아이들을 비롯하여 대학생들, 환자들, 부자들 등 여러 사람들과 같이 비행기를 탔습니다.

세계적으로 친절하다고 인정받은  대한항공의  보안검색요원들은 눈이 나쁜 사람들의 안경까지 검색하며  승무원들은 비행기가 이륙하자 성질내기 시작했습니다.

한국에서 오자 바로 가는 힘든 일 때문이라고 이해하려고 해도  “고객이 왕” 이란 생각 때문에 “왕”이 되려고 하다가  비행기에서 쫓겨날 뻔했습니다.

다음으로 일이 이렇게 진행되었습니다. 기내음식이 왔습니다. 고객들한테서 물어보지도  않고 모든 고객들에게  “라이스 수프”를  드렸습니다. 한국말을 모르며 처음으로 비행기를 타 본 사람들은 “이런 음식 주나 보다” 라고 생각했는지 아무 말 없이 주는 대로 받았습니다.

그런데 한국말 알며 여러 번 비행기를 타 본 사람들은 “몽골사람들은 고기를 좋아한다” 라고 하며 고기 있는 음식을 달라고 요청했습니다.

상황이 안 좋아지자 요청한 사람들에게 어쩔 수 없이 고기 있는 음식을 드리기 시작했습니다. 나머지 즉 대부분은“라이스 수프” 먹게 되었습니다.

“입국신고서가 있는데 건강신고서가 없다고” 또 사람들을 분노하게 만들어 버렸습니다. 상황이 더 악화되었습니다.  착륙하기 1시간 전에 편안히 앉아서 입국신고서와 건강신고서를 작성하는 것은 기본적인 것인데 울란바타르에서 인천 가는 비행기에서 이런 기본적인 서비스를 받지 못한 몽골사람들은 아주 불만족스러워 보였습니다. 어떤 몽골인들은 “ 입국신고서만 주세요 건강신고서는 인천에 도착해서 작성할게요” 라고 E.J.Lee 가 리드하는 승무원들한테 부탁했더니 “다 떨어졌습니다”라고 대답했습니다.

예전에 대한항공 승무원들이 고객들과 불친절하게 대한다는 것, 고객들의 요청을 받아들이지 않는다는 것과 같은 여러 가지 비판들이 나왔었는데 이번에 기자인 저한테 이런 일이 닥쳤습니다.

이런 일을 겪은 후 앞으로 몽골항공을 선택해야겠다고 생각이 절실히 들었습니다.

대한항공 몽골지점이 몽골사람들과 불친절하게 대한 승무원들에게 책임을 따지고 앞으로 이런 일이 생기지 않도록 주의해 주시기 바랍니다.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Anonymous (August 12, 2017 10:02:11 pm )

    Муу гуулин улсын ямаан омогтууд өөрсдөө америк японы боол явснаа мэдкү муудаа дээрэлхүү их солиорноо. Худалч зальтай их хуурамч хүмүүс бдаг. Муу өмхий санаа нь дэнддэг ч гсн ажил тал дээр япон хятад нь хавьгүй дээр бдаг

  • N (August 13, 2017 12:40:50 am )

    Udahgui baihgui boloh gej baigaa uls bizde kkk

  • zochin (August 13, 2017 10:07:11 am )

    dampuurhiin shinj

  • Бид (August 13, 2017 11:21:15 am )

    Бид бусдыг биш еерсдийгее харцгаа Адгийн луйварчдыг толгой дээрээ залчихаад эргуу мал шиг л байцгаана. Ийм малуудыг захын ямаан омогт байтугай дээрэлхэнэ.

  • ӨӨРСДИЙГӨӨ ХАР (August 14, 2017 11:24:42 am )

    ТА НАР МОНГОЛД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТ АЖИЛЛАЖ ҮЗСЭН ҮҮ. МОНГОЛЧУУДЫНХАА /ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ/ ХЭР ХАРИЛЦААНЫ СОЁЛТОЙГ ХАРААД ШИЖИГ ДУРГҮЙ ЧИНЬ ЗЭРЭГ ХҮРНЭ ДЭЭ ҮНЭН ҮХЭР

  • zochin (August 14, 2017 11:25:18 am )

    how jiw shig bish albarhuu baidlaar ene niitlelee bichwel hvreh hvndee hvreh bhaa

  • ii (August 14, 2017 11:41:45 am )

    guij ochij hamgiin muu muuhai so nuud ni tooj hhgui ajiliig hj ugch bgaa ydarsan guilgachidtai heb saihan haritsah ve dee amdiraliihana hamgiin dood davharga d ochij bgaa bizdee ymar surhii de tend ochij shal ugaaj bgaa shdee hen tooj hundleh ve dee

  • zochin (August 14, 2017 1:48:40 pm )

    niit zorchigchdodoo medeellin chanartai zuil helehed,jichee n:200 zorchigchidtoi nislegt 100 mahtai,100 tahiatai hool avch yavna uu gehees bish,200, 200 gaar n avch yavaad.uldsen 200 hayadag kompani bhgui.tiimees ehnii humuus n dan mah songood bval suuldee yah argagui tahua ulddeg,ali ch kompani iim.uuniig manai zorchigchid sain oilgon bzdee.busad asuudlig bol omooroogui shuu

  • MGL (August 14, 2017 5:39:33 pm )

    Авилгад идэгдсэн нөхдүүд өрсөлдөгч компанийг нь оруулаад ирл дээ.. өөрсдөө эхнэр хүүхэдтэйгээ Сологост үнэгүй амрахынхаа төлөө монгол зорчинчдоо золиосолж болохгүй биз дээ..

  • zochin (August 15, 2017 8:42:22 am )

    Manaihan uursduu dugnelt hiigeerei , bi MIAT-iin ongotsoor olon udaa yavaj baisan ,manaihan aimaar buduuleg shuu. Argaa baraad l Solongoschuud iim avir gargadag baih

  • Anonymous (August 15, 2017 1:25:52 pm )

    Англи хэл дээр орчуулаад олон улсад цацчих хэрэгтэй. World worst services of Korean air from Seol-Ulaanbaatar-Seol

  • зочин (August 18, 2017 10:12:11 pm )

    нутаг орноо гэсэн сэтгэл үгүй та нарт яг таарч байна дээрэлхүүлж байвал таарна

antalya rent a car