antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 10, 2017 18 comments

В.Путин Байгаль нуурын онцгой статусыг санууллаа, Шүрэнгийн УЦС-ын хувь заяа хаашаа вэ

нийтлэсэн Admin

Монголчуудад нэг мөрөөдөл бий. Тэр нь Шүрэнгийн усан цахилгаан станц. Бас Эгийн голын УЦС гэж бий. Эрчим хүчний  хангалтаар бусдаас хараат байхгүй байх, цаашдаа импортлогчоос экспортлогч болох  гэсэн монгол хандлагын маань нэг хэсэг нь энэ УЦС-ууд юм. Шүрэнгийн  УЦС бол бүр социализмын үед яригдаж байсан сэдэв. Тэгэхээр лавтайяа 30-40 жил монголчуудын мөрөөдөлд тээгдэж яваа гэж ойлгож болно.  Гэвч хүсэхэд хясах гэж бий.

Харин тэр хясал, тээг саад нь юу вэ. Мэдээж, хөрөнгө мөнгөний асуудал бий. Гэхдээ Дэлхийн банк Шүрэнгийн УЦС-ыг санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлчихсэн. Хоёр дахь саад тээг нь хойд хөршийн сануулга. Тэр нь Байгаль нуурын эко системтэй холбогдон яригддаг.  Ерөнхийлөгч В.Путин өмнөх долоо хоногт Байгаль нуурт ирээд тодорхой шийдэл гаргаад буцжээ.

 Шүрэнгийн цахтлгаан станцыг Сэлэнгэ мөрний нэг цутгалан /Нүрэн гэж нэрлэсэн нь буй/ дээр барих юм. Энэ хүрээнд тооцоолж байгаагаар 300 мВт чадалтай байх юм.  Сэлэнгэ мөрөн Байгаль нуурын хамгийн том цутгал учраас оросууд  энэ асуудалд байр сууриа идэвхтэй илэрхийлсээр ирсэн юм. Тэд Байгаль нуурын усны түвшин 11 см-ээр доошилсныг хоёр жилийн өмнө тогтоосон бөгөөд  хэрэв Монгол Улс төлөвлөж буй УЦС баривал нуурын эко системд нөхөж баршгүй аюул нүүрлэнэ гэж болгоомжилж байгаа юм. Байгаль орчиныхоо асуудалд санаа зовсон тэднийг бас буруутгаж боломгүй ч Монгол Улсын эрх ашиг гэж бас бий. Хууль эрх зүйн талаасаа ч тэдэнд бас бариад үзүүлэх баримт бичиг байгаа юм.  Гэхдээ монголчууд өөрсдөө  Оросуудын ийм  хориглолтод орох нөхцөлөө бий болгочихсон юм билээ. Юу гэвэл “шилжилтийн” гэгдэх 90-ээд оны үед хоёр улсын хооронд байгуулсан Усны конвенц гэж байгаа. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Тусгаар улстай байгуулж байсан хил дамжиж урсдаг гол мөрөн усны нөөцийн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдийн талаархи конвенцид  манайхан  ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаагүй хэрнээ 1995 онд ОХУ-тай ийм гэрээ байгуулж орхижээ. Чухам энэ конвенцид тэрхүү Сэлэнгэ, түүний цутгал голуудтай холбоотой заалт орсон нь хожмын хөгжлөө чөдөрлөж буй нь энэ ажээ.

“Энэхүү газар нутаг нь маш өвөрмөгц ховор гэдгийг бид сайн мэддэг. Зөвхөн Орос орны төдий бус хэтрүүлэлгүй хэлэхэд манай гаригийн үнэт өв юм. Байгаль нуур бол бидний бахархал, бас бидний онцгой үүрэг хариуцлага мөн.

ОХУ-ын Байгаль далайн усны нөөц баялгийг хариуцсан холбооны агентлагийн тэргүүн Ольга Колобеец гэгч эмэгтэй Шүрэнгийн цахилгаан станцын төсөлтэй холбогдуулж өгсөн ярилцлагадаа “Бид ОХУ Монгол хоёр улсыг дамжин өнгөрдөг гол мөрнүүд дээр ямар ч байгууламжийг ОХУ-ын оролцоотой, хамтарсан ажлын хэсэг байгуулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг судалж байж шийдэх тохиролцоотой” гэж ярьсан нь бий. Тэгэхээр энэ асуудал хоёр талын хамтын шийдвэрээр хэрэгжих эсэх нь тодорхойлогдох учиртай байж мэдэх юм.

Энэ бол асуудлын нэг тал. Нөгөө талаасаа Байгаль нуур нь ЮНЕСКО-гийн байгалийн өв, эмзэг эко системтэй гэдэг утгаараа яаж ч болохгүй анхаарал татдаг байж таарна.

Энэ оны гуравдугаар сард  Буриадад Шүрэнгийн УЦС-ын талаархи сонсгол болж манайхан уг төслийг бүр Улан-Үдээс эхлээд цааш нь оршин суугчдад танилцуулах арга хэмжээг нэлээд халуухан уур амьсгал дунд зохион байгуулсан гэх юм билээ. Харин үр дүн юу болсон нь тодорхойгүй.

Өнгөрсөн оны эхээр ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Донскойн “Бидний хүчин чармайлтын үр дүнд Сэлэнгэ мөрөн дээр баригдах Шүрэнгийн цахилгаан станцын санхүүжилтийг царцааж чадлаа” хэмээн мэдэгдэж байсан удаа бий. Тэрбээр  “Одоогийн байдлаар энэ төсөл тийм ч идэвхитэй биш байгаа. Санхүүжилт байхгүй, төслийн хувь заяа цаашдаа яаж эргэхийг монголчууд өөрсдөө ч мэдэхгүй байна. Цаашдаа энэ асуудлаас анхаарлаа салгахгүй” хэмээж байв.  Үнэхээр ч энэ төсөл идэвхгүй байгаа нь үнэн бололтой юм.

МАН-ын  сонгуулийн хөтөлбөр болон Ж.Эрдэнбатын тэргүүлсэн Засгийн газрын 2016-2020 хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Шүрэнгийн УГЦС-ын талаар тухайлсан заалт ороогүй байгаа юм. Харин Эгийн гол болон Ховдын гол дээр УЦС барих тухай хөтөлбөрт тусчээ. Ямартай ч энэ Засгийн газар хойд хөршийнхээ эсэргүүцэлтэй Шүрэнгийн цахилгаан станцын асуудлаар  маргаж байснаас бодитой биелэх боломжтой хоёр ч УЦС-ыг барьж байгуулахыг илүүд үзсэн бололтой.

Ер  нь ОХУ Байгаль нуурын экосистемийн асуудалд анхаарлаа нэмэгдүүлж  байгаа нь анзаарагдаж    байна. Өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Буриадад ажлын айлчлал хийж, Байгаль нуурын экологийн нөхцөл байдалд анхаарал хандууллаа.

Ерөнхийлөгч тэнд Байгаль нуур орчмын бүс нутгийг хөгжүүлэх асуудлаар зөвлөгөөн зохион байгуулж дэлгэрэнгүй үг хэлсэн.  Тэрээр энэ зөвлөгөөн дээр хэлсэн үгэндээ Байгаль  нуурын  онцгой статустай болохыг дурдаад  бүс нутгийн экологийн болон нийгэм эдийн засгийн хөгжлийн бодит шийдлийг олохыг даалгасан юм.

Тэрбээр “Энэхүү газар нутаг нь маш өвөрмөгц  ховор гэдгийг бид сайн мэддэг. Зөвхөн Орос орны төдий бус хэтрүүлэлгүй хэлэхэд манай гаригийн үнэт өв юм. Байгаль нуур бол бидний бахархал, бас бидний онцгой үүрэг хариуцлага мөн. Үүнийг хамгаалах нь одоо болоод хойч үеийнхэн, төрийн тэргүүлэх ач холбогдолтой үүрэг” гэдгийг онцлон хэлжээ.

Путины хэлсэн үгнээс харахад Байгаль нуур орчмын нутаг дэвсгэрт явуулж буй хариуцлаггүй үйл ажиллагаа болон зохистой бус үр дагаврыг арилгахад онцгой анхаарна гэжээ.

Тэрбээр “Аливаа хязгаарлалт нь хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлдөг хэдий ч Байгаль нуурт үзүүлж байгаа хүний ачааллыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарах ёстой. Ашиг хөөсөн бизнес, “зэрлэг” жуулчид нь экологид нэн хариуцлаггүй хандаж байгааг онцлоод  Байгаль орчмын бүс нутгийн экологид халтай аливаа үйл ажиллагааг хянан шалгаж арга хэмжээ авахыг Ерөнхий прокурортоо үүрэг болгохоо мэдэгдсэн байна.

Түүний энэ үг Шүрэнгийн УЦС-ын хувь заяанд шууд бус ч гэсэн дам утгаараа нөлөөлж л таарах байх.

П.Булган


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Монгол (August 10, 2017 1:52:22 pm )

    Нэг их том устай мөрөн голуудтай юм шиг Усан цахилгаан станц хөөцөлдөөд хэрэггүй дээ. Усан цахилгаан станцыг бус нар, салхины хүчээр ажиллах станцуудыг олноор барих хэрэгтэй ш дээ. Шүрэнгийн станцыг больёо. Оронд нь тийм хүчин чадалтай нарны станц байгуулах хөрөнгийг буцалтгүй тусламжаар өгчих гэж Путин гуайгаасаа гуйгаач!

    • Нараа (August 10, 2017 5:44:44 pm )

      Үнэн.

    • Юу (August 11, 2017 9:15:32 am )

      Narnii stants bol nargyi yed yuch gargahgyi.Shunu tsahilgaan gargahgyigeeree neg ih heregtei ed bish.Salhin tsants monl chadliig gargaj chadahgyi.Salhigyi yed 0.Usan tsahilgaan stants bol moneber saitai hediich tsahilgaan gargahad belen baidgaaraa ontslogdoo.OHU Mongold usan tsahilgaan stants bajiulahgyi baigaa uchir n bidniig erchim hycheer barih bodlogo barimtalj baigaa muuhan sanaatai ulsdaa.Hursh uls baij 1 1-iigee ingej booj bolohgyi.Teneg bodlogo barimtlaad irsen ih gyrnii deerengyi gej helehees uur yahabdee

    • Бид (August 13, 2017 11:13:03 am )

      Нар салхины шийдэл хамгийн зев усан сан байгуулсанаар гарах давуу тал хуурай оронд хэрэгтэй л зуйл

  • Anonymous (August 10, 2017 2:54:43 pm )

    манай нуур шүү дээ, яг замаар авсан нь мэдэгдэхгүй, бид ч энэ тухайгаа дуугарч чадахгүй байсаар өдийг хүрлээ, хамгийн баян сибирийг маань авсан, шивэр ойтой сайхан нутаг минь байсан даа

  • zochinZOCHIN (August 10, 2017 5:58:12 pm )

    TEST-5 l chuhal shuu dee, Erchimkhuchnii meregjliin buis saiduud hkudal yrisaar 3-4 jiliig duusaad l ajliinkhaa tailan , hkaruytslaga gej baidaggyi chimeegyi l baakhan idej abaad l/ tender/ l chimee ch ygyi, hkaruytslaga ch ugyi suuliin 20 jil yrigdsan, odoo dulaanii hkeregtseegee hkangaj chadahkgyi bna shuu dee Usan tsahkilgaan stnatsiig said buriin amnii unshlaga ,….

  • Зочин (August 10, 2017 6:25:58 pm )

    Сэлэнгэ мерен дээр УЦС барихад ОХУ татгалзсан бодлого явуулдаг нь манай орны дотоод хэрэгт нэг талаас хендленгеес оролцож байгаа хэрэг боловч негее талаас БАЙГАЛ нуурын усны неецийг хамгаалах гэсэн бодлого байгаа л байх. Тэгвэл заавал СЭЛЭНГЭ мерен дээр биш ДЭЛГЭР мерен дээр буур ИДРИЙН ГОЛ, ДЭЛГЭР мерний бэлчир дээр тэр УЦС -аа барьчихаж яагаад болдоггуй юм? Нэг зуйлийг хийхийн тулд олон талаас нь харж болдоггуй юм уу? Заавал СЭЛЭНГЭ гээд байлгуй туунд цутгах том мернууд дээр байгуулахад яагаад болохгуй гэж? ЭГИЙН ГОЛ, эсвэл ДЭЛГЭР мерен, БЭЛТСИЙН ГОЛЫН БЭЛЧИР гээд болдоггуй нь юу байнаа? Ухаантай УИХ-ын гишууд л гээд бай… яасан ч урагшгуй юм билээ???

  • Anonymous (August 11, 2017 1:27:26 am )

    Usan tsahilgaan stantsaa boliod usan san nuuruud baiguulii shvreng ashiglaad orosuud ingj buult hiihed yum hlj tenegtehgui blgui de

  • Elbeegdorj (August 11, 2017 4:26:53 am )

    Selbe gol deer barival saya zohimoi

  • Elbeeg (August 11, 2017 4:27:20 am )

    Selbe gol deer barival saya zohimoi

  • Зочин (August 11, 2017 12:17:01 pm )

    Монгол улс газрын гадаргуугийн усаа тогтоон барьж ашиглах нь бидний эрх. Нэгдсэн зорилго, бодлого, хяналт байхгүй монголын төр гадаадын хэрэгтэй хэрэггүй элдэв гэрээ хэлцэлд оролцож гарын үсэг зурдагийн гай гарч бн. Гэрээнээс гарах хэрэгтэй.

  • Anonymous (August 12, 2017 2:33:12 pm )

    ene stanc hereggui.oros bariulah ch ugui

  • Anonymous (August 13, 2017 8:10:37 pm )

    Orosuud baigali nuuriin usaa ekcportond gargaxaa bolimoor ymaa

  • yeezy (August 19, 2017 3:11:05 am )

    I am also writing to let you be aware of what a impressive encounter my wife’s girl went through reading yuor web blog. She realized a good number of things, which included how it is like to possess a marvelous helping mindset to have a number of people without problems comprehend a number of complex issues. You really surpassed our own desires. Many thanks for delivering the valuable, trusted, edifying as well as easy guidance on the topic to Emily.
    yeezy

  • true religion outlet (August 19, 2017 2:08:31 pm )

    WONDERFUL Post.thanks for share..extra wait .. ?
    true religion outlet

  • yeezy boost 350 (August 20, 2017 10:24:13 pm )

    I and also my pals have already been looking at the excellent guides from your website and then quickly came up with a horrible suspicion I had not expressed respect to the web blog owner for those secrets. My guys are actually stimulated to see all of them and have in effect seriously been tapping into these things. Many thanks for getting very thoughtful as well as for finding certain essential subject matter most people are really eager to learn about. My very own sincere apologies for not saying thanks to sooner.
    yeezy boost 350

  • jordan shoes (August 21, 2017 10:23:47 am )

    It抯 onerous to find knowledgeable individuals on this subject, but you sound like you realize what you抮e speaking about! Thanks
    jordan shoes

  • jordan retro (August 23, 2017 7:00:35 am )

    very nice publish, i actually love this web site, carry on it
    jordan retro

antalya rent a car