antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 1, 2017 28 comments

Мобикомоос татгалзъя

нийтлэсэн Admin

Манай улсад үүрэн холбооны 4 том байгууллага бий. Мэдээж хамгийн анхдагч нь Мобиком. Гэвч анхдагчийнхаа нэр сүрээр далайлгаж энэ байгууллага үйлчлүүлэгчидээ хохироосоор ирсэн нь нууц биш.

Хэрэглэгчидээс нь дата, төлбөр мөнгөтэй холбоотой байнгын гомдол гарч байдаг ч тэд нүдэн балай чихэн дүлий байсаар өнөөдрийг хүрчээ.

Дугаар нь л гэхэд бүтэн байрны үнээс даваад явчихсан эл байгууллага “Хаан”-д өргөмжилсөн хэрэглэгчидээ харц боолоос ч дорд үзэж байна. Одоо бүр байтлаа өөрсдөө банкны системд шилжчихсэн байх юм. Дараа төлбөрт хэрэглэгчид нь төлбөрөө төлөлгүй удвал Монголбанкны Зээлийн түүхэнд “хар” гэсэн ангилалаар оруулдаг болж. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хөдөө гадаа олон хоногоор явах, мартаж санах, өвчин зовлон тусах гээд л юу эсийг тоолж барах вэ? Гэтэл нэг муу утасны төлбөрөөс болж зээлийн түүхээ харлуулчихна гэдэг байж болшгүй зүйл. Үндсэндээ мобикомд төлбөрөө төлөлгүй жаахан л удсан тохиолдолд та бид цаашдаа аль ч банк, банк бус санхүүгийн байгууллагаас бэлэн болоод бэлэн бусаар зээл хийж болохгүй болно гэсэн үг.

Тэгвэл нэг мөсөн энэ байгууллагаас татгалзаад огт барихаа больчихвол яасан юм бэ? Дугаараа байрнаас давсан үнээр дамлан зардаг хэдий ч орон нутагт сүлжээ муу, интернетийн үйлчилгээ тааруу, төлбөр мөнгөний хувьд өндөр мобигоос нэг мөсөн татгалзъя.

Эх сурвалж: Аrdchilal.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • зочин (August 01, 2017 2:47:08 pm )

    зөв шүү

  • khhh (August 01, 2017 2:57:06 pm )

    Bi anhnaas ni l mobi goor uilchluulj baina, tsag t- ndaa tulburuu tuluud l yavdag, aimaar ih heregleetei ch hun bi bish l dee. Nadad bol yamar ch asuudal garch baigaagui. Salmaar baigaa bol tegeed uuruu l salaach dee, songolt taniih!!! Uur buhimdlaa ingej neteer taraaj yugaa hiine!

  • Anonymous (August 01, 2017 3:25:10 pm )

    chi ooroo l sal

  • Anonymous (August 01, 2017 3:26:19 pm )

    ooroo tatgalz

  • bat (August 01, 2017 4:00:59 pm )

    zob

  • tseren (August 01, 2017 4:30:54 pm )

    dugaariig huvid ugnu gesn yasan.mobi danda zalilan hiidg .tatgalzhan zub hudulgun urnubul demjin

  • ЗОЧИН (August 01, 2017 5:58:39 pm )

    нэг муу гар утасны төлбөрийг нь цагт нь төлж чадахгүй бол естой хохино чи өөрөө болчихооч өмхий нус минь

  • монгол (August 01, 2017 6:21:00 pm )

    unitel barichih oo ydaj kheden togrog ni mongold uldene dee

  • монгол (August 01, 2017 6:24:03 pm )

    9911 tei dugaar bariad sain saikhan bolson khun gej bi l lav suuliin 10 jil sonssongui gutliin ul doloogchid l nemegdsen dee

  • Зочин (August 01, 2017 9:02:31 pm )

    Мобикомиин эсрэг жагсацгаая! Хэт монопол,их унэтей, нэгж авахаа эрс багасгая : МОНГОЛЧУУДАА

  • Зочин (August 01, 2017 9:13:08 pm )

    МОБИКОМООС ТАТГАЛЗЬЯ .

  • Иргэн (August 01, 2017 9:26:39 pm )

    Мобиком тарифаа буулгах шаардлагатай, ил тод болох естой,хэрэглэгчид тарифаа сайн хянаарай.

  • Иргэн (August 01, 2017 9:35:43 pm )

    Мобикомд шалгалт оруулья, Их монопол,нэгжууд нь их унэтэй гадны компани шуу!

  • Anonymous (August 02, 2017 8:44:41 am )

    Tiim shuu …Mobi,mun skytel ch gesen dansand oromgui iluu tulbur ih gardag shuu

  • Anonymous (August 02, 2017 8:45:44 am )

    Sanaand oromgui

  • зочин (August 02, 2017 9:27:36 am )

    Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ.
    99041126

  • so (August 02, 2017 10:55:02 am )

    mash zob mobig hay

  • иргэн (August 02, 2017 1:32:28 pm )

    маш зөв мобиком- с татгалзая төлбөрөө байнга нэмж авдаг иргэд тэр болгон анзаархааргүй япон аргаар монголчуудыг шулж иргэдийг хохироосоор л байна.

  • ИРГЭН (August 02, 2017 2:36:05 pm )

    ЯЛЗАРСАН ХУЛГАЙЧУУД ЗАСРАХГҮЙ Л ДЭЭ.ХАРИН ХАРЬ ГАРИГИЙН ОНГОЦ ДЭЭР НЬ УНАЧИХВАЛ МОБИКОМ КОМ-Д ОРЖ ДУУСАХ БАЙХ ШҮҮ.

  • Зочин (August 02, 2017 6:41:50 pm )

    Маш зөв, нийтээрээ Мобигоос татгалъя.

  • зочин (August 02, 2017 9:15:49 pm )

    Төлбөрийг заавал зальдаж нэмдэг газар, олон жил ард иргэдийг шулж байна доо, бушуухан нөгөө шилжнэ гээд байгаа нь хэрэгжээсэй.

  • Anonymous (August 02, 2017 10:38:39 pm )

    бүгд татгалзаж чадвал сайн л байна,дэмжинэ шүү

  • Батунай (August 03, 2017 4:49:21 am )

    Мобикомыг шатаа.Хужаа шулаач захиралд нь мэдээж шанаа.Энэ бол хамгийн зөв санаа

  • санаа (August 03, 2017 10:50:12 am )

    Гар утасны ярианы үйлчилгээ хариуцдаг компанийг худалдаа тэр бүү хэл зээл эрхэлдэгийг зогсоох хэрэгтэй юмаа.

  • Gazarchin (August 03, 2017 8:56:10 pm )

    utasaar yriad duusanguut teden tugrug bolloo geed utasand medeelel ireed bdag singaporin starhub singtel geed uuren operatoruud manaid yagaad tegj boldoggui ym bol

  • Skytel-g demjii (August 04, 2017 5:31:17 pm )

    Mobicom-s tatgalzaad skyteliig songoe 100% mongoliin horongo oruulalttai kompani undesnii uildverlelee demjie. Une tarif hyamd uneteig ni medseer baij yagad dugaariig ni bariad bdag humuus ve

  • хөх тэнгэр (August 05, 2017 10:59:12 pm )

    Моби-гийн дугаар нэр төрийн баталгаа ч гэх шиг, үүнд нь битгий чирэгдээд байцгаа л даа хүмүүсээ. Холбоо барьж л байвал, үнэ төлбөр хямд, үйлчилгээ сайн л бол юнитель, скайтэль, жимобайль байсандаа ч үнэхээр хамаагүй шүү дээ. Наад монополдоод байгаа МОБИ гэгчээс татгалзахад нэг их буруудаад, хүн биш болчих нь, нэр төргүй болчих нь юу л бол. Их өндөр төлбөртэй, дээр нь луйварчин, үйлчилгээ муу, хөнгөн шуурхай байдал хангалтгүй, төлбөрийн уян хатан чанар, олон төрлийн урамшуулал огт байхгуй энэ анхдагч хэмээх оператороос хэнбугай нь татгалзах бүрэн эрхтэй шүү дээ. Би лав энэ байдлыг эрт мэдрээд эрт наад МОБИ-гоос чинь татгалзчихсан.

  • Eenee (August 07, 2017 1:28:07 pm )

    дэмжиж байна арайл шудрага бус байгаад байгаа шүү

antalya rent a car