antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 31, 2017 2 comments

Путин АНУ-ын 755 дипломат ажилтныг эх орноосоо явуулахаар шийдвэрлэв

нийтлэсэн Admin

АНУ-ын эрх баригчид Москвагийн эсрэг тавьсан хориг арга хэмжээний хариуд Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн 755 дипломат ажилтныг эх орноосоо гаргахаар боллоо.

Энэхүү шийдвэрийг өнгөрсөн Баасан гарагт гаргасан бөгөөд ирэх есдүгээр сарын нэгний өдөр гэхэд бүгд Оросоо гарах ёстой аж.

Орчин үеийн түүхэнд ямар ч улс ийм их хэмжээний дипломат ажилтныг эх орноосоо гаргаж байсан тохиолдол байхгүй гэж BBC-ийн сэтгүүлч Лора Бикер хэлжээ. Энэхүү шийдвэрийн дагуу Орос улсад байгаа Америкийн дипломат албанд ажилладаг Оросын иргэд хүртэл эх орноосоо гарах ёстой аж.

Ерөнхийлөгч Путин энэ мэт шийдвэр гаргахыг хүсээгүй гэдгээ илэрхийлээд, гэхдээ ойрын хугацаанд хоёр орны харилцаа өөрчлөгдөхгүй гэжээ. Тэрээр Оросын телевизэд өгсөн ярилцлагадаа “Өнөөдөр АНУ-ын элчин сайд, консулын газруудад 1000 гаруй хүн ажиллаж байна. Тэдний 755 нь ОХУ-аас гарах ёстой” гэсэн байна.

Түүнчлэн “Бид харилцаа сайжрах байх гэж их удаан хүлээлээ. Гэвч ойрын хугацаанд үгүй бололтой” гэжээ. Саяхан АНУ-аас тавьсан хориг арга хэмжээ нь 2014 оны Крымийн хэрэг болон өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талаас оролцсон гэж сэжиглэсэнтэй холбоотой.

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Обамагийн тамгын газраас Оросын 35 дипломат ажилтныг эх орноосоо гаргах шийдвэр гаргасан юм. Америкийн тагнуулын алба Ерөнхийлөгч Доналд Трампын кампанит ажилд Оросын талаас оролцсон гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн.

Харин Оросын эрх баригчид өнөөдрийг хүртэл үүнийг эрс үгүйсгэсээр байгаа билээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ннн (August 01, 2017 1:15:47 pm )

    манайхч бас ингэмээр байгаа юм

  • miigaa (August 01, 2017 8:28:27 pm )

    zov xo

antalya rent a car