antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2017 Comments are off

Аймгуудын наадмын сонин

нийтлэсэн Admin

Их Монгол Улс байгуулагдсаны 811 жилийн ой, Ардын хувьсгалын 96 жилийн ой, аймгуудын баяр наадамд түрүүлж, үзүүрлэн, их шөвөгт үлдсэн бөхчүүдийг бөхийн хорхойтнууддаа танилцуулъя.

Архангай аймгийн наадамд 256 бөх барилдаж Хотонт сумын харьяат өнгөрсөн жил үзүүрлэсэн аймгийн заан Лхамсүрэнгийн Жамбал түрүүлэн цолоо ахиуллаа. Тариат сумын харьяат “Хилчин” спорт хорооны бөх аймгийн нэмэх начин Ганболдын Болдгэрэл үзүүрлэн, аймгийн заан болов. Батцэнгэл сумын харьяат “Алдар” спорт хороо ЗХ-ний 330-р ангийн бөх цэргийн начин Батсүхийн Зоригтбаатар, Цэнхэр сумын харьяат сумын заан Будаагийн Батсайхан нар зургаа давж, аймгийн харцага цол хүртсэн бол мөн аймгийн Эрдэнэбулган сумын заан О.Ганбаатар, Батцэнгэл сумын заан Дашдоржийн Батхөгжил, Ихтамир сумын заан Дашийн Төрбаяр, Булган сумын заан Энх-Амгалан нар тав даван шөвгөрч аймгийн начин цол хүртлээ.
Баян-Өлгий аймгийн баяр наадамд Цэнгэл сумын харьяат аймгийн арслан Улагпаны Береке дахин түрүүлж хурц арслан болж, Алтай сумын харьяат аймгийн начин Сайнбилэгийн Бат-Үүл долоо даван үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. Мөн аймгийн Буянт сумын харьяат сумын заан Асхарын Айбек, Ногооннуур сумын харьяат залуу бөх Довдонгийн Гантөмөр нар зургаа давж аймгийн харцага цолонд хүрчээ. Цэнгэл сумын харьяат аймгийн заан Мусатын Аманбек, Булган сумын харьяат аймгийн харцага Баянжаргалын Төмөрбаатар нар дунд шөвөгт шалгарч, чимэг нэмж, Цэнгэл сумын харьяат аймгийн начин Шариязданы Сапар цолоо баталлаа. Толбо сумын харьяат сумын заан Темирбекийн Жархын шинээр аймгийн начин болов.
Баянхонгор аймгийн наадамд 256 бөх барилдахад Баянбулаг сумын харьяат “Хүч” спорт хорооны бөх, чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн хурц арслан Нацагсүрэнгийн Золбоо найм даван түрүүлж арслан цолоо хоёр дахь удаагаа баталлаа. Заг сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох үзүүрлэж эрэмбээ дээшлүүлэв. Их шөвөгт Баянбулаг сумын харьяат аймгийн харцага Аварзэдийн Отгонбаатар шалгарч, цолоо бататгалаа. Баян-Овоо сумын харьяат сумын заан Цэрэндорж аймгийн харцага цол хүртлээ. Гурванбулаг сумын заан Лхамдорж, Бууцагаан сумын заан Эрхэмбаяр, Эрдэнэцогт сумын заан Эрдэнэмөнх нар аймгийн начин цолны болзол хангажээ.
Анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд хүчит 256 бөх барилдаж Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн начин Хутагийн Цогтгэрэл түрүүлж арслан болов. Орхон сумын харьяат “Хилчин” спорт хороо ХЦ-ийн 0130-р ангийн бөх аймгийн заан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл үзүүрлэж, цолоо бататгалаа. Тэшиг сумын харьяат Д.Батням, аймгийн начин Оюунбаатарын Мөнх-Ирээдүй нар зургаа давж, аймгийн харцага цол хүртсэн бол мөн аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн заан Пүрэвжавын Даваадорж шөвөг нэмж, Булган сумын харьяат аймгийн начин Доржийн Баярманлай цолоо батлан, Сайхан сумын заан Насан-Очирын Намнансүрэн, Бүрэгхангай сумын заан Дэлгэрдалайн Пүрэвдорж хоёр дунд шөвөгт шалгаран аймгийн начин болсон байна.
Говь-Алтай аймгийн наадамд 256 бөхөөс Халиун сумын харьяат “Хилчин” спорт хороо ХЦ-ийн 0253-р ангийн бөх аймгийн заан Даваадоржийн Буянт түрүүлж аймгийн арслан, Дэлгэр сумын харьяат Дашнямын Ганцоож үзүүрлэж, аймгийн харцага цолоо заанаар солив. Шарга сумын харьяат аймгийн заан Эрдэнэцогтын Даваажаргал их шөвөгт шалгарч, чимэг нэмсэн бол Дарви сумын харьяат аймгийн начин Галбадрахын Гантулга аймгийн харцага цолонд хүрчээ. Цээл сумын харьяат улсын гарьд Ж.Бат-Эрдэнийн төрсөн ах, аймгийн начин Жанцангийн Баянмөнх цолоо баталж, Дарви сумын заан Хөхөөгийн Дарамзагд, Шарга сумын заан Б.Төрмөнх, Төгрөг сумын харцага Д.Баатархүү нар тав давж, аймгийн начин болов.
Говьсүмбэр аймгийн баяр наадамд аймгийн хурц арслангаас доош цолтой 256 бөх барилдаж Сүмбэр сумын харьяат сумын заан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлэн шууд аймгийн арслан болсон бол Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн харцага Пүрэвжавын Даваадорж үзүүрлэн, аймгийн заан цол хүртлээ. Булган аймгийн Орхон сумын харьяат “Хилчин” спорт хороо ХЦ-ийн 0130-р ангийн бөх аймгийн заан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл, мөн аймгийн Могод сумын харьяат аймгийн заан Эрдэнэбилэгийн Энх-Амгалан нар их шөвөгт шалгарч, Төв аймгийн Бүрэн сумын заан Батбаярын Дэлгэрдалай, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын заан Эрдэнэсүрэнгийн Батмагнай, Ховд аймгийн Зэрэг сумын заан Даваагийн Уламсайхан, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат “Алдар” спорт хороо ЗХ-ний 0256-р ангийн бөх сумын заан Бизъяагийн Цэрэндагва нар шөвгөрч аймгийн начин цол хүртжээ.
Дархан-Уул аймагт 256 бөх зодоглож, Хонгор сумын харьяат аймгийн заан Сүрэнжавын Очирбат түрүү үзүүрт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат аймгийн харцага Жавхлангийн Мандахбаярыг даван түрүүлж, цолоо ахиуллаа. Сумын заан Түвшинтөгс аймгийн харцага цолонд хүрч, Хонгор сумын харьяат “Замчин” спорт хороо “Янгир хайрхан” ХХК-ийн бөх аймгийн арслан Сүхбаатарын Ерөөлт их шөвөгт шалгарав. Мөн тав давж шөвгөрсөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын заан Б.Зоригт, …. нар аймгийн начин цол хүртсэн байна.
Дорноговь аймгийн наадам энэ сарын 28, 29-нд болох ажээ.
Дорнод аймгийн баяр наадам Чойбалсан хотноо болж Булган сумын харьяат аймгийн заан Ганхуягийн Шинэзориг найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Цагаан-Овоо сумын харьяат аймгийн арслан Дашнямын Ариунмөрөн үзүүрлэж эрэмбээ дээшлүүлэв. Харин их шөвөгт Баян-Уул сумын харьяат аймгийн арслан Ганболдын Төрмөнх шалгарч чимэг нэмэн, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат аймгийн харцага Ганболдын Өсөхбаяр цолоо бататгалаа. Халхгол сумын харьяат Бямбадоржийн Батдорж начин цолоо хоёр дахь удаагаа баталлаа. Ховд аймгийн Мөст сумын заан Баатарын Батбаяр, Дорнод аймгийн Сэргэлэн сумын заан Амарболд, Халхгол сумын заан Бат-Эрдэнэ нар тав давж аймгийн начин болжээ.
Дуу хуурын өлгий Дундговь аймгийн наадам хамгийн түрүүнд болж 256 бөх барилдахад Эрдэнэдалай сумын харьяат “Алдар” спорт хороо ЗХ-ний 278-р ангийн бөх, аймгийн начин Ч.Дондогийн хүү, аймгийн арслан Дэлгэрбат дахин түрүүлж хурц арслан боллоо. Баянжаргалан сумын харьяат сумын заан Ням-Осорын Наранбаяр үзүүрлэж аймгийн заан цол, их шөвөгт Гурвансайхан сумын харьяат аймгийн харцага Болдбаатарын Доржсүрэн цолоо баталж, Баянжаргалан сумын заан Болдбаатарын Одсүрэн зургаа давж аймгийн харцага цол хүртлээ. Дунд шөвөгт улсын начин Эрдэнэбатын Даш, Өндөршил сумын харьяат аймгийн арслан Хүрэлбаатарын Батбаяр, Луус сумын харьяат сумын заан Сугирын Очирсүх, Дэлгэрцогт сумын заан М.Даваажаргал нар шалгарснаас С.Очирсүх, М.Даваажаргал нар аймгийн начин цолны болзол хангажээ.
Завхан аймгийн баяр наадамд улсын харцага М.Дармаабазар, улсын өсөх идэр начин Ж.Оргил, улсын начин Б.Бадамдорж тэргүүтэй 256 бөх барилдаж Тосонцэнгэл сумын харьяат “Алдар” спорт хороо ЗХ-ний 350-р анги “Даян” дэвжээний бөх аймгийн начин Чойжилсүрэнгийн Мөнхтогтох найм даван түрүүлж аймгийн арслан, Ургамал сумын харьяат “Хилчин” спорт хороо ХЦ-ийн 0277-р ангийн бөх, чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн харцага Пүрэвээгийн Өсөхбаатар долоо даван үзүүрлэж аймгийн заан цол хүртэв. Их шөвөгт Цэцэн-Уул сумын харьяат “Хилчин” спорт хороо ХЦ-ийн 0277-р ангийн бөх аймгийн харцага Шагдарсүрэнгийн Чинтулга цолоо баталж, Яруу сумын харьяат “Алдар” спорт хороо ЗХ-ний 110-р ангийн бөх сумын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл зургаа давж аймгийн харцага цол хүртлээ. Дунд шөвөгт Тосонцэнгэл сумын харьяат “Алдар” спорт хороо ЗХ-ний 017-р ангийн бөх аймгийн начин Мөнхцэнгэлийн Амарсанаа, Их-Уул сумын харьяат сумын заан Норовсамбуугийн Бямбажаргал, Цэцэн-Уул сумын харьяат сумын заан Эрдэнэцогтын Шийравнямбуу, Идэр сумын начин Баярсайханы Эх-Амгалан нар шалгаран үлдсэн бөгөөд сумын заан Н.Бямбажаргал, Э.Шийравнямбуу, Б.Эх-Амгалан нар аймгийн начин цол авлаа.
Орхон аймаг буюу Эрдэнэт хотод улсын харцага Э.Батбаатар, Н.Саранцогт, Г.Батбаяр, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, улсын начин Т.Энхтуяа тэргүүтэй 256 бөх барилдсанаас Булган аймгийн Могод сумын харьяат Хасбанк-ны бөх аймгийн нэмэх начин Даваанямын Хишигдаваа түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Завхан аймгийн Завханмандал сумын харьяат аймгийн арслан Батцэрэнгийн Уртбаяр үзүүрлэж эрэмбээ дээшлүүллээ. Шөвгийн дөрөвт Увс аймгийн Малчин сумын харьяат “Хилчин” спорт хороо ХЦ-ийн 0245-р ангийн бөх улсын заан Ө.Тулгаагийн хүү, аймгийн арслан Сүрэнжав шалгарч чимэг нэмэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат “Сүлд” спорт хорооны бөх Өлзийсайханы Батзул харцага цолоо хоёр дахь удаагаа баталлаа. Дунд шөвөгт Архангайн бөхчүүд үлдсэнээс Хайрхан сумын харьяат аймгийн начин Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ цолоо баталж, Төвшрүүлэх сумын харьяат сумын заан Баасангийн Отгонбат, Батцэнгэл сумын харьяат “Алдар” спорт хороо ЗХ-ний 186-р ангийн бөх залуу бөх Алтаншагайгийн Пүрэвээ, Цэнхэр сумын харьяат аймгийн начин С.Бадамхорлоогийн хүү, сумын заан Эрдэнэчулуун нар аймгийн начин цолны болзол хангалаа.
Өвөрхангай аймгийн баяр наадамд Зүүнбаян-Улаан сумын харьяат “Алдар” спорт хороо ЗХ-ний 337-р ангийн бөх аймгийн харцага Баянзулын Цэдэнсодном найм даван түрүүлж аймгийн арслан болов. Бүрд сумын харьяат аймгийн заан Мөнхбатын Даваасүрэн үзүүрлэж, цолоо бататгалаа. Мөн аймгийн Бүрд сумын харьяат сумын заан Гомбодоржийн Цэнддорж, Хужирт сумын харьяат улсын өсөх идэр начин Ш.Батхуягийн хүү, залуу бөх Мөнх-Алдар нар зургаа давж аймгийн харцага цолонд хүрчээ. Хархорин сумын харьяат аймгийн заан Оюунгэрэлийн Бундхорол шөвөг нэмж, Бат-Өлзий сумын харьяат аймгийн начин Отгонсүрэнгийн Цээбалдовжир цолоо баталж, Уянга сумын заан Адъяацэрэнгийн Батнасан, Хархорин сумын харьяат улсын начин Д.Пүрэвсүрэнгийн хүү, залуу бөх Авирмэд хоёр дунд шөвөгт шалгаран аймгийн начин болсон байна.
Өмнөговь аймгийн баяр наадамд хүчит 256 бөх зодоглосноос Хүрмэн сумын харьяат улсын начин Б.Шоовдорын хүү, “Хүч” спорт хорооны бөх аймгийн арслан Дарханбат дахин түрүүлж хурц арслан болж, Номгон сумын харьяат аймгийн харцага Цэрэнноровын Анхбаяр үзүүрлэж, аймгийн харцага цолоо заанаар солив. Хүрмэн сумын харьяат сумын заан Ганбаатарын Энх-Эрдэнэ, Ханбогд сумын харьяат сумын заан Хандсүрэнгийн Даваадорж нар зургаа давж, аймгийн харцага цол хүртсэн бол мөн аймгийн Баян-Овоо сумын заан Ц.Ганзориг, Хүрмэн сумын заан Батхишигийн Тэнгис, Гурвантэс сумын заан Батжаргалын Заандорж нар тав даван шөвгөрч аймгийн начин цол хүртлээ. Мандал-Овоо сумын харьяат аймгийн заан Будын Амгаланбаатар мөн шөвгөрчээ.
Сүхбаатар аймагт 256 бөх барилдаж Сүхбаатар сумын харьяат аймгийн харцага Батсугарын Зоригтбаатар, Эрдэнэцагаан сумын харьяат аймгийн нэмэх начин Амгаланбаатарын Батсуурь нар үзүүр, түрүү булаалдаж, аймгийн арслан, заан цолыг хүртлээ. Харин их шөвөгт Асгат сумын харьяат аймгийн заан Чулуунтөмөрийн Энхмөнх шалгарч чимэг нэмэн, Онгон сумын харьяат сумын заан Нямдоржийн Өсөхбаяр аймгийн харцага цол авлаа. Наран сумын харьяат аймгийн харцага Ш.Жадамбаа шөвөг нэмж, Онгон сумын заан Ганзоригийн Мөнх-Эрдэнэ, Түмэнцогт сумын заан Ч.Азжаргал, Халзан сумын заан Мөнхтэмүүлэн нар тав давж, аймгийн начин цолны болзол тус тус хангажээ.
Сэлэнгэ аймгийн наадамд зодоглосон 256 хүчитнээс Зүүнбүрэн сумын харьяат аймгуудын баяр наадамд гурван удаа үзүүрлээд байсан шилдэг заан Эрдэнэжавын Саранбаатар түрүү бөхөөр тодорч наадамчдынхаа итгэлийг биелүүлэв. Хүдэр сумын харьяат “Алдар” спорт хороо ЗХ-ний 013-р ангийн бөх аймгийн нэмэх начин Даваадоржийн Төрболд үзүүрлэж, аймгийн зааны болзол хангав. Шөвгийн дөрөвт Сант сумын харьяат аймгийн заан Батцэнгэлийн Эрдэнэбаяр шалгарч шөвөг нэмж, Сант сумын харьяат сумын заан Баттөрийн Ганбаяр аймгийн харцага цол хүртлээ. Шөвгийн наймд Мандал сумын заан Э.Бат-Эрдэнэ, Сант сумын заан Пүрэвжавын Алтанхуяг, Хүдэр сумын заан Даваадоржийн Баясгалан (Д.Төрболдын ах), Өвөрхангайн сумын заан Батбаатар нар тав давж, аймгийн начин болов.
Төв аймгийн наадамд 256 бөхөөс Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан Лхангаажавын Цээсүрэн түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат аймгийн харцага Ганболдын Өсөхбаяр үзүүрлэн, аймгийн арслан зааны болзол биелүүллээ. Заамар сумын заан Маналсүрэн, Алтанбулаг сумын заан Чойжинхорлоогийн Чойжилсүрэн нар зургаа давж, аймгийн харцага цол авсан бол мөн аймгийн Бүрэн сумын заан Баасанжавын Самданжамц, Эрдэнэсант сумын заан Цэндпүрэв, Сэргэлэн сумын харьяат дархан аварга А.Сүхбатын хүү, “Увс нуур” дэвжээний бөх сумын заан Хангай нар аймгийн начин болсон байна. Улсын заан Батзоригийн Батмөнх мөн шөвгөрчээ.
Увс аймагт 256 бөх зодоглож Тэс сумын харьяат “Алдар” спорт хороо ЗХ-ний 189-р ангийн бөх аймгийн харцага Навааны Хүрэлсүх найм даван түрүүлж аймгийн арслан цол, Зүүнговь сумын харьяат улсын начин Д.Төрмөнхийн хүү, аймгийн харцага Хайдав долоо даван үзүүрлэж аймгийн заан цолтон болов. Их шөвөгт шалгарсан Тэс сумын харьяат аймгийн заан Лхангаажавын Цээсүрэн чимэг нэмж, Тэс сумын харьяат аймгийн харцага Баянбилэгийн Баянмөнх цолоо батлав. Дунд шөвөгт Ховд сумын харьяат аймгийн начин Лхагвасүрэнгийн Энхсаруул цолоо баталж, Тэс сумын заан Дорждэрэмийн Цэнд-Аюуш, Тэс сумын харьяат улсын начин Ц.Лхамаагийн хүү, сумын заан Амаржаргал, Наранбулаг сумын харьяат сумын заан Бямбажавын Нармандах нар тав давж, шөвгөрөн аймгийн начин болжээ.
Ховд аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх барилдаж Мөст сумын харьяат “Бүрдэн говь” группийн бөх аймгийн харцага Цэвээнпүрэвийн Адъяа түрүүлж аймгийн арслан, Дөргөн сумын харьяат аймгийн начин Ганболдын Ариунболд үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ. Харин их шөвөгт Алтай сумын харьяат аймгийн заан Гансүхийн Хишигбат шалгарч чимэг нэмэн, Булган сумын харьяат аймгийн харцага Бадрахгэрэлийн Анхжаргал цолоо анх удаагаа баталлаа. Дунд шөвөгт улсын начин Идэшийн Мөнхбаатар, Зэрэг сумын харьяат аймгийн харцага Монцойн Ганзориг, Алтай сумын харьяат аймгийн начин Одхүүгийн Очбат, Зэрэг сумын харьяат сумын заан Отгонбалын Дөлгөөнбат нар шалгаран үлдсэн бөгөөд сумын заан О.Дөлгөөнбат аймгийн начин цол хүртэв.
Хөвсгөл аймагт 256 бөх зодоглож Цагаан-Үүр сумын харьяат аймгийн харцага Нармандахын Жаргалбат найм даван түрүүлж, Бүрэнтогтох сумын харьяат аймгийн начин Энхтөрийн Баасанжав долоо даван үзүүрлэн, аймгийн арслан зааны болзол биелүүллээ. Бүрэнтогтох сумын заан Алагаагийн Мягмаржав, Тариалан сумын заан Хатанзоригт нар зургаа давж, аймгийн харцага цол хүртсэн бол мөн аймгийн Улаан-Уул сумын харьяат аймгийн начин Болдбаатарын Ундрал цолоо баталж, Жаргалант сумын харьяат сумын заан Гомбосүрэнгийн Батсүх, сумын заан Гэрэлцогт, Даваажамц нар тав давж, аймгийн начин цолонд хүрчээ.
Хэнтий аймгийн баяр наадамд Баянхутаг сумын харьяат улсын начин Б.Одхүүгийн хүү, залуу бөх Цэцэнцэнгэл найм даван түрүүлж, шууд аймгийн арслан болсон бол Батширээт сумын харьяат “Хилчин” спорт хороо ХЦ-ийн 0164-р ангийн бөх, өнөө жилийн цэргийн наадамд тав давсан цэргийн начин Ганцогтын Бадрах үзүүрлэн цолоо ахиуллаа. Их шөвөгт Дэлгэрхаан сумын харьяат “Хилчин” спорт хороо ХЦ-ийн 0253-р ангийн бөх аймгийн нэмэх начин Даваасүрэнгийн Аззаяа, Баян-Адарга сумын харьяат сумын заан Осгондаваагийн Эрдэнэбат нар шалгарсан бол дунд шөвөгт Баянхутаг сумын харьяат аймгийн хурц арслан Сэргэлэнгийн Ариунбилэг, Цэнхэрмандал сумын харьяат улсын начин Б.Батбаярын хүү, сумын заан Мандалбат, Өвөрхангай аймгийн харьяат сумын заан Бадамгарав, Энх-Амгалан нар шалгаран үлдсэнээс Б.Мандалбат, Бадамгарав, Энх-Амгалан нар аймгийн начин болжээ.
Багануур дүүргийн баяр наадамд улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Ш.Жаргалсайхан тэргүүтэй 256 бөх барилдсанаас Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат аймгийн заан Ганболдын Өсөхбаяр гурав дахь наадамдаа торолгүй түрүүлж, аймгийн арслан боллоо. Увс аймгийн Малчин сумын харьяат аймгийн начин Түвдэндоржийн Аззаяа үзүүрлэж аймгийн заан цолонд хүрэв. Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат “Аврагч” спорт хорооны бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь, Архангай аймгийн Чулуут сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх улсын начин Баатарын Амарзаяагийн хамт үлджээ. Улсын цолтнууд олноор зодоглосон уг наадмаас аймгийн начин цолтон төрөөгүй бөгөөд Архангай аймгийн Жаргалант сумын харьяат аймгийн начин Батжаргалын Энх-Амгалан цолоо баталж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат “Алдар” спорт хороо ЗХ-ний 232-р ангийн бөх улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Төв аймгийн Баянхангай сумын харьяат “Аврагч” спорт хорооны бөх улсын заан Батзоригийн Батмөнх, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат “Аврагч” спорт хорооны бөх улсын начин Доржийн Анар нарын улсын цолтнууд тав даван шөвгөрчээ.
Налайх дүүргийн баяр наадамд газар газрын 256 бөх хүч үзэж, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат аймгийн заан Эрдэнэцогтын Даваажаргал түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат “Хилчин” спорт хороо ХЦ-ийн 0253-р ангийн бөх аймгийн хурц арслан Цогбадрахын Бямба-Очир долоо даван үзүүрлэжээ. Харин шөвгийн дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат “Таван хан” дэвжээний бөх сумын заан Нямжавын Ширчинхүү, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат сумын заан Лувсандоржийн Төртогтох нар шалгарч аймгийн харцага цолонд хүрэв. Дунд шөвөгт сумын заан Ганзориг, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын заан Нямцогтын Даваадагва, Говь-Алтай аймгийн Шарга сумын заан Эрдэнэцогтын Өвгөнхүү, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат “Даян” дэвжээний бөх сумын заан Цолмонгийн Нямдаваа нар үлдэж аймгийн начин цолыг тус тус хүртжээ.
Ийнхүү одоогоор Монгол улсын 20 аймаг, 2 дүүрэг баяр наадмаа хийснээс Баян-Өлгий, Баянхонгор, Дундговь, Өмнөговиос бусад аймагт шинэ бөх түрүүлж, 18 арслан шинээр нэмэгдлээ.
Бөх тайлбарлагч С.Давааням


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car