antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 30, 2017 Comments are off

Багийн спортын хамгийн том тэмцээн, том ялалт

нийтлэсэн Admin

Олимпийн наадмын шинэхэн төрөл FIBA 3×3-ийн Дэлхийн чансааны №1 Ljubljana (SLO)-ийг Монголын “Улаанбаатар Хангарьд” баг 14:11 харьцаатай хожиж Дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн Их Дуулга FIBA 3×3 WORLD TOUR тэмцээний АНХНЫ ХОЖЛОО АВЛАА!!

Хэдхэн хоногийн өмнө Канадын Saskatoon хотод болсон FIBA 3×3 World Master-т Ljubljana түрүүлсэн билээ. Манай баг дараагийн тоглолтоо талбайн эзэн Японы Okoyama багтай хийлээ.

“FIBA 3×3 World Tour” тэмцээн нь мэргэжлийн тэмцээн учир гадны легионер тоглогчдыг багтаа элсүүлж болдог дүрэмтэй.

Японы баг 3 легионер 1 Япон тоглогчоос бүрдсэн хүчтэй баг байлаа.

Тоглолтын турш маш хүчтэй өрсөлдсөний эцэст Монгол 18:19 Япон харьцаатай ялагдал хүлээлээ.

Энэхүү тоглолтын дараа болсон Ljubljana (SLO) Vs Okoyama(JAP) багуудын тоглолт 12:14 өндөрлжээ. Ингэснээр Олимпийн шинэхэн төрөл Дэлхийн Их Дуулга тэмцээн “FIBA 3×3 World Tour”-д анх удаа оролцож буй манай баг хэсгээсээ 2-р байраар шалгарч хасагдах шатанд гарчээ. Дэлхийн шилдэг найман багийн нэгээр тодорсон манай залуусын дараагийн учраа нь Сербийн Земун, Лиман 2-ын аль нэг нь байх юм.

Сербийн “Лиман” баг  Ulaanbaatar Challenger-ийн аварга, Земун Nanjing Challenger-ийн аварга юм. аваргуудыг хожиж АВАРГА болоорой .

УУХАЙ УУХАЙ УУХАЙ !

Nanjing-д Земунтэй 1/4 дээр тааран тоглож хожигдож байсан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car