antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 28, 2017 7 comments

Ч.Амарболдыг л ажил, албан тушаалтай болгож байвал Монгол Улсын нэр хүнд хөл дор хөглөрөх юу ч биш үү

нийтлэсэн Admin

Генерал Ч.Амарболдыг  гадаадад консулаар томилох асуудал ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байна. Үүнийг МАН гэмтнүүдээ гадаадад ямбалуулж байна хэмээн эсэрэгүүцэгчид олон байгаа  нь учир шалтгаантай.  Энэ хүний нэртэй хамт 2008 оны долдугаар сарын 1-ний хар өдөр, цагдаагийнхны суманд цаг зуураар үрэгдсэн таван хүний амь насны гунигт дурсамж эргэн сөхөгддөг.

Тэр өдөр үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн жагсаал үймээн самуун болж даамжирсан. Гол рольд тоглогчид байхад сониуч зандаа хөтлөгдөн энэ явдлыг үзэж харахаар ирсэн иргэд ихэнх нь байсан юм. Гэм буруутныг тогтоож баривчлахын оронд жагсаалыг зэвсгийн хүчээр тарааж, гар хоосон  5 хүнийг буудаж хөнөөсөн нь тухайн үеийн ЦЕГ-ын дарга генерал Ч.Амарболдтой холбогдон яригддаг. Тэгэх ч  учиртай. Тэрбээр эл хэргийн учир 2012 онд шүүхээс 3,6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 онд магадлангаар суллагдаж байсан билээ. Өөрөөр хэлбэл шүүх түүний гэм буруутайг тогтоосон юм.  Түүнтэй хамт тухайн үеийн нийслэлийн цагдаагийн удирдлагад ажиллаж байсан хоёр гурван ч хурандаа мөн ял сонссон билээ.

Монгол төрийн өмнө гэм зэм хийгээгүй хэрнээ олны хөлийн дүйвээнд явж байгаад хууль сахиулагчдын суманд өртөж амь насаа алдсан тэдгээр залуучуудын асгарсан цус хатаж,  ар гэр, амраг садангуудын  нулимс эгшиж амжаагүй байхад гэм буруутныг нь харин гадаадад ажиллаж амьдрах томилолтоор “шагнаж” байгаа нь ард түмнээ дэндүү басамжилсан, амь алдагсдын ар гэрийнхнийг доромжилж дорд үзсэн явдал мөнөөс мөн гэдэг нь тодорхой.  Ард түмний ой санамж мартах болоогүй, мартагдах ч үгүй. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэж үг буй. Арай ч Монголын төр эрдэнэт хүний амиар тоглосон гэмтнүүдээр дипломат албаа залгуулах дээрээ тулаагүй байлтай билээ.

Хүний эрхийг ингэж гутаан доромжлогчийг гадаад ертөнц хүлээж авах уу. Ч.Амарболдыг л ажил албан тушаалтай болгож байвал Монгол Улсын нэр хүнд хөл дор хөглөрөх бол юу ч биш үү.

Ч.Амарболдыг  хилийн чанадад ажиллуулах санал санаачилга харин хэнийх вэ. Мэдээж, энэ санал өнөөгийн эрх бариигч МАН-аас анхлан гарсан. Гэвч иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй энэ томилгоо төрийн тэргүүний хэмжээнд дэмжигдэх магадлал бас бий болж болзошгүй байна.

Ингэж хэлэхийн учир гэвэл Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр О.Алтангэрэл гэх хуульчийн нэр түлхүү яригдаж байгаа гэх мэдээлэл  байна. ХҮН намын үүсгэн байгуулагчдын нэг, өмгөөлөгч гэдгээр нь түүнийг олон нийт сайн мэднэ.  Харин энд нэг хачирхалтай гэмээр тохиол давхцаж байгаа нь О.Алтангэрэл Ч.Амарболд хоёр хэзээний ойр дотны хүмүүс төдийгүй хазайхад хажуунаас нь түшиж байсан өмгөөлөгч нь билээ. Тодруулбал, О.Алтангэрэл  2012 оны гуравдугаар сард  Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм. Энэ үеэрээ үйлчлүүлэгчээсээ татгалзаж,  шүүх хурлыг орхин гарч байсан нэгэн. Шүүхийг үл хүндэтгэсэн, шүүн таслах ажиллагааг тасалдуулсан учир түүнийг 14 хоног баривчлан шийтгэж байв. Ийм л нэг хоршил  оршин тогтносоор ирсэн.

Хэрэв О.Алтангэрэл Ерөнхийлөгч Х.Баттулгын хуулийн бодлогын зөвлөхөөр томилогдвол даарин дээр давс гэдэгчлэн Ч.Амарболдын томилгоо доороосоо түлхээстэй, дээрээ дэмжлэгтэй байх боломжтой болно. Төрийн хэрэг тэндээ ч, иргэдийнхээ санаа бодлын эсрэг шийдвэр гаргах хэрэггүй л болов уу даа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (July 28, 2017 5:09:16 pm )

    амарболд тэтгэвэртээ суугаа биздээ,,,юм юм л үзлээ одоо болох байлгүй дэ,,,

  • ЗОЧИН (July 28, 2017 5:52:22 pm )

    Амарболд одоо болно доо.Олигтой “цагдаа” байсан ч биш.

  • Anonymous (July 28, 2017 6:00:42 pm )

    Amarboldiig tomiloh ni zov

  • ЗОРИГТ (July 28, 2017 7:26:48 pm )

    АЛУУРЧИН ХҮНИЙГ КОНСУЛ БОЛГОНО ГЭЖ ЮУ ЭСЭН ҮГ ВЭ ХЭРЭГ ХАМ МӨНХ-ОРГИЛ ОО

  • ZochinZochin (July 28, 2017 8:05:03 pm )

    Amarbold ch harin jinhene mujik hundee ! Ter S Bayr , Monkhorgil nar l jinhene archaagui sharnuud daa !

  • irgen (July 29, 2017 12:38:21 am )

    bustaagaad shorond hii ard tumnii amgalan bailga gej tsalin ugdug bolhoos bish hun buud gej tsalin ugduggui shuu

  • Anonymous (July 29, 2017 1:59:20 am )

    Алтангэрэл чинь тэмбүүжингийн шадар туслах биздээ

antalya rent a car