antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 26, 2017 1 comment

Хойд Солонгост ган гачиг нүүрлэжээ

нийтлэсэн Admin

Хойд Солонгост 2001 оноос хойш үзэгдээгүй ган гачиг нүүрлэсэн нь хориг арга хэмжээнд сүйдсэн тус улсын бэрхшээлийг нэмж, хүнсний хямралд хүргэж болзошгүй байна.

НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллагын мэдээгээр ган, хуурайшилтын улмаас муу ургац авч байгаа тул үр тарианы дутагдал тулгарах боллоо. Дөрвөөс зургадугаар сарын хооронд тариалангийн бүсэд хур борооны хэмжээ олон жилийн дунджаас доогуур байжээ. Иймээс хойд солонгосчуудын хоол хүнсэнд гол байр эзэлдэг цагаан будаа, төмс, эрдэнэ шиш олигтой ургасангүй.

НҮБ-ын агентлагийн мэдээгээр Хойд Солонгост эрт ургацын хэмжээ өмнөх оны мөн үеэс 30 хувь унаж, 310 мянган тонн болсон байна. НХАА-н байгууллага төлөөлөгч Винсент Мартин “Хур тунадасын хэмжээ газар тариалангийн гол бүсүүдэд 2001 оныхоос доогуур байлаа. Тэр үед га-гаас авах ургацын хэмжээ хоёрхон тонн болтлоо унаж, хүн амын ихэнх хэсэгт хүнсний аюулгүй байдал алдагдсан” гэв. Долдугаар сард бороо орж эхэлснээр тариалан зарим газар сэргэсэн боловч арав, арваннэгдүгээр сарын ургацын хэмжээг дээшлүүлэхэд хэт оройтсон гэж үзэж байна. Ингэснээр Хойд Солонгосын хүнсний хангамжийг бууруулж, үр тариа импортлоход хүрнэ гэж энд дурджээ.

Гэвч Хойд Солонгосын цөмийн туршилтын улмаас авсан олон улсын хатуу хориг арга хэмжээ гаднаас хүнсний тусламж авахад хүндрэл учруулна. Үүний зэрэгцээ Пхеньян анх удаа тив алгасах пуужин туршсан учир Вашингтон Азийн энэ орны эсрэг бүр ч хатуу санхүүгийн хориг тавихаар зэхэж буй. Бусад хоригийн хувьд Хятадын ивээл дор Малайзад амьдарч байсан Ким Жон Уны ахыг хөнөөсний учир Бээжин Хойд Солонгосоос нүүрс импортлохоо зогсоосон билээ.

Гэхдээ иймэрхүү хоригууд Хойд Солонгосын эдийн засагт нэн даруй нөлөөлөх боломжгүй агаад өнгөрсөн онд ДНБ-ий өсөлт нь сүүлийн 17 жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн аж. 2016 онд Умардын ДНБ-ий өсөлт өмнөх оноос 3.9 хувь өссөнийг Солонгосын төв банк баасан гарагт мэдээлсэн. Хэдийгээр ган гачиг хаалттай эдийн засагт хохирол учруулах авч 1990-ээд онд тохиолдсон шиг нийтийг хамарсан өлсгөлөн гарах нь юу л бол гэж шинжээчид үзэж байна. Энд сүүлийн үед хувийн газар тариалан нэлээд хөгжсөн тул хүнсний дутагдлыг нөхөх нэг тулгуур болох юм.

Хойд Солонгосын эдийн засгийн гол салбаруудыг төрөөс хянадаг хэвээр боловч зах зээлд түшиглэх зарим нэг шинэчлэл хийснээр фермерүүд ургацынхаа нэлээд хэсгийг өөртөө үлдээхийг зөвшөөрсөн нь хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Хойд Солонгосоос зугтсан дүрвэгсдийн ярьснаар тэнд амьдралын түвшин дээшилж байгаа учир Коммунист намын талаар өрнөдийнхний бодол санаа бодит байдлаас зөрөх болсон аж. Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Мун Жэ Ин Пхеньянтай яриа хэлэлцээ өрнүүлэхийг зорьж буй. Сөүл цэргийн асуудлаар хэлэлцээ эхлэхийг санал болгосон авч Умардынхан үл тоомсорложээ.

Сон Жун А

Засгийн газрын мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • tsetseg (July 26, 2017 9:14:08 pm )

    Xviten uls oron muuhai

antalya rent a car