antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2017 17 comments

Ж.Мөнхбат: Засгийн газар эдийн засгийн өсөлт, орлогын нэмэгдлийг өрх бүр хүртэх ёстой гэдэг зарчмыг баримтална

нийтлэсэн Admin

-2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн мөнгө аваагүй, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхэд бүрт нөхөж олгоно-

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат манай улсад гаднын улсаас орж ирж хөдөлмөр эрхэлж байгаа иргэд болон зарим  халамжийн бодлогын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Засгийн газрын ажиллах хүч оруулж ирж байгаатай холбоотой “Гаднын улс орноос  олон мянган ажилчин оруулж ирж байна” гэсэн цахим сайт, сонин хэвлэлийн мэдээлэлд тайлбар өглөө. Монгол Улсад жилдээ 82 улсын иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Үүнээс хамгийн олон тооны иргэн нь манай улсад хөдөлмөр эрхэлдэг 11 улс байдаг аж. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар авч үзвэл, 2013 онд гаднаас нийт 27191, үүний хамгийн олон нь буюу 22600 иргэн нь Хятадаас, 1623 нь Солонгосын ажилчид байна. Цаашлаад  2014 онд 26104, 2015 онд нийт 16643, 2016 онд 11152 иргэн, 2017 он гарсаар 9835 гаднын иргэн хөдөлмөр эрхэлж байна. Үүний 5841 нь БНХАУ-ын ажилчид байна. Тоон үзүүлэлтээс харвал 2013, 2014 онтой харьцуулахад дөрөв дахин буурсан үзүүлэлт байгааг тодотголоо.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Засгийн газраас нийгмийн хамгаалал, халамжтай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан. Тэтгэврийг нэмэх шийдвэрийг гаргахдаа хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмж, хэрэгжүүлэх хугацааг 2018 оны нэгдүгээр сараас нэмэхээ албан ёсоор зарласан. Тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой санхүүжилтийг  ирэх арав, арваннэгдүгээр сард батлах 2018 оны улсын төсөвт шинээр суулгана. Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  мөн шийдвэрлэсэн. Та бүхэн мэдэж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахтай холбогдуулан цаад талаас  хүүхдийн мөнгөний олголтыг бууруулах шаардлагыг  Засгийн газарт тавьсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаж байсан үе буюу одоогоос 7-8 сарын өмнө  манай улсын эдийн засаг хасах үзүүлэлттэй байсан. Мөн Монгол Улсад маш тулгуу төлөх хэд хэдэн том өр байлаа. Тодруулбал, Хөгжлийн банкны бондын 580 сая ам.доллар, “Чалко”-д төлөх 170 сая ам.доллар, БНХАУ-ын Ардын банкинд төлөх своп зээлийн хоёр тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний төлбөрийн асуудал хаяанд тулсан байсан. Энэ бүхнийг Засгийн газар зарим нэгийг нь төлж, үлдсэн хэсгийг нь эдийн засагт дарамт болохгүйгээр шийдвэрлэснээр эдийн засагт ногоон гэрэл ассан. Хөрөнгө оруулагчид олширч, манайд орж ирж байгаа хөрөнгө оруулалт ч нэмэгдэж байгаа. Үүний нэг жишээ бол ам.долларын ханшийн сулрал гэж ойлгож болно. Харамсалтай нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан сүүлийн үед ам.долларын ханш жаахан өсөх хандлагатай байна. Ер нь бол Монгол Улсын эдийн засаг өнөөдрийн байдлаар 4-4.5 хувийн өсөлттэй байна. Богино хугацаанд эдийн засагт ийм эерэг үзүүлэлт гаргаж байгаа нь Засгийн газрын томоохон боломж, ахиц юм” гэлээ.

Мөн тэрбээр сүүлийн 4-5 жилийн хугацаанд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн нь  эдийн засагт эерэг нөхцөл байдлыг бий болгосон гэв. Тиймээс эдийн засгийн өсөлт, орлогын нэмэгдлийг Монголын ард түмэн, өрх бүр хүртэх ёстой гэдэг зарчмыг Засгийн газар баримталж байгаагаа онцлов. Тухайлбал, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн мөнгө аваагүй, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхэд бүрт нөхөж олгох юм байна. Ингэснээр долоо, наймдугаар сараас хүүхэд бүр мөнгөө авах боломжтой болж байна. Хүүхдийн мөнгө олголтод жилдээ 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай. 2017 оны төсөвт хүүхдийн мөнгөнд 161 тэрбум төгрөг тусгасан учраас хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг хийх боломжтойг хэлсэн юм. Засгийн газар ОУВС-тай хэлэлцэж тохирсон нэг асуудал нь эдийн засгийн өсөлт, үр шим гарч байгаа тохиолдолд нийгэм, ард иргэддээ хандсан халамжийн бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар ярилцжээ. Харин хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохтой холбогдуулж төсөвт тодотгол хийх аж.

Хэвлэлийнхэн “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар мөн асуулт асуусан. Тухайлбал, өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт”-ийн хувьцаанаас иргэдэд  хувь хишиг хүртээнэ гэх шийдвэрийг тодруулсан. Тэрбээр “Өдгөөгөөс нэг жилийн өмнө УИХ-ын сонгуулийн үеэр ард түмэн, УИХ мэдээгүй байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьд зарсан асуудал болсон. Үүнээс үүдэн УИХ-ын 23 дугаар тогтоол гарч 100 хувь “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авч, төрийн өмч болгох тухай шийдвэр гарч, хэрэгжилтийг Засгийн газарт даалгасан. Үүний дагуу Засгийн газар шийдвэр гаргаж хэрэгжилтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зохион байгуулж, “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн өмчийн мэдэлд ирсэн. 49 хувийг худалдаж авсан талынхан шүүхэд хандаж шүүхийн шийдвэр саяхан гарсан байгаа. Энэ шүүхийн шийдвэр бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын гаргасан шийдвэрийг буруутгасан шийдвэр гарсан. Өчигдрийн Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр бол 100 хувь төрийн өмчид шилжүүлэн авна гэдгийг дахин баталгаажуулж  Засгийн газрын албан ёсны тогтоол гарч байгаа. “Эрдэнэт”-ийн дээрх хувиас Монголын иргэн бүрт хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, яаралтай зохион байгуулахыг  Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг даалгавар өгөгдсөн гэлээ.

Э.Цэцэг

  -2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн мөнгө аваагүй, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхэд бүрт нөхөж олгоно- УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат манай улсад гаднын улсаас орж ирж хөдөлмөр эрхэлж байгаа иргэд болон зарим  халамжийн бодлогын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Засгийн газрын ажиллах хүч оруулж ирж байгаатай холбоотой “Гаднын улс орноос  олон мянган ажилчин оруулж ирж байна” гэсэн цахим сайт, сонин хэвлэлийн мэдээлэлд тайлбар өглөө. Монгол Улсад жилдээ 82 улсын иргэн хөдөлмөр эрхэлдэг байна. Үүнээс хамгийн олон тооны иргэн нь манай улсад хөдөлмөр эрхэлдэг 11 улс байдаг аж. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар авч үзвэл, 2013 онд гаднаас нийт 27191, үүний хамгийн олон нь буюу 22600 иргэн нь Хятадаас, 1623 нь Солонгосын ажилчид байна. Цаашлаад  2014 онд 26104, 2015 онд нийт 16643, 2016 онд 11152 иргэн, 2017 он гарсаар 9835 гаднын иргэн хөдөлмөр эрхэлж байна. Үүний 5841 нь БНХАУ-ын ажилчид байна. Тоон үзүүлэлтээс харвал 2013, 2014 онтой харьцуулахад дөрөв дахин буурсан үзүүлэлт байгааг тодотголоо.    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Засгийн газраас нийгмийн хамгаалал, халамжтай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан. Тэтгэврийг нэмэх шийдвэрийг гаргахдаа хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмж, хэрэгжүүлэх хугацааг 2018 оны нэгдүгээр сараас нэмэхээ албан ёсоор зарласан. Тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой санхүүжилтийг  ирэх арав, арваннэгдүгээр сард батлах 2018 оны улсын төсөвт шинээр суулгана. Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  мөн шийдвэрлэсэн. Та бүхэн мэдэж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахтай холбогдуулан цаад талаас  хүүхдийн мөнгөний олголтыг бууруулах шаардлагыг  Засгийн газарт тавьсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргаж байсан үе буюу одоогоос 7-8 сарын өмнө  манай улсын эдийн засаг хасах үзүүлэлттэй байсан. Мөн Монгол Улсад маш тулгуу төлөх хэд хэдэн том өр байлаа. Тодруулбал, Хөгжлийн банкны бондын 580 сая ам.доллар, “Чалко”-д төлөх 170 сая ам.доллар, БНХАУ-ын Ардын банкинд төлөх своп зээлийн хоёр тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний төлбөрийн асуудал хаяанд тулсан байсан. Энэ бүхнийг Засгийн газар зарим нэгийг нь төлж, үлдсэн хэсгийг нь эдийн засагт дарамт болохгүйгээр шийдвэрлэснээр эдийн засагт ногоон гэрэл ассан. Хөрөнгө оруулагчид олширч, манайд орж ирж байгаа хөрөнгө оруулалт ч нэмэгдэж байгаа. Үүний нэг жишээ бол ам.долларын ханшийн сулрал гэж ойлгож болно. Харамсалтай нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан сүүлийн үед ам.долларын ханш жаахан өсөх хандлагатай байна. Ер нь бол Монгол Улсын эдийн засаг өнөөдрийн байдлаар 4-4.5 хувийн өсөлттэй байна. Богино хугацаанд эдийн засагт ийм эерэг үзүүлэлт гаргаж байгаа нь Засгийн газрын томоохон боломж, ахиц юм” гэлээ.   Мөн тэрбээр сүүлийн 4-5 жилийн хугацаанд анх удаа төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн нь  эдийн засагт эерэг нөхцөл байдлыг бий болгосон гэв. Тиймээс эдийн засгийн өсөлт, орлогын нэмэгдлийг Монголын ард түмэн, өрх бүр хүртэх ёстой гэдэг зарчмыг Засгийн газар баримталж байгаагаа онцлов. Тухайлбал, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн мөнгө аваагүй, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхэд бүрт нөхөж олгох юм байна. Ингэснээр долоо, наймдугаар сараас хүүхэд бүр мөнгөө авах боломжтой болж байна. Хүүхдийн мөнгө олголтод жилдээ 100 орчим тэрбум төгрөг шаардлагатай. 2017 оны төсөвт хүүхдийн мөнгөнд 161 тэрбум төгрөг тусгасан учраас хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг хийх боломжтойг хэлсэн юм. Засгийн газар ОУВС-тай хэлэлцэж тохирсон нэг асуудал нь эдийн засгийн өсөлт, үр шим гарч байгаа тохиолдолд нийгэм, ард иргэддээ хандсан халамжийн бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар ярилцжээ. Харин хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохтой холбогдуулж төсөвт тодотгол хийх аж.    Хэвлэлийнхэн “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар мөн асуулт асуусан. Тухайлбал, өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт”-ийн хувьцаанаас иргэдэд  хувь хишиг хүртээнэ гэх шийдвэрийг тодруулсан. Тэрбээр “Өдгөөгөөс нэг жилийн өмнө УИХ-ын сонгуулийн үеэр ард түмэн, УИХ мэдээгүй байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьд зарсан асуудал болсон. Үүнээс үүдэн УИХ-ын 23 дугаар тогтоол гарч 100 хувь “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авч, төрийн өмч болгох тухай шийдвэр гарч, хэрэгжилтийг Засгийн газарт даалгасан. Үүний дагуу Засгийн газар шийдвэр гаргаж хэрэгжилтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зохион байгуулж, “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн өмчийн мэдэлд ирсэн. 49 хувийг худалдаж авсан талынхан шүүхэд хандаж шүүхийн шийдвэр саяхан гарсан байгаа. Энэ шүүхийн шийдвэр бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын гаргасан шийдвэрийг буруутгасан шийдвэр гарсан. Өчигдрийн Засгийн газраас гаргаж байгаа шийдвэр бол 100 хувь төрийн өмчид шилжүүлэн авна гэдгийг дахин баталгаажуулж  Засгийн газрын албан ёсны тогтоол гарч байгаа. “Эрдэнэт”-ийн дээрх хувиас Монголын иргэн бүрт хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, яаралтай зохион байгуулахыг  Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг даалгавар өгөгдсөн гэлээ.   Э.Цэцэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Би (July 06, 2017 12:00:28 pm )

    эдийн засаг сайжраад байгаа юм хаана байгаан ??? ичдэггүй худалчууд

    • Navchaa (July 06, 2017 3:55:14 pm )

      nuden dr chne saijruulj baihd muu sain yu g ch ylgaj chaddaggui ym uu

    • Зиа (July 06, 2017 5:27:55 pm )

      МАН 1жилийн хугацаанд хангалттай сайн ажллаж байна АН*ын хийсэн балаг тийм ч хурдан арилчихгүй байх шүү

    • zochin (July 09, 2017 12:57:04 am )

      ediin zasag saijirch bgaa. adaglaad l dollarin hanshiig haraldaa. AN ymar l ym ugluu elgeer ni bur hewtuuleed seheend oruulaad awsan bsn shuudee.

  • bilguun (July 06, 2017 3:59:18 pm )

    ediin zasag deeshilj bga n unen shdee

  • bilguun (July 06, 2017 4:00:18 pm )

    MAN zow shiidwer gargsan shuu

  • zochin (July 06, 2017 6:49:36 pm )

    Songuulia urgeljluuleed bval mungu tugrug ch elbeg bolood ediin zasag saijraad ard tumen bayajaad hachin saikhan boloh yum ba.Erkh barigch nam ch gargasan bukh shiidveree buruu yum baij geed ergej butsaad saikhan ba.saikhan boloh bailgui de

  • bayrmaa (July 06, 2017 7:20:21 pm )

    Erdentiin noogol hezee nees olgoh ni we huleej bna shu

  • Anonymous (July 06, 2017 10:03:16 pm )

    Энэ сонгуулийн шоу
    Юу яагаад хассан
    юм бэ

  • Anonymous (July 07, 2017 12:36:54 pm )

    Ene sait ter chigeeree MAN i holsnii sait ym bna doo.Bi anh udaagaa orj uzlee dan MAN gaa magtan duulsiin bna

  • irgen eej (July 07, 2017 1:09:20 pm )

    2017.01.01.nees hvvhdiin mungu oroogvi tegsen 7 sariin 20.000 shunu orsun bh ym nuhuj olgoh ymuu esbel songuuliin shobuu yu? yu gj oilgoh ve?

  • Зочин (July 07, 2017 7:48:53 pm )

    Эдийн засаг мөддөө сэргэхгүй гүн хямарсан гээд байгаагүй билүү , юуч хийгээгүй байж ийм амархан сэргэх гэж юу байхав,эсвэл хямраагүй юм болов уу,байнга сонгууль болж байвал хишиг хүртээд сайхан юм байна.

  • ИРГЭН (July 10, 2017 12:52:54 pm )

    МАН-ЫНХАН МУУ БҮХНИЙГ АН-РУУ ЧИХЭЖ АН-ЫНХАН ИНГЭДЭГ БАЙСАН ТЭГДЭГ БАЙСАН МАЙСАН ГЭЖ ДАНДАА ХУЦАЖ БАЙДАГ БЯМБАЦОГТ МӨНХБАТ АМАРБАЯСГАЛАН ХАЯНЯРВАА НЯМДОРЖ ГЭХ МЭТЧИЛЭНГИЙН ХУЛГАЙЧУУД УРАГШАА ХАРЖ УХААНТАЙХАН ШИГ АЖЛАА ХИЙГЭЭЧ ГЭЖ ТЭНЭГҮҮДЭД ХЭЛМЭЭР БАЙНА.ӨНГӨРСНӨӨР АЖИЛ ХИЙХ ГЭСЭЭР 2 ЖИЛ ЧИНЬ ДУУСЛАА ШҮҮ.

  • zochin (July 12, 2017 6:17:32 pm )

    ardchilsan namiin hiisen belen vumnuudiig ni ashiglaj ajiilasan zalijin manuud

  • zochin (July 12, 2017 6:24:36 pm )

    MAN-HAN UGAASA BVGD DEERELHVV IH ZANTAI ARD TVMNEER DOHUURHSAN ZEBVVN HVMVVS BDAG BVGDIIG NI SOLIH VUMSAN

  • irgen (July 14, 2017 9:51:34 pm )

    Ene Munkhbat gej unen chadvargui, yostoi hodooniihooroo nohor bainaa… omnoos ni ichih gej.. ug ni ter shulgee unshaad l yavj bsn bol… har mashin shataaj, davhar deel omsoj, oor yaj balaitaad yavlaa da…
    Iim humuus 21 r zuun garsniig er ni meddeg bolov uu…

  • zochin (July 16, 2017 2:57:04 pm )

    ene TOCHIG tsarailsan baliar amitan hun muu helehde garalgai odoo icheechee erunhulugch boloh huniig yu gej doromjilj blaa daa chi

antalya rent a car