antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 5, 2017 2 comments

7-р сарын 4 17 цаг 54 минут Энэ наадмын ГОЛ бөхчүүд №10 Завхан нутгийн АРСЛАН цолонд горилогч

нийтлэсэн Admin

Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд Батнасангийн Гончигдамба. “Даян” бөхийн дэвжээний тэргүүн Б.Гончигдамба гарьд 1985.01.15-нд төрсөн. Улсын наадамд зургаан удаа шөвгөрөөд байгаа.
2013 оны Үндэсний Их баяр наадамд үзүүрлэсэн бөх. Тэрээр улсын баяр наадамд 2006 онд зодоглож нэгийн давaанд Сэлэнгэ аймгийн с/з Б.Эрдэнэбаярт унаж хүчит бөхийн гараагаа эхэлж байжээ. 2011 оны наадамд тавын даваанд одоогийн Улсын начин А.Алтанхуягтай барилдан Улсын цолтоны эгнээнд нэгдсэн. Тухайн үед А.Алтанхуяг гурван бөхөөс А.Отгонбаатар, Б.Сангисүрэн нарыг тунаанд үлдээж байжээ. дөрвийн давааны нугалаанд начин Ду.Батбаяраар даваагаа ахиулсан байдаг. Зургаагийн даваанд Б.Сайнбаяр заанд тахимаа өгсөн.
Дараа жил нь 2012 онд цолоо баталсан. 2013 оны баяр наадамд маш сайн барилдаж тавын даваанд Б.Пүрэвсайхантай тунан барилдаж давсан. – Б.Гончигдамба зургаагийн даваанд Э.Энхбат начинг, долоод Х.Мөнхбаатар арсланг, наймын даваанд С.Мөнхбат аваргыг тус тус өвдөг шороодуулж түрүү үзүүрт шалгарсан түүхтэй. Улсын арслан Г.Эрхэмбаяртай түрүү булаалдаж тахимаа өгсөнөөр Гарьд цолны босго алхсан.
2014 оны баяр наадамд долоогийн даваанд Ч.Санжаадамба заантай барилдан дуулиантай өвдөг шороодсон. Тухайн үед анх удаа дэлгэцээр шүүлт явуулж Ч.Санжаадамбыг давуулж байсан билээ.
2015 оны баяр наадамд Улсын гарьд Н.Ганбаатараар 7 даван, дараагийн даваанд харцага Э.Оюунболдод өвдөг шороодон чимэг нэмсэн.
Өнгөрсөн жилийн баяр наадамд 7 даваанд Р.Пүрэвдагвыг амлан авч барилдан өвдөг шороодсон.
Улсын гарьд Б.Гончигдамба зүүн талтай, тахимдах, хөмрөх, хутгах мэхийг голдуу хийдэг. Үндэсний, чөлөөт бөхөөр давхар хичээллэдэг нь амжилт үзүүлэх гол үндэс нь болдог билээ. “Даян” бөхийн дэвжээ байгуулан тэргүүнээр нь ажиллаж байгаа. Завхан нутгаас төрөн гарсан 4 гарьд цолтоны нэг түүнийг АРСЛАН цолонд хамгийн ойрхон бөхөөр нэрлэж буй.
Хэрэв Арслан цол хүртэж чадвал Маамын Лхагва арслангаас хойш төрөн гарсан Арслан цолтон болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (July 06, 2017 3:53:19 pm )

    Нутгийн дүүдээ амжилт хүсэж арслан болохыг ерөөе

  • нутаг нэгтэн (July 19, 2017 11:47:01 am )

    амаа зөв сонгож сур холоос мордож хийж чаддаггүй тэр мэхнээсээ хэзээ салах юм бэ?????энэ янзаараа барилдах юм бол түрүүлнэ гэж горьд

antalya rent a car