antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 5, 2017 6 comments

АН-ын засаглалын жилүүд: Буруутгахын тулд биш бодит үнэн нь ийм

нийтлэсэн Admin

Өмнөх парламент буюу 2012-2016 онд АН-ынхны од гийсэн үе байлаа. Тэд төр засгийн бүхий л түвшинд олонхи болж, төрийн гурван өндөрлөг энэ намынхны гарт төвлөрсөн. Мөнөөх “Улс шиг хөгжиж, хүн шиг амьдрах” мөрийн хөтөлбөртэй улстөрийн хүчний хувьд дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байж санасан бүхнээ хийж хэрэгжүүлэх бэлэн сайхан боломжийг атгачихсан ийм үе. Чингис бондоос 1.5 тэрбум, Самуурайгаар 600 сая ам.доллар босгочихсон, хүсэл байвал бүтээн байгуулалтад хөрөнгө мөнгө гэж хошуу цорвойлгохооргүй тийм алтан боломжийг атгаж суусан хүмүүс гэвэл АН-ын эрх баригчид байлаа.

Сонгуулийн дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намынхаа тухайд “АН­ынхан засгийн эрхэнд байхдаа хэний ч үгийг сонсдоггүй, тийм боломж ч гаргадаггүй нам болж хувирсан” хэмээн хэлсэн нь бий.

Харамсалтай нь монголчууд “их санасан газраа есөн шөнө хоосон хононо” гэгч болж, жинхэнэ утгаараа граммын эдийн засаг руу шилжсэн юм. Асуудлыг илүү тодруулах үүднээс АН-ын засаглалын үед улс орны эдийн засаг хэрхэн уруудаж доройтсоныг баримтаар хүргье.

-Тухайн үед 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг хүлээж авсан ч эрх барьж байх 4 жилийн хугацаандаа -1 хувь болтол нь уруудуулсан.

-Тэрбумаар хэмжигдэж байсан гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж мөн хасах түвшин рүү орсон. Тухайн үед байсан олон хөрөнгө оруулагчид Монголыг орхиж гарав.

-Дарамт шахалт болон эдийн засгийн оновчтой бус бодлогоос шалтгаалж, Үндэсний аж ахуйн нэгжүүд олноороо үүд хаалгаа барьж, энэ хэрээр ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн нь өрхийн амьжиргааны түвшинг улам доройтуулав. Нийгмийн зүтгэх хүч болсон дундчуудын давхарга үгүй болж, үндсэндээ баян ядуу гэсэн хоёр давхарга л үлдэв.

-АН-ынхан засаглаж чаддаггүй гэдгээ дахин нотолж Н.Алтанхуягийн Засгийн газраа унагав. Барьсан гэрээ чулуу шидэж нураасан нь тус намын фракциудын дотоод зөрчлийн илэрхийлэл байсан төдийгүй  улстөрийн тогтворгүй байдал нь эдийн засгаа бүр сөхрүүлсэн юм.

-Төсвийн алдагдал жил бүр нэмэгдэж, орлого буурч төсвийн хариуцлага, нэгдмэл байдал, хяналт гэдэг зүйл мартагдсан. 2012-2016 онд Монгол Улс үндсэндээ 3 төсөвтэй явж ирсэн.Тухайлбал, нэгдсэн төсвөөс гадна Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Чингис, Самурай бонд гэхчлэн нэгдсэн хяналт зохицуулалтаас гадна эдийн засагт ихээхэн хэмжээний мөнгө эргэлдэж байв.

-2012 оны дунд үед 1200 орчим төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнгөрөгч дөрвөн жилд сар өдрөөр өсч 2016 оны дунд үед 2358 төгрөгийн дундаж ханштай болов. Өөрөөр хэлбэл ам.долларын ханш 2 дахин өссөн байна.

-2012 оны есдүгээр сард Монголбанкны ерөнхийлөгчөр Н.Золжаргалыг томилсон байдаг. Түүнийг энэ албыг хашиж байх 4 жилийн дотор Монгол Улсын инфляцийн түвшин 16 хувьд хүрсэн.

-Үнэ тогтворжуулах  хөтөлбөрийн хүрээнд Монголбанк их хэмжээний бэлэн мөнгө хэвлүүлж зах зээлд тараасан нь төгрөгийг үнэ цэнэгүйдүүлэхэд ихээхэн нөлөөлснийг эдийн засагчид онцолж байгаа. Монгол банкинд хийсэн шалгалтаар Н.Золжаргал 7 их наяд орчим төгрөг хэвлүүлсэн гэх тооцоо гарчээ.

-Ч.Сайханбилэгийн Засгийн газрын байгуулсан “Дубайн гэрээ”-гээр 4.2 тэрбум долларыг Оюутолгой төсөлд бус, “Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ. Энэ нь Монголд хохиролтой бөгөөд  уг зээлийг Рио Тинто ”толгой компани” гэдэг утгаараа өөр дээрээ авч зарцуулаад хүү, хураамжийг нь Оюутолгой ХХК төлөхөөр болжбайгаа нь олон улсын дүрэм журам, бизнесийн хэм хэмжээнээс давсан үйлдэл болсон.

-Оюутолгой компани нь анхны хөрөнгө оруулалтаа хоёр тэрбум доллараар хэтрүүлж, 1.4 тэрбум долларыг санхүүгийн баримт нотолгоогүй зарцуулсан, манай талаас татварын зөрчил гэж 130 сая ам.долларын торгууль тавиад 30 сая болгож бууруулсан.  Дубайн гэрээний дараа Монголын талын 34 хувийн ногдол ашиг авах хугацаа 2030 он болтол хойшилсон.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд 270 сая гаруй ам.доллар зарцуулсан ч зам ч үгй, мөнгө ч үгүй, харин овоолсон шороотой л үлдэв.

-Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулна хэмээн ихээхэн хэмжээний хөрөнгөөр ТЭЗҮ хийлгэж, төслийн ажлын алба гэж олон хүнийг цалинжуулж байсан ч  тэнд ганц гадас ч хатгаагүй. Энэ цогцолборын мөнгөнөөс өнөөгийн нэр дэвшигч Х.Баттулгын ойрын хүн Ч.Ганбат ихээхэн хэмжээний мөнгө завшаад гадаадад оргон зайлсан.

-Хөгжлийн банк гэж бийлэгжүү газар энэ дөрвөн жилд ихээхэн хэмжээний хөрөнгө санхүүгээр гараа угаасан бөгөөд тус банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат  одоо шалгагдаж буй. Цагаан сараар сайдтай золгохдоо хамгийн сайхан дээл өмссөн ажилтнаа  3.5 сая төгрөгөөр гарыг нь цайлгасан, гадаадад ажиллахдаа  хамгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн буудалд тухалдаг гэхчлэн бусад хүний хувьд бол зөвхөн мөрөөдөж чадах тийм тансаглалд умбаж байсан гээд олон ноцтой баримт бий.

-Оёмол бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хүргэнэ гэж төсөл бичиж Хөгжлийн банкнаас 2.0 тэрбум төгрөгийн зээл авсан компанийг газар дээр нь очиж шалгахад оёдлын 7-хон машинаас өөр юу ч үгүй байжээ.  Энэ мэтээр бондын хөрөнгийг баруун солгойгүй цацаж, нэлээд хэсэг нь эргэн төлөгдөх магадлал муутай болчихоод байна.

-Эдийн засгийн хөгжлийн яам болон Хөгжлийн банктай холбоотой  30 гаруй томоохон зөрчил илэрсэн хэмээн хэвлэлээр мэдээлж байв. Энэ хүрээнд тус яамны сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг хуулийн байгуулагынхан саатуулан шалгаж байсныг санаж байгаа байх.  “Фортуна” Н.Батбаяр болон Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байв.

– УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Хөгжлийн банкнаас Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутган шалгаж байв.

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Р.Бурмаа Халхголын  районд нийтдээ 500 мянган га газрыг  чөлөөт бүс болгох нэрийдлээр танил тал, хувийн компаниудад хуваан өгсөн байдаг. Р.Бурмаагийн хууль бус шийдвэрийг энэ Засгийн газрын үед цуцлаад байгаа.

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл  жил бүр 3.1-6.7 тэрбум төгрөгийг хогны ногоон уут хийхэд зарцуулжээ. Зүгээр л хог дээр нэмж хог үйлдвэрлэхийн тулд жил бүр ийм хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж байсан гээд бодоорой.

-Э.Бат-Үүл хотын дарга болоод 3 жил хагасын хугацаанд 802.5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулсан бөгөөд чухам энэ их хөрөнгөөр юу хийсэн нь тодорхойгүй. Энэ бол 33 уулзвараас тусдөө хөрөнгө оруулалт.

-Хотыг метротой болгоно гэж амлаад шав тавиад мартав. Гэх хорооллын өрхийн газрыг үнэд хүргэнэ, дэд бүгцийг нь татаж өгнө гэсэн амлалтаасаа гэнэт буцсан.

АН-ын засаглалын үед буюу Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үедээ аймгуудыг засмал замаар холбох, хотын уулзвар, Хөшигийн хөндийн нисэх буудал, орон сууцны зарим хороолол гээд бүтээн  байгуулалтыг эхлүүлсэн.  Гэвч АН засгаа огцруулж, эдийн засгаа сэхээж өсөлтийг нь хадгалж чадаагүй, дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрч, хариуцлага сахилгыг   нийгмийн амьдралын хэм хэмжээнээс авч хаясан юм.

Сонгуулийн дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намынхаа тухайд “АН-­ынхан засгийн эрхэнд байхдаа хэний ч үгийг сонсдоггүй, тийм боломж ч гаргадаггүй нам болж хувирсан” хэмээн хэлсэн нь бий.

М.Сүмбэр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • ззочин (July 05, 2017 3:27:59 pm )

    Алтанхуяаг бусдтайгаа сайн яриж байж ажил явуулсан бол их аштайхан ажил ихэлж байлаа мөнгө төгрөгын нарын сайн зарчуулах байсан юм нисхэд шав тавиад тэрнэ хурдан ашиглтанд ороодол маш гоё байсан дараана яасан бүү мэд болхоо байгаад явсан нисэх яармаг зам гоё болсон хиисэн ажил би мөнгөө ямарч хяналтгүй зарсан юмуу нэг л болхоо байх шиг болоод явсан ихэлсэн шигээ ажилаа дуусагсан бол боломж байлаа

  • АРД ОЛООН УНШ. 11111 (July 05, 2017 6:03:14 pm )

    ЭНЭ БҮГДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ СОНГУУЛИЙН МАРГААШ ЭХЭЛНЭ. ЭС ЧАДАХ АВААС МАН МӨХНӨ. ҮҮНИЙГ ТА БИД МИЕЭГИЙН ХҮҮД ҮҮРҮҮЛЭХ ЁСТОЙ

  • Зочин (July 05, 2017 6:55:21 pm )

    Ардчилалын төлөө гэж жагсаж ардыг төөрөгдүүлж ирсэн хүмүүс бүгд эрх мэдэл мөнгө харан чих дүлий нүд сохор болоод байна. Нөгөө сайхан сайхан шударга ёс хүний эрх эх орон гээд хууль ярьдаг хүмүүс ОЛИГАРХИ бүлэг рүү уусаж, бүүр сүүлдээ үг хэлэх эрх чөлөөгүй болж байгаа нь харамсалтай юм. Ийм ардчилалд бидний үр хүүхдүүд яаж амьдрах билээ.

  • Uragshaa (July 06, 2017 12:16:10 am )

    Huts novshuud aa ta nar hen ch bish zail ardchilal mongoliig alsan ta nar bayjjsan

  • өвгөн (July 06, 2017 5:08:21 pm )

    Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь Цаадуул чинь сайхэн ардчилэлын нэр барьж үнэн худалыг ялгахааргүй болгоод идэх гээд бна /ЛИВАН, ИРАК/.

  • иргэн (July 13, 2017 4:46:04 pm )

    монголчуудын саналыг хоёр нам сайн муу гээд одоо шүүмжилээд хэрэггүй,МАН-г төр барьж байхад эн тэр гээд АН-нхан өөлж голж байлуу.МАН амалсан мэргэжлийн засгийн газараа байгуулж чадаагүй,одоо ч хийж байгаа нь нүдэнд харагдах юмгүй л байна ,ард түмэний эрх ашигт нийцсэн юм хийж чадахгүй л боловуу.

antalya rent a car