antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 28, 2017 136 comments

Х.Баттулга юу юм бэ

нийтлэсэн Admin

            Өндөрлөж амжаагүй Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэг зүйл ажиглагдлаа. Ард түмний уур амьсгалаас шүү дээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трамп салсан салаагүй эхнэрээ зарлаж, анхны эхнэр Ивановагаасаа эхлээд өдгөө амьдарч байгаа Мелания Трампийг “нэрд гарган” сонгуульдсан. Тэр бол гэр бүлийн үнэ цэнэ гэдгийг юу юунаас илүү мэдэх учиртай дэлхийн хэмжээний тэрбумтан. Тийм ч учраас аюул заналд хамгийн ойр нөхөр байх. Гэр бүлийг нууцлах ёстой бол Дональд Трамп л нууцлах ёстой баймаар санагдана. Гэтэл өөрсдөө үгсэж нийлээд зүдүү буурай болгочихсон Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Х.Баттулга гэр бүлийн үнэ цэнэ ярьж эхнэрээ нууцлах нь илүүц хэрэг гэсэн үгс юу юуны өмнө чих шүргэв. Энэ үгсийг шүүрэн авахаар гол төлөв эмэгтэйчүүдийн шингэн хоолой байх нь хожмоо бас л нэг статистик үзүүлэлт биз.

Тэр тусмаа айл саахалтаараа, хотол түмнээрээ орж гарч, мэндийн зөрөө аяганы хариутай амьдардаг монголчуудад бол бүр ч утгагүй асуудал. Монгол зан ахуйд бол хаа нэг хүний эхнэр салгаад гэртээ авчирсан нөхөр байдаг. Түүний хувьд бол эхний нэг хэсэгтээ эхнэрээ айл хунар, найр наадмаар дагуулж явахаас зайлсхийдэг үзэгдэл бий. Арга ч үгүй хүний амьдрал үймүүлж эхнэрийг нь авчирчихаад хэндээ ч гайхуулж явах билээ дээ. Санаа зовж таарна. Х.Баттулга бас л монгол хүн учраас энэ мэт зүйлээс санаа зовосхийсэн байж болох. Хөөрхий хаанаас ч хэнийхээ эхнэрийг туучихсан юм билээ, бид яаж мэдэх юм. Дагуулаад сонгуульдаж байтал ОХУ-ын “RTR” болон бусад телевизээр цацагдаж, нэг орос нөхөр эхнэрээ нэр дэвшигчээс нэхээд уйлаад унавал хэцүү л байх. Манайхан харин ч  нэг тосон аваад бүхий л цэнхэр дэлгэцээр дэлгэчихвэл бүр ч хэцүү юм даа. Хүний амьдрал алагтай эрээнтэй шүү дээ хэмээн “Женко”-г ч өрөвдөх нэгэнтэй тааралдав.

Эсвэл дэлхийн хэмжээнд хүрчихсэн хөрөнгөтэй хүн байхыг бас үгүйсгэхгүй. Бидний нүдэнд ил харагдаж байгаагаас дүгнэвэл тэр дэлхийн хэмжээнд харагдахгүй л байна. Магадгүй, төрөөс, төслөөс гулсуулсан асар их хэмжээний мөнгө оффшорт байгаа нь түүнийг дэлхийн хэмжээнд сэтгэж амьдрахаас өөр аргагүй байдалд хүргэдэг ч байж болох юм. Хэн мэдлээ гэх атаархангуй дуугарах нэгэнтэй ч тааралдав.

            Гэхдээ Х.Баттулга бол Дональд Трампийн дэргэд ёстой л таргийн таван ямаатай нөхөр биз дээ гэж хэн ч бодно. Түүнийг монголчууд л танина уу гэхээс дэлхийн хаана хэн таних юм бэ. Горьдох ч хэрэггүй.  Наяад онд дэлхийн хэмжээнд зодоглож байсан энэ тэр бол цаашаа, зүгээр л хадны сүг зураг болсон цаг. Х.Баттулгыг АНУ ч юм уу өөр нэг оронд явж байх юм бол нэг аяллаар яваа хужаа л гэж харна уу гэхээс тэд Х.Баттулга явж байна гэж харах нь бүү хэл монгол гэж бараг л мэдэхгүй шүү дээ. Юун “Женко”. Үнэхээрийн мафижсан улс оронд бол улстөр, бизнесийн томчууд гэр бүлээ юу юунаас нууцалдаг гэдэг. Аргагүй, өрсөлдөгчдийн гол барьцаа нь тэдний гэр бүл байдаг хойно. Харин манай улсад Х.Баттулгын гэр бүлийг хэн барьцаалах юм бэ. Өөрийгөө дэлхийн хэмжээнд зүйрлэх хэрэггүй. М.Энхболд, С.Ганбаатар хоёр барьцаалах хэрэг үү. Эсвэл “АПУ”-гийн хувьчлалаас болж тангараг тасарсан Г.Батхүү юу гээд дуугаа өндөрсгөх нэгэнтэй ч тааралдав.

Нээрээ л тийм дээ гэж бодохоор. Улсын дөрвөн том объект хувьчлаад авчихсан Х.Баттулга “АПУ”-руу чичрээд байх шаардлага байхгүй биз дээ. Энэ өрсөлдөөнт хувьчлалаас хойш арав гаруй жилийн дараа эрхэм хоёр маань УИХ-ын танхимд хамт суусан. Гэтэл Х.Баттулга “Архи тамхи үйлдвэрлэгчдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй, УИХ-д суулгахгүй тухай” хууль санаачилан Г.Батхүүг буланд шахаж байсан санагдана. Энэ бол эрийн жудаггүй, зүгээр л нэг шуналын тулам харагдаж байгаа биз дээ. Яахав дээ, улсын дөрвөн том байгууламжийг хэдэн өнгөтэй цаасаар авчихсан нөхөр ганц муу “АПУ”-г хэн нэгэн монгол авчихад дургүйцэх юун. “АПУ”-гийн хувьчлалаас хойш арав гаруй жил өнгөрч байхад цээжинд нь асч байгаа тэр эд хөрөнгөний төлөөх шуналын гал ямар хүчтэй байна вэ, тэ гээд өөдөөс шүлсээ үсчүүлэх нөхөртэй ч тааралдав.

Иймхэн, орон нутгийн хэмжээний тулаанч байж өөрийгөө дэлхийн хэмжээнд бодох хэрэггүй. “Монгол ялна” гэсэн бол монголоороо л бай л даа. Орос ч бай, хужаа ч бай, эрлийз ч бай эхнэрээ дагуулаад айл саахалтаараа орж гарч, амьтан хүнтэй мэнд мэдэж яв. Ингэхэд дахин сануулъя. Х.Баттулгын хувьд хувьчлал нэрийн дор улсын үнэ цэнэтэй объектуудыг авчихсан л нөхөр шүү дээ. Түүнд өөр юу байгаа юм. УИХ, Засгийн газарт ажиллаж байхдаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрийн дор “Мах импекс” гэх мэт компани руу хэдэн төгрөг гулсуулах замаар хувийнхаа бизнесийг хөгжүүлж жаал хөрөнгөжсөн нөхөр. Сүүлдээ бүр оодорч, төсөл нэрээр төрөөс 42 сая ам.доллар туучихсан, өдгөө ч шийдэгдээгүй байна гээд бөөн шуугиан. Түүний хөлд чирэгдсэн гэх А.Гансүх нарыг маргааш шүүх хурлын тов гарчихсан л байна гэх.

Гэр бүл үнэ цэнэтэй юу гэвэл юу юунаас чухал байж таарна. Үнэ цэнэтэй зүйл гээд “Гашуун сухайт-Тавантолгой” чиглэлийн төмөр замаас “Самсунг”-аар дамжуулан гулсуулдаг мөнгө шиг хав дарж нуух нь юу л бол. Үнэ цэнэтэй гээд төрөөс төслөөс гулсуулсан их мөнгөө оффшорт нуудаг шиг нууж болохгүй биз дээ. Тэр ч бүү хэл оффшорчид нь хүртэл эхнэрээ дагуулаад л найр наадам хэсээд явах л юм байна даг. Социализмын үед бурхан тахилыг үзэж чаддагүй, хорьж цагддаг байв даа, энэ үед бурхнаа авдран дотроо нуун тахиж байсан гэдэг. Гэдэг ч гэж дээ, манай эмээ л авдрандаа нуун шүтэж байсныг би мэдэх юм.

С.Ууганбаяр

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

136 Comments

  • irgen (June 28, 2017 12:00:29 pm )

    eeljit zahialgat dairalt. nebergui dee. hunii ger bul, avgai huuhen yah ve, uuriinhuu muu avgaigaa l sain tord.

  • зочин (June 28, 2017 12:03:18 pm )

    сонгуулийн шоу үргэлжилсээр л байна уу, сонгогчид одоо шоунд итгэхээ боьсон энхболл, баттулга 2-ыг хангалттай сонссон одоо уйдаж байна, энэ 2-ыэ бүх амьдралыг мэддэг болчихлоо

  • САРАА (June 28, 2017 12:08:25 pm )

    ЭНД ДАЙРАЛТ ХИЙСЭН ЗҮЙЛ АЛГА. ХЭН НЭГНИЙГ Ч ДЭМЖЭЭГҮЙ БАЙНА, ЗӨВХӨН ҮНЭН ЗҮЙЛ ГЭЖ ХАРЛАА

  • zochin (June 28, 2017 12:15:24 pm )

    unen l yum bichsen bna. ger bulee taniltsuulahad yu ni bolohgui bsan gej?

  • Anonymous (June 28, 2017 12:16:11 pm )

    БАТТУЛГА ӨЧИГДӨР МЭДЭЭЭЛ ХИЙЖ БАЙГААГ СОНСЛОО ХУЛЛЬД ТАВ ДЭЭР НЭМЭХ НЭМЭХ ГЭДЭГ ХУУЛИЙН ЗААЛТ БОЛ БУРУУ ЗААЛТ ХУУЛИЙН ХАТУУ ХҮТҮҮ НЭН ЗААЛТААС БОЛЖ НАМАЙГ СОНГОСОН СОНГОЛТЫГ БАТАЛГААЖУУЛСАНГҮЙ ГЭЖ ХЭЛЖ БАЙНА. ХУУЛИЙГ ИНГЭЖ ГУЙВУУЛЖ БАЙГАА ХҮН ЯАНА ГЭСЭН ҮГ ВЭ??????? БАТТУЛГА ГАДААД УЛСЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, САЙТУУД ДЭЭР МИНИЙ ТУХАЙ ИНГЭЖ МЭДЭЭЛСЭН БАЙНА БИ ҮҮНИЙГ ШАЛГУУЛЖ ИРЭЭД ТА БҮХЭНД ГАРСАН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУЛЧИХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙГААМДАА.НӨГӨӨ ХУРААГДСАН ТЭРБУМ ТӨГРӨГ ЯАСАН ВЭ??? СОНГУУЛИЙН ХУУЛЬД СОНГУУЛИЙН МЕНЕЖИР, ШАДАР ТУСЛАГЧ, УХУУЛАГЧ, АЖИГЛАГЧ НАР САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР АЖИЛЛАН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛЫГ СОНГУУЛИЙН ХОРОО БАТАЛНА ГЭЖ ЗААСАН БАЙХ ЮМ. ХУУЛЬ МӨНГИЙГ ИЛРҮҮЛСЭН ХҮНД УГ МӨНГИЙГ ХОРЬ ДАХИН ӨСГӨЖ ОЛГОХООР ХУЛЬД ЗААЖ ТҮҮНИЙГ ИЛРҮҮЛСЭН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ТЭР МӨНГИЙГ ХОРЬ ДАХИН ӨСГӨЖ ОЛГОХ УУ?

  • иргэн (June 28, 2017 12:16:49 pm )

    одоо дайрч боллоо чамд овоо мөнгө өгч Ми Энхболд бичүүлээ гээ биз дээ, суртал ухуулгыг хуулиар зогсоосон шүү мэдүү чи ч мэдэх чадал бхгүй дээ.

  • 333 (June 28, 2017 12:24:46 pm )

    Баттулгын хамгийн их хүсэл шунал нь энэ монгол орны минь эзэн суухдаг шүү янз нь
    тэгээд ажилгүй залхуу их мөнгө нэхдэг гэж хэдэн монголчуудаа гуйлгачин болгочоод өөрөө өмнөд улсаас хэдэн хужааг авч ирж байцаа будаахнаар хооллон зарж байх санаатай даг шүү цаадах чинь / өнгөрсөн хугацаанд орсон нэвтрүүлэг болгоныг сайн үзээрэй/ нэг бол цэргээр, нэг бол хэдэн сая хямд ажиллах хүчин хятад иргэдээр бүх бүтээн байгуулалт буюу өртөг ихтэй ажлыг хийлгэх л гээд хуцаад байгаа шүү

  • zochin (June 28, 2017 12:29:53 pm )

    Х.Баттулгын хувьд хувьчлал нэрийн дор улсын үнэ цэнэтэй объектуудыг авчихсан л нөхөр шүү дээ. Түүнд өөр юу байгаа юм. УИХ, Засгийн газарт ажиллаж байхдаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрийн дор “Мах импекс” гэх мэт компани руу хэдэн төгрөг гулсуулах замаар хувийнхаа бизнесийг хөгжүүлж жаал хөрөнгөжсөн нөхөр. Сүүлдээ бүр оодорч, төсөл нэрээр төрөөс 42 сая ам.доллар туучихсан, өдгөө ч шийдэгдээгүй байна гээд бөөн шуугиан. Түүний хөлд чирэгдсэн гэх А.Гансүх нарыг маргааш шүүх хурлын тов гарчихсан

    • Anonymous (June 28, 2017 6:15:17 pm )

      buu ataarh. ter ued ni avch chadaagui bol uurtuu gomd. bi hotiin hun. minii l medehiin manai ene haviinhan heden haltar tugnii tuluu bish ekh orniihoo tuluu Battulgad ugsun shu. MAnai BZD Enkholdoos 30 myangan huneer iluu sanal ugsun. huduu oron nutagt medeelel muu bna bas surug uhuulga ih bna.

      • Зочин (June 29, 2017 2:49:54 am )

        Энэ сайт овоо мөнгө авчээ, арай л өрөвдмөөр айлын эхнэр судлахаас хэтэрч чадахгүй байнуу

  • иргэн (June 28, 2017 12:30:22 pm )

    бичих юмаа олж ядсан юмнууд, юу гэх гээд ч байгаа юм бүү мэд

  • Anonymous (June 28, 2017 12:45:27 pm )

    Үйл үйлээ дагана үнээ тугалаа дагана гэж эртний үг бий. Сэтгүүлч та ингэж бичлээ гээд юм өөрчлөгдөхгүй, өөрчлөгдөөгүйг та ч харсан би ч харсан. Гарцаагүй болох зүйл хэнээр ч заалгахгүй болдог юмаа. Одоо ард иргэдийг тайван байлгаж үзэх ёстой үзээл яв. та тайвшир.

  • Anonymous (June 28, 2017 12:50:31 pm )

    Ямар хүмүүс нь баттулгад санал өгснийг мэдкү ойлгохгүй бн. Гадныхан хүртэл женког гарвал монголоос хөрөнгө оруулалт зээл тусламжаа эргүүлэн татна маягийн юмнууд гараад эхэлчлээ. Хүн мундсан биш очиж очиж наймаачин луйварчин, эххболдоос илүү олон баялагт газраа хужаа нарт зарсан хүншүү. Зальжин хагаралдан бутаргагч, нам нам сольж явсан мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй аймаар хүншдэ. Залуучууд хөөрөөд юугаа ч мэдкү өгөхиймдаа арай ч дэ

  • Anonymous (June 28, 2017 12:54:12 pm )

    ЭНХБОЛДЫГ ХУЖААГИЙН ЗЭЭ ГСН НЭЭНТЭГЭЭР ИХ АДАЛЛАА. ЭБЭ ЖИНХЭНЭ ХУЖАА ААВТАЙ БХАД 8 ЖИЛ СОНГОЖ ТЭНЭГТЧЭЭД ЦЭВЭР МОНГОЛ АХВ ЭЭЖТЭЙ ХҮНИЙГ ГҮТГЭЖ ДОРОМЖИЛЖ ДУУСЛАА. ЭЭЖ НЬ ХЯТАД БСАН Ч ЯАДГИЙН. ЭНЭ ХҮНИЙ ХИЙСЭН ГАВЬЯА ЖЕНКОГИЙН 27 ЖИЛ ХИЙСЭН МУУ ХАР ХЭРГҮҮДЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ. ОДОО ХАР ЭЛГЭЭРЭЭ МӨЛХӨЖ БСАН УЛС ОРНОО ЖИЛИЙН ДОТОР ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ БОЛГОЖ ОЛОН УЛС МАН Д ИТГЭЖ ТУСАЛЖ БН. МУУДУУЛААД БГА ЮМ ХАА БН. ЖЕНКО ХЕРО БААТАР МӨНХБАЯСГАЛАН ДОРЖЗОДОВ НАРЫН ХАР ПИ АР ЭВЛҮҮЛЭГТ ИТГЭЦЭН ИЙМ ХЯМД БОСГОТОЙ ТӨР БАЙХ БОЛЖ БНУУ

    • Enkhtuya (June 28, 2017 6:22:22 pm )

      Ard tumnii am Enkhboldod mash muu bga yalangyua hotiinhon 100 myangan sanal Battulgad iluu ugsun. tegeheer ta hotiin bidniig buu doromjil. bid uuruus chini dutahgui medeeleltei medleg bolovsroltoi humuus. ter baitugai manai 3 egch nasaaraa l nam geed MAN-d zutgesen. uchigdur Enkholdiigoo aygui bayan genee 2-la tsalingaar baij yaj millyardtan bolson yum bol geed suuj bna le.

      • danzan (June 29, 2017 12:45:05 am )

        Hudlaa eh oronch dur isgesen hamgiin tom luivarchin MANANgiin neg tom toloologch.Tumur zam,Aj uildveriin tsogtsolbor,Maidar tsogtsolbor haana b.aa.Heleed ogoh hun b.a uu?

    • хуульч (June 28, 2017 9:12:40 pm )

      МОНГОЛЫН ХӨРС ШОРООН ДЭЭР УНАЖ ХҮН БОЛОХЫН УЧРЫГ МОНГОЛООС ОЙЛГОЖ МОНГОЛ ДАДАЛ ЗАНШИЛТАЙ БОЛЖ МОНГОЛООР СЭТГЭЖ АМЬДАРДАГ БОЛСОН ХҮН БОЛГОНЫГ ХЯТАДААР ЦОЛЛОХОО БОЛЬ??? ТЭГЭЭД Ч ТЭД БҮГД ҮҮНЭЭС ӨӨР ЭХ ОРОН БАЙГҮЙ ҮҮНЭЭС ӨӨР ТҮҮХ СОЁЛЫГ МЭДЭХГҮЙ ТЭДЭНД ОЧИХ НУТАГ БАЙХГҮЙ.ЯАГААД ГЭВЭЛ ТЭД МОНГОЛ УЛСЫН УУГУУЛ ИРГЭН БОЛОЙ ???..ГЭТЭЛ ЯАГААД ТЭР АМЕРКИЙН НЭГДСЭН УЛСАД МОНГОЛ ЭЦЭГ ЭХЭЭС ТӨРСӨН ХҮҮХДИЙГ ЯЛГАВАРЛАЛГҮЙ АНУ-ын иргэн болгож байна ??? ҮҮНИЙГ БОДОЖ ҮЗЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ ШҮҮ???

    • Жагаа (June 29, 2017 12:05:12 am )

      МАНГУУ ….

    • МАН аа шинчилнээ (June 29, 2017 12:11:15 am )

      Хөөе МАНГУУ минь сэрж үз! Ми овогт чинь намынхандаа хүртэл ад үзэгдээд эхлэсэн. Одоо удахгүй уналаа. Пялдагнахаа одоо болчихоо хө

  • Anonymous (June 28, 2017 12:55:40 pm )

    Баттулгыг сонгосон хүмүүс эбэ гээс дор амьтан монголыг сүйрүүлсний дараа амаа барилгүй дэ. Болчимгүй мөнгөөр санал өгчөад ичээч?!!?

    • Enkhtuya (June 28, 2017 6:28:39 pm )

      manaihan niit 36-la. huuchin horoond bsan MAN-n gishuun nastai egch hun tus burt 38 myangiig ugie Enlholdod ug geheer ni bid avaagui. Battulgiin yamar ch hun manai sansaraar mungu ugie gej yavj haragdaagui harin bid mungund shunaj Enkholdod uguugui bugd Battulgadaa ugsun ta ard tumniig buu bas. ta huuramch post hiideg zahialgat hun yum bish uu

      • Anonymous (June 28, 2017 11:49:54 pm )

        38 ni ch yuv dee

    • Мангуу хүн эмчлэгч (June 29, 2017 12:12:54 am )

      Мал минь чи сизотой юм бна шүү. Эмчлүүлээрэй

  • Бид (June 28, 2017 1:00:28 pm )

    Монголчууд мехех замдаа орчихсон бололтой. Хулгайч луйварчин хун еренхийлегч болох хуртлээ дорд орчихлоо гэжуу. Африк л ийм байдаг байх. Косово гээд цыган улсад хуний эрхтэн наймаалагч нэг хулгайч еренхийлегч болж байсан Колумбд хар тамхины наймаачин бас еренхийлегч болоод эдгээр хулгайч дээрэмчдээс салах гэж америк Нато оролцуулж цэргийн ажиллагаа явуулж байж баривчилсан гашуун туух ердее саяхан болсон байдгийн
    Эрх мэдэл хулгайч дээрэмчин луйварчин зан тэгээд Монгол юу болохуу

    • Anonymous (June 28, 2017 1:43:34 pm )

      Yag unen.

    • Enkhtuya (June 28, 2017 6:31:22 pm )

      Enkhbold turuus tursun milyardtan asar bayan hun. ter eruugiin heregten Dambiin Hushgee ni aluurchin deeremchin gedgiig olon hun medne. jinhene hulgaich bol ard tumnii munguur asar bayan bolson Mie shu de

  • bold (June 28, 2017 1:07:50 pm )

    uuuganbayaraaaa… tanai muu pizdaaa enhbold bolon ta 2 yu hiiij mongolchuuudiiigf giiguulsen yum… UB iin gazriig zaraad duusaa bizdee.. chi muuch gesen nusan taglaaa… enhboldiinhoo bugsiiig doloogood zailaarai

  • Odoo bolioo!!! (June 28, 2017 1:15:58 pm )

    Yun aimaar songuuli urgeljilseer uu??? Ugaasaa ene 3aas songolt baihgui, Bi Hooson huudsaa ugsuur baih bolno. 1 hun ruu ingej dairah hreggui, Enhbold ch gesen eejiigee daguulaad l gargaad ireh ni yasiim, yah gej aij baigaam, erliiz l baigaa biz, tiim biz dee??? Eej ni manai hajuu ortsond l deer uyed amidardag baisan, eejiinh ni aav uneheer l tsever hyatad hun baisan. Iim humuus mongoloor nileed ih baidag dag. Adilhan shde? Tednees bolood manuus arsaldaad yahiim, Enhbold bolon tuunii hureelegchded Mongold yamar ch huuli uilchlehguig bid bas saya harlaa, uvdug suhrun bugd zolgodog yum baina. Hereg alga.

  • songuuliin surtalchilgaa horiotoi!!! (June 28, 2017 1:23:40 pm )

    3 mangaagaas bolj bidnii hedhen mongol hoorondoo arsaldaad yahiim be??? Unendee bidend songolt baisangui! Enhbold ch gesen aimaar, chimeeguihen baij baigaad HUULI uilchildeggui OLIGARHuudiin buleglel uusgesen baina shuu dee. Tegeed bugdiig evluuleg gej bultertel meliij helchiheed aimaar ENHIIN TSAGAAN TAGTAA boloh geed, tegeed bas Ganbaataraasaa ulaimtsaim sanal avaad,tun yadmag hugiin bailaa. AXA d buur hugiin! Dahin songuuli yavuulj ali ali NAM oligtoi hunee gargah heregtei baih, za bas Nyamdorj geed unuuduul ni solioroh vii dee?

  • Сонгогч (June 28, 2017 1:39:30 pm )

    Зөв л бичсэн байна. Ер нь жаахан боловсрол муутай нөхдүүд Баттулгыг дэмжчихсэн юм шигээ

    • Зочин (June 28, 2017 6:47:03 pm )

      Үнэн үнэн

    • Enkhtuya (June 28, 2017 9:18:03 pm )

      ta hotiin 100 myangan songogchiig bolovsrolgui geed bnuu yas yuman deer unagan hotiin hamgiin undur bolovsroltoi humuus ni Battulgad ugsun yum bish uu zuvhun manai sansariin baruun zuun taliig harahad. ugasa ard tumenii munguur asar bayan bolson Mie-d bi durgui bid 1-r surguulid hamt surch bsan

  • Үнэн (June 28, 2017 1:41:05 pm )

    Хөх тэнгэр Монголын ард түмнийг харж үзлээ.ардчилалын багтай хар пиарчид нэр дэвшсэн 3 аас ганц гайгүй нь Хятадын шээс, 60 тэрбум гэх мэтээр дайрч нэрийг нь харлуулав (ийм юм хийсэн хүмүүс тэнгэрийн гэсгээл эдлэх нь гарцаагүй ) нөгөөх нэг нь жинхэнэ бүтэхгүй гар, бас нэг нь шилдэг худал ч, харанхуй хөлдүү толгой болохоор аль нь ч гарсангүй тэгэхээр цоо шинэ 3 нэр дэвшүүлэгч гаргаад түүнээсээ сонгох нь өлзийтэй.

  • zochin (June 28, 2017 1:52:29 pm )

    battulga ih ovjin zalitai hun bna daa

  • зочин (June 28, 2017 2:02:29 pm )

    Баттулга биеэ засаагүй, гэрээ засаагүй байж төрөө засна гэдэг үлгэрийн далай. Дээд сургуулийн ерөнхий эрдмийн ганц хичээл судлаагүй хүн 21-р зуунд Монгол улсад төрийн тэргүүн болно гэдэг хөрш 2 улсаас эхлээд цааш харж дооглон нааш харж инээх байлгүй дээ. Сайд байхдаа ажлаа хаяж төрийн тэргүүнд зэмлүүлсэн Баттулгыг ард түмэн сонгоод буй нь сонгогчдын боловсрол, мэдээлэл 0 гэсэн үг.

    • irgen (June 28, 2017 5:19:23 pm )

      onood helchihlee

  • Д (June 28, 2017 2:08:39 pm )

    Одоо яахав дээ үнэхээр бид үхэр монголчууд юмдаа очиж очиж ЖЭНКО шүү

  • Gerel (June 28, 2017 2:23:26 pm )

    Unen bichsen yum bishuu.

  • иргэн (June 28, 2017 2:35:19 pm )

    гэр бүлээ олонд танилцуулаад тоочоод байх зүйл яав ч биш шүү дээ.

    • Anonymous (June 28, 2017 10:50:23 pm )

      өнөөгийн дэлхийн ниитийн жишиг шүү дээ, шударга түвшин хүн бол өндөр албан тушаалд нэрээ дэвшүүлчихээд , гэр бүлээ олон түмэнд танилцуулах нь тийм хэцүү бэрх зүйл биш л байлтай

  • yooh (June 28, 2017 2:41:24 pm )

    yadarchloo

  • Zochin (June 28, 2017 2:49:02 pm )

    hunii ger buliin asuudal hend hamaatai yum be Battulga zugeer suuj bgaad gariin useg zurj bayan boloogui mash hodolmorlosnii ur dund olon huniig ajliin bairtai bolgoj undesnii uildveree dampuulahgui zoriulaltaar ashiglaj odiig hurgesen jinhen onoo tsagiin eh otonch gej bodoj bn ard tumen min yanj buriin uhuulaga surtalchilgaand huurtahgui sanalaa Battulgadaa ogtsgooe Elbegdorjiig ba tuunii hamsaatanguudiig 1hongiin omno ch gesen toroos zailuulah heregtei Iimd songuulidaa idebhtei oroltsgooe

  • Зочин (June 28, 2017 2:52:12 pm )

    БАТТУЛГА ЧИ ЯМАРЧ БОЛОВСРОЛГҮЙ ЯАНА ДАА. ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ИЙМ БОЛОВСРОЛГҮЙ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ БАЙСАН ТҮҮХ БАЙДАГГҮЙ ШҮҮ АРД ИРГЭДЭЭ,,,,,,,,,,,,,,

  • сонгогчииргэнргиргэнэниргэн (June 28, 2017 3:01:15 pm )

    Баттулгыг ямар хүмүүс дэмжсэн юм болдоо гэхдээ та нрын сонголтыг хүндэтгэнэ шүү дахин санл хураалтаар л үр дүнг харъя аа үнэн дийлнэ шүү хэлж буй үг үйлдэж буй явдалдаа дүгнэлт хийчихээч дээ ерөнхийлөгчөөр сонгогдсрн ч буруу зүйл хийсэн л бол илэрнэ шүү ард түмнийг хуурч болохгүй харц хэлж буй үг үйлдлүүд хар пиар чинь нэг л бишээ

  • Jenko (June 28, 2017 3:02:12 pm )

    Mungu yalahuu Mongol yalahuu haraarai gej bi helsen Mungu yalj baigaa biz dee Mungu l bsibal Mongolin tur bsitugsig ch avch chadana

  • zochin (June 28, 2017 3:03:15 pm )

    энэ балай луйварчинг хэн нь юунд нь болж сонгов оо . гайхаад байх юм. Энхболд ч ялгаагүй . 2 эрлийз луйварчингууд . бөөн бөөн мөнгөөөр газар газарт хүмүүсийг луйвардаад. яг үнэндээ 2 луйварчид мөнгөөр л зодоод гараад ирлээ. Мөнгөгүй Ганбаатарынх нь царайг хар даа. Баттулга төрд гарвал бүтэхгүй эээ. тэр монголын бүх компанийн үнэ өнөөдрөөс эхлээд дэлхийн хэмжээнд унаж байна гэнэ дээ. Луйварчинд дургүй гадаадын хүмүүс нүүрээ буруулж эхлэх нь дээ. Энэ боловсролгүй мэдлэггүй сөөнгө дуутай Баттулгаас Ганбаатар нь хэдэн арав дахин илүү байх байлаа

  • Zochin unuree (June 28, 2017 3:04:41 pm )

    Ter munguu hen ni haana taraasan ym bol nudend uzegdej gárt barigdahgui haashaa yanzin mungu baisiim be dairaldsan bol mani hoer tab taban tsaas abaad huushuur abaad udeh baisan ym ter mungu absan ulsuud ni zuragtaar yaagaad yaaridguimx be

  • Монгол (June 28, 2017 3:08:03 pm )

    монголчууд минь дээ оюуны хоосрол, тархины өлсгөлөн болчихсон байна шүү дээ. Дунд сургуулийг ч төгссөн нь мэдэгдэхгүй хүнээр төрийн тэргүүнээ сонгох гээд улайраад байхын. Үр хүүхэд, ач зээ нарынхаа ирээдүйг бодооч дээ, Мань мэт нь ч энэ цаг үе, энэ баттулгатан нартайгаа өнгөрч гэж бдоход, үлдсэн үр хүүхдүүд, ач зээдээ сайхан улс эх орон үлдээе л дээ

  • Anonymous (June 28, 2017 3:23:38 pm )

    ГАНБААТАРААР САНАЛ ХУВААЛГАН ЗАВСАРААР БАТТУЛГЫГ ГАРГАНА ГЭСЭН АРДЧИЛСАН НАМЫН ТАКТИК НУРЖ БАТТУЛГА НЬ ХУУЛЬД ЗААСАН ТАВЬ ДЭР НЭМЭХ НЭГ ГЭСЭН САНАЛЫГ АВЧ ЧАДСАНГҮЙ. АРДЧИЛСАН НАМ ГАНБААТАРЫГ ОЛОНХИЙН САНАЛ АВАХ НЬ ТОДОРХОЙ БОЛООД ИРХЭЭР ТҮҮНД ДЭГЭЭ ХИЙЖ ГАДААД УЛСЫН ИРГЭНЭЭС МӨНГӨ АВСАН ЖҮЖИГ НАЙРУУЛЖ ТАВИАД Ч ТУСЫГ ЭС ОЛОВ

  • Бокkk (June 28, 2017 3:32:13 pm )

    М.Энхболдын ээжийн үндэс угсаагаар нь сонгуулийнхаа гол пиарийг хийдэг хуншгүй Монгол Жэнко шүү. Тэгээд бас өөрийнх нь гэрлэж байсан хүүхнүүд нь бүгд эрлийз гэсэн.

  • ххххххххххххх (June 28, 2017 3:39:02 pm )

    ГАДНЫХАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ТАТНА ГЭЭД Л АЙЛГААД БАЙГАА ГЭНЭ ДЭЭ… АРГАГҮЙ Л ДЭЭ МӨНГӨ УГААХ БОЛОМЖГҮЙ БОЛЧИХ ГЭЭД БАЙГАА БОЛОХООР…

    • зочин (June 28, 2017 5:19:45 pm )

      Ийм тархитай хүмүүс олон болохоор улс орон хөгжихгүй байгаам даа,

  • Иргэн (June 28, 2017 3:41:10 pm )

    Ганбаатарын төлөө өгсөн хүмүүс одоо сонгуулийн хуудасаа ямар ч тэмдэглэгээ хийлгүй цагаанаар өгөөд дахин шинээр нэр дэвшүүлбэл арай дээр хүмүүс гарч ирж чадах болов уу? Тэртээ тэргүй татварын мөнгийг хайр найргүй улсууд юм чинь улсын ерөнхийлөгийг зөв хүн олж тавих юмсан.

  • Zochin (June 28, 2017 3:43:24 pm )

    2017-07-09-nd songuuli uguhgui. Zuv huniihee tuluu sanalaa ugsun. Dahij ochij sanal uuhgui.

  • Anonymous (June 28, 2017 3:57:22 pm )

    Yag unen bichsen bn.

  • irgen (June 28, 2017 3:59:55 pm )

    hutsatsgaa ta nar mongol yalna

  • hi (June 28, 2017 4:24:35 pm )

    ИЙМ БАЛАЙ ЮМ БИЧИЖ, УНШИЖ БАЙДАГ БИД БҮГДЭЭРЭЭ ОЮУНЫ ХООСРОЛД ОРЖЭЭ,

  • зочин (June 28, 2017 4:41:01 pm )

    Монгол түмэн минь дахин имй балай юм битгий бичээч ээ энэ юунд ч ямар ч ач холбогдол байдаггүй юм. Нийгмийн хар энерги л бий болгодог учиртай.С.Ууганбаяр аа нүдээ нээ юм унш тэгж байж аливаа юмны цаад надахыг ойлгоно.Одоогоор өөрөө маш харанхуй хар энергитэй хохимой байна.

  • зочин (June 28, 2017 4:52:56 pm )

    за одоо ингээд МАН, МЭнхболдын Хар пиар явж эхэллээ, Дараагийн санал хураалтын өмнөх нэгнийгээ хамаг муу муухайгаар нь хэлж бичүүлж дайрч давшилж дараа нь Санал хураалтыг бас л Будлиантуулах ажиллагаагаа МАН МЭнхболд эхэлллээ

  • Anonymous (June 28, 2017 5:05:39 pm )

    APU kompaniin tal huviig Sergey Gromov ezemshdeg uldsen Shunkhlai Batkhuu

  • Bundangiin tamga (June 28, 2017 5:12:43 pm )

    МИ ЁО ГО Монголын ард түмнийг дэндүү басамжилж байна. Дахин санал хураалтанд Монгол ялна. Үмхий хужаа нарын үр сад монгол оронд минь гай тарихыг хэзээ ч зөвшөөрөхгүй.

  • зочин (June 28, 2017 5:18:04 pm )

    Эдийн засаг сэргээд овоо гайгүй болох нь уу, гээд баярлаж суутал, боловсролгүй бүдүүлэгүүд мөнгөөр саналаа зарсанаас болж эргээд граммын эдийн засагт шилжиж магадгүй боллоо шүү, хэрвээ Баттулга гэдэг эрүүгийн елемент гарвал,
    Ийм луйварчинтай гадаад улс орнуудын ерөнхийлөгч нар харьцах уу, яана аа,
    2012 онд бас эдийн засаг сэргээд айл амьтан мөнгөтэй болж байх үед АН-ыг мөнгөөр сонгоод сүйтгээд хаясан маанагууд дахин ийм зүйл хийж байна даа

  • irgen (June 28, 2017 5:20:13 pm )

    Zuv l zuil bichjee , bidniig ali ch orond uvj baikhad ikhenhdee l irged ni , are you from china l geed asuudag sh dee

  • Sagii (June 28, 2017 5:30:43 pm )

    Bi eronhiilogchin songuuliig ene jil anh udaa ugluu , manai ueiin zaluu ulsuud songoltoo sain hiij chatahgui bgaa yum chig bn busdiin chahaltand orood ch gehuude , er n haraad bhaad aab, eej n hyatad( china) baih n ymr hamatai yum we , hiin buteen chadan gej bgaa hund bolomjoo olgoh l heregtei. Battulga ahiig songii gehleer biznesmen hun ooriigo boddog bh gej bi bodoj bn. Tertee tergui Zasgiin gazar , УИХ d mONGOL ARDIN NAM diilenh suudaliig absan tiim uuchraas bolomj olgood eronhiilogchig MAN-aas songwol zow bh . Ygaad gedegiig ta buhen medej bgaa bhaa. (Minii bodol , buruu yum bwal uuchlarai)

  • zochin (June 28, 2017 6:02:24 pm )

    1 terbumaa bankaar shiluulehgui yagaav no-toi bn shuu

  • zochin (June 28, 2017 6:09:23 pm )

    Зөв , Хүн өөрийн үзэл бодлоо хаана ч хэнд ч чөлөөтэй илэрхийлж болно , Хэн нэгнийг дэмжээд өөрийг нь дэмжээгүйн төлөө бусдыг гутаан доромжилж бгаа нь АРДЧИЛАЛ мөн үү ??? Баттулга аа , Бидний цөөхөн монголчуудыг хагаралдуулдаг ЕРӨНХИЙЛӨГЧ байж таарахгүй ,

  • Anonymous (June 28, 2017 6:13:02 pm )

    Ner debshigchidee solie.

  • Зочин (June 28, 2017 6:15:59 pm )

    Мөнхбаясгалангийн Баттулгыг өмөөрсөн нийтлэлийг уншаад хөх инээд хүрэв. Яахав сайн талыг нь гаргах гээд баахан буруу бурчихсан байна лээ. Нууцлаад явсан буянаа цагийн нь сайхан тааруулж байгаад л сонгуулийн өмнө задалчихдаг сүрхий бизнес сэтгэхүйтэй нөхөр. Гэхдээ 17чингэлэг спиртний хэрэг одоо ч мартагдаагүй байгаа шүү. Яармагийн сайн нөхөд нь оруулж ирсэн спиртээр нь архи найруулж уугаад өдгөө бөбөөчин болчихсон. Архины бизнесийг нь дэмжиж Баттулгыгаа хөлжүүлсэн хэдэн анддаа шар тайлах юмны мөнгө өгөхгүй яахын гэх уншигчын өрөөсгөл сэтгэхүй төрүүлэхүйц юм бичсэн байна лээ. Бичих юм нь олдохоо байчихсан. Нэртэйгээр нь баатар цолонд нэр дэвшүүлээч.

  • Zochin (June 28, 2017 6:30:12 pm )

    enhbold gedeg jungaa baagii yalahgui l bol songuuli bish yumuu.? Bur neg ut horhoi shig arvalzaj arzalzaj baih shiv de. Battulgiin ehneriig yamar Erunhiilugch bolgoh gesen yumuu. ter huniig harj Taashaal avah gd bga yumuu.? 100 garui myangan huneer iluurhsen huniig man.iinhan odoo unagaah uu.? icheech. Odoo unagaaval Estoi hachin yum boloh bailgui de ho. jungaa nar hutlultsood nutgiin zug joloo zalaarai

  • Anonymous (June 28, 2017 6:33:05 pm )

    ЭХНЭРЭЭ ЯАГААД НУУГААД БАЙНААМ БОЛ, МУСАЛМАН ХҮҮХЭН ГЭСДЭГ ҮНЭН ҮҮ

  • Зочин (June 28, 2017 6:34:42 pm )

    Баттулгыг би дараах мөрийн хөтөлбөртэй гарч ирвэл дэмжлээ.
    – Өөрийн ч бай өрөөлийн ч бай офшорт байгаа мөнгийг татаж, бүтээн байгуулалт хийнээ гэвэл
    – Өөрийн ч бай өрөөлийн ч бай үр хүүхдээ хамгаалахын тулд хар тамхины эсрэг бодлогоо чангатганаа гэвэл
    – Өөрийн ч бай өрөөлийн нам ч бай Бат-Үүлээс эхлэн хариуцлага тооцноо гэвэл
    – Өөрийн ч бай өрөөлийн ч бай идсэн уусан бондын мөнгийг төлнөө гэвэл
    – Монгол төрийн нэрийг сэвтээж гаднаас мөнгө гуйн бөхөлзөхгүй гэвэл
    – Монгол залуустаа амаа мэдэж хараалаа урсга гэж Аса станцаар дамжуулан сурганаа гэвэл
    – Цээж томтой залуусынхаа булчинг биш тархийг бялдаржуулна гэвэл
    – Цэнхэр тэнгэрийн таалалыг мөнгөөр биш мөргөж авнаа гэвэл
    – Цэц ухаант арддаа айдас биш эвлэрлийг өгнөө гэвэл
    – Чин үнэн сэтгэлээр хийсэн хэргүүдээ гэмшинээ гэвэл
    Халтмаагийн Баттулга таныг би Чингисийн Монголын тэргүүн гэж хүлээн зөвшөөрмөөр байна.

  • Зочин (June 28, 2017 6:45:37 pm )

    Өөрөө бөх хүн байж дүрмээрээ барилдал даа. Дэвжээн дээр олигтойхон мэх хийж байж л оноо авч ялалт байгуулдаг. Улиг болсон хужаа, газрын наймаа энэ тэр гэсэн мэх хийгээд байхын. 60 тэрбум ч гавьтай мэх байсангүй. Монголчууд ядаж байхад цэвэр даралтанд дуртайг нь яана. ККК хүний мууд дуртай хүмүүс тэвчээр нь хүртэл хязгаартай.
    Монгол хөөрхий Бээжинд ялсаан. Ард нь маш том эв нэгдэл ирсэн. Харин ардаа хагарал чирсэн ялалт байх вий дээ гэж харин эх орон ард түмнээ бодогсод нь залбирч сууна даа.

  • Баасан (June 28, 2017 7:04:14 pm )

    Эхнэр нь өндөр боловсролтой Орос ,англи хэлтэй бүсгүй гэж сонссон шүү. Урлагын гавьяат зүтгэлтэн Зандраа гэж язгуурын жинхэнэ монгол хүний хүргэн болсон сурагтай..Хүүхний тэнгэртэй золиг юмуу даа

  • зочин (June 28, 2017 7:22:52 pm )

    Баттулгын эсрэг үзэл бодлыг чинь хүндэтгэе.Та харин Баттулгын төлөө санал өгсөн 500 000 хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Таныг энэ 500 000 хүнээс илүү ухаантай , еө бусын гайхамшитгтай хүн гэж өөрийгөө үнэлээд байгаа юм уу.

  • иргэн (June 28, 2017 7:58:54 pm )

    Ёстой үнэнийг бичсэн байна

  • irgen (June 28, 2017 8:13:44 pm )

    er ni bol olon avgai solidog erchyyd ih muuhai,,,,,,,,,yalangya mongolchuudad ih muu, evgui um baigaa umdaa

  • zochinНАРАН (June 28, 2017 8:56:01 pm )

    ТЭР ОЛОН ЭХНЭР ЭНД ЯМАР ХАМААТАЙ ЮМ БҮГДИЙГ НЬ Ч ХАМААГҮЙ ДАГУУЛААД ЯВАХГҮЙ МУУ АМЬСГАА

  • зочин (June 28, 2017 8:57:25 pm )

    Монгол түмэн 1990 он хүртэл төрөө дээдэдж ирсэн ,90 оноос хойш ардчилал нэрээр улсаа сүйрүүлсэн ,сүүлийн 10 жилд төрдөө хууртагдсан ,одоо төрөө худалдах болсон юм байхаа , Мөнгө төрөөс дээр гарч дээ , Шудрага сонгууль болохгүйгээс хойш саналаа өгөөд яахав дээ

  • Magnai (June 28, 2017 9:02:42 pm )

    Naanaa hyn harahad hedhen yildvertei gants buudaltai yym shig murtluu tsaaguuraa singapurt hyyhen gargaj mungu ugaadag singapur noentonii dor ajiilladag gj yarih yym bilee shydee zuuj yariad hudlaa ineegeed neg l bish hyndee yadaj bhd yamar muuh1ai hartstai geechbas bolovsrolgyi gj bgaa teheer yahiin bol daldiig hardag bol saihan aa

  • сонгууль өгөх эрхтэйч нэр дэвшүүлэх эрхгүй иргэн (June 28, 2017 9:06:27 pm )

    Сонгууль шудрага болтол хэдэнч сонгууль явуулаад яахав хайран хөрөнгө, Тэд өөрсдөөс нь гарахгүй болхоор санаа зовох сэтгэл байхгүй улсын хөрөнгийг урсгаж л байвал сэтгэл нь хандаг болж , одоо СЕХ татан буулгах хэрэгтэй шудрага хүмүүсийг олж ард иргэдээс санал авч шинээр СЕХ байгуулах хэрэгтэй юм бишүү

  • монгол ээж (June 29, 2017 12:01:09 am )

    зөв бичсэн байна. Биёэ засаад гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас гэдэг шүү дээ. амьдралаа тогтвортой авч явж чадаагүй зөвхөн мөнгө боддог хүн босоо хиймортой Монголын минь ард түмнийг хайрлаад Улс орноо хөгжүүлээд явна гэдэг юу л болдоо. АН өөр хүн дэвшүүлж болоогүй юмуу улс төрийн төлөвшил суусан хүнийг нэр дэвшүүлэх байсиймаа Тулга бол ёстой дэмий дээ

  • Жагаа (June 29, 2017 12:08:15 am )

    Баттулгын эхнэрээр ер нь яах гээд байгаа юм бэ? Орос гэхээр нь сонирхоод бгаа юм уу? Өөр шалтаг олдохгүй байна уу. Пялдагуудаа

  • БАТТУЛГА 354,577 like! энхболдод 107,142 ha ha (June 29, 2017 12:19:09 am )

    ФЭЙСБУУК-ИЙН ЛАЙКЫН ТООГООР САНАЛ ХУРААЧИХАД Л БАРАГ ШУДАРГА СОНГУУЛЬ БОЛЧИХООР ЮМ БИЛ ЭЭ ШҮҮ ХЭ ХЭ ХЭ. . . . . . . ТЭГСЭН ЧИНЬ ХУ НАМЫН БУУНЫ НОХОЙНУУД ӨӨРСДИЙН ВЭБҮҮДЭЭР ХООСОН БҮЛТРЭЭД Л БАЙДАГ БАТТУЛГЫГ МУУЛААД Л БАЙДАГ ТЭР НЬ ЭНХБОЛДОД НЬ ЯМАР Ч ҮР ӨГӨӨЖГҮЙ ХАРИН Ч БУРУУ ПиАР БОЛООД БАЙДАГ НЬ ХӨГЖИЛТЭЙ ХӨГИЙН ГЭДЭГ НЬ ХА ХА ХА . . . . . . . БАТТУЛГА 354,577 like! энхболдод 107,142 ha ha

  • боксер (June 29, 2017 12:39:50 am )

    БАТТУЛГА ТАН ШИГ БИДЭН ШИГ НАЙМАА ХИЙЖ МӨНГӨТЭЙ БОЛСОН ТУХАЙН ҮЕИЙН БААГИЙНУУДТАЙ АДИЛХАН Л ХУВЬЧИЛАЛД ОРСОН АВСАН ЭНД ЮУ НЬ БОЛОХГҮЙ БАЙНА ЭНХ БОЛД ШИГ ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДААГҮЙ НЯМДОРЖ ШИГ БУСДЫН ЦААНААС ШААГААГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ ЦАГААН ГАР НУСАН ТАРХИ МИНЬ.САЙН ЯЛГАХГҮЙ БОЛ БИТГИЙ БИЧИЖ БАЙ ДАРУУ ДӨЛГӨӨХӨН НЬ ДЭНДСЭН ЖИНХЭНЭ МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ НААД НӨХӨР ЧИНЬ ӨӨРИЙГ ЧИНЬ Ч ДОРОМЖИЛООД БАЙНА Ш ДЭЭ НАЙЗАА ЧИ БАТТУЛГЫГ ДООШ НЬ ХИЙЖ БИЧЭЭД ХЭРЭГГҮЙ Л БАЙХДАА ЧАМАЙГ НАИАЙГ ЭНБОЛДЫГ НУСАН БУУ БАЙХАД НАЙМАА ХИЙЖ УЛС УЛСААР ХЭРЖ ЯВСАН БАЙХ ШҮҮ ЯМАРТАА Л ТӨРИЙН МӨНГӨНӨӨС ШААЖ ХЭДЭН ЭНХ БАЯР.Х БАЯРЫГ НУГАЛАХААР ЖАДНЫ ҮЗҮҮР ДЭЭ МИНИЙ ХУВЬД ЭНХ БОЛД ГАРАХГҮЙ БОЛ БОЛОО ДОО ТЭНГЭР МИНЬ

  • Unshigch (June 29, 2017 12:46:47 am )

    Chi uuruu Battulgin derged yu yum be.ta nar l harin dandaa hyataduud yum bishvv.Mongol huurhii.Beejin yallaa ch gh shig .henees ch ilvv muu muuhai vg sanaa ta naraas l garad bhin

  • Anonymous (June 29, 2017 2:00:58 am )

    муусайн пялдагуудаа одоо боль наад хулгай зэлгий гүтгэлэгээр амь зуудгаа

  • Anonymous (June 29, 2017 8:12:27 am )

    Манайхан ч юмыг амархан мартах юм доо. АН гарахаараа яаж шогтдог билээдээ. Мартаа юу? Самарна даа самарна. Харж л байя. Цаг хугацаа ямар сонголт хийсэнийг чинь хэлээд өгөх байхаа.

  • ZAX ZEEL (June 29, 2017 8:50:23 am )

    МОНГОЛЧУУД ДООШОО ОРООД ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧДЫГ СОНГООД БАЙГАА ЮМ БИШЭЭ, НААД МАНАНТСАН НАМУУД ЧИНЬ ҮҮНЭЭС ӨӨР СОНГОЛТ ХИЙЛГЭХГҮЙ БАЙНА. ХЭРЭВ АРД ТҮМНЭЭР СОНГОЛТ ХИЙЛГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ГАРДАГ БАЙСАН БОЛ АРД ТҮМНИЙ ИТГЭЛ ХҮЛЭЭСЭН СОРУУД ГАРААД ИРЧИХСЭН БАЙГАА.

  • zochin (June 29, 2017 9:07:24 am )

    Хэдэн санал илүү авсныгаа ялалт гээд эндүүрцэн , Мөнхбаясгалан Дагвадорж 2- нх нь аашилж аяглаж бгаа нь хэрээс хэтэрч бна биш үү , Өөрсдийг дэмжвэл ард түмэн болдог эсрэг бвал яаж ч доромжилж болдгийг яруу тодоор харуулж бна , Саяхан л монголын ард түмний хүү дуучин Ариунбаатар бүх хүмүүсийн бахархал болж бсан , гэтэл энхөолдыг дэмжсэний төлөө яаж доромжлов , генерал тамхи ч гэх шиг , дагвадорж сех- ны нарийн бичгийн дарга хумсаа мэрсэн ,,,ву юу гэнэв ,? Арай хэтэрч бна шүү , АН нэр дэвшигч нь л тааоагдахгүй бна шүү дээ , илүү авсан санал чинь хар пр хүч болохоос жинхэнэ ялалт биш ээ , ард иргэд тэнэг биш , Дахин сонгууль явуулж нэр лэвшигч нь солигдох хэрэгтэй , гэхдээ нямдорж энхбаяр биш , с,баяр бол угаасаа улс төр орхисон , гэтэл баяр дэвшинэ гэж худал цуурхал өгч бна , Шударга ,жинхэнэ Монгол улсын ерөнхийлөгч хэрэгтэй бна , амаржаргал нв дөхөх бх даа бас ман н ж,энхбаяр бна ,Монголчууд минь арай өөр юм хүсээд бна шүү дээ саяын сонгуулийн сурталчилгаа монголчуудыг их эвдлээ , ард түмний хүндлэл хүлээсэн сумо нэг л биш ээ , женко тархийг сөйн угааж дээ , Шинэ сонгууль хэрэгтэй,!!!!

  • ln (June 29, 2017 9:29:29 am )

    новшууд өөрсөдийгэээ хичээ бусад хүний амьдрал чамад хамаагүй

  • Бид (June 29, 2017 9:41:13 am )

    Давгаа гэж онгиргон эргуу сайндаа АН д ингэж байна гэж бодож байна уу. Инээдтэй юм Долгорсурэнгийн хуухдууд аль ч засагт орц гарц хайж л нэг нэгээрээ шургалж байгаа юмшуудээ. Тэрнийхээ телее еерийн байтугай юмыг хесер хаях махан толгойнууд . Монголд бех хулгайч хоер яг адил болсон

  • Гурван аймшиг (June 29, 2017 9:54:29 am )

    Монголд еронхийлогчид Баттулга гэдэг хунийг сонгож байгаа нь улс торийн систем дампуурсаницг харуулсан нэг аймшиг, Баттулга гэдэг хун луйвар гужир гутгэлгээр бусдыг чолоотэй доромжилж байгаа нь хоердох аймшиг, монголд Баттулгыг сонгох хучин байгаад байгаа нь бас нэг аймшиг ийм аймшигийг монголд огт бий болгох есгуй

  • зззочиноззочинчинчининзочиночинзочинзозочинчиночинззозочинзочинчинозочинчин зочиночинзочинзочизочиннзззочиночиночинЗочин (June 29, 2017 10:21:17 am )

    үнэхээр цэвүүн цаг иржээ үүрэг үүрсэн бадарчин тэргүүн болох юм гэнэ Бадарчин явсан газар балагтай батгана суусан газар өттэй гэж энэ олон зуун жил тогтсон улс орны минь ард түмний амьдралаар баталсан ганхан үнэн шүү дээ

  • ahilchin (June 29, 2017 12:00:05 pm )

    зүгээр л сонгуулиа өгцгөөе, МАН-ынхан 60 тэрбумтаж тэнэгтээгүй бол асуудал аль эрт нэг талдаа гарах байлаа гэж , гэвч өөрөө ойчсон хүүхэд уйлах учиргүй , баттулга бол төрөөс төрсөн тэрбумтан биш тул ард түмэн дэмжээд байна л гэж хараад байна. Ганбаатарт өгсөн саналын 80-аас илүү хувь нь Баттулгад очих болоод л МАН-ынхан боож үхэх гээд байгаа юм биш үү

  • энхээ (June 29, 2017 12:00:44 pm )

    Монголчууд өөрийн гараар улсаа мөхөөх сонголт хийх гэж байсанд харамсаж байна. Улс орныг элгээр нь хэвтүүлдэг АН, 70 жил хураасан улсын хөрөнгөний талыг хувьчлал нэрээр залгиж авсан луйварчин, оффёрчинг дэмжлээ гэж үү. Хулгайч нарт хариуцлага хүлээлгэдэг болъё гээд Энхболд хэлээ биздээ. Одоо ардчилсан ерөнхийлөгч гэх Элбэгдоржийн эрх мэдэлд хууль хяналтынхан байна. Эрдэнэтийн 49 хувийг Монголд урьд өмнө байгаагүй шинэхэн компаний эзэн залууд өгснийг буцааж авъя гэдэг шийдвэр МАН гаргахад Элбэгээ Улсын их хурал дээр юу гэж хэлээд гарлаа тийм л болоод байна Хариуцлага тооцдог Ардын намыг захиргааддаг гэж ардчиллынхан хочилсон. Одоо эргээд саад тотгоргүй бүрэн байж хариуцлага тооцдог болъё гээд байгаа болохоор М.Энхболдыг сонгоод 3,4 жилийн дараа энэ намынхныг төрд байх байхгүйг шийдэцгээе дүнгээ тавъя. АН-ынхны хариуцлагаас мултрах ганц арга нь дахин өөрийн ерөнхийлөгчтэй болох . Бүх нийгмийн муу муухайг тарьж ургуулсан тэд шүүх хяналтын байгууллагаа авч үлдэх гэж улайрч байна тэрбум тэрбумаар мөнгө тарааж байна. . Ардчиллынхан Намынхан Монголд зөвхөн шүүгч прокуроруудаа хэдэн сая төгрөгөөр цалинжуулсан шийдвэр гаргасан. Энэ мафаас гарах ганц арга ерөнхийлөгчийг ардчилсан намаас гаргаж болохгүй гэсэн ганц л боломж ард түмэнд байна.

  • зочин (June 29, 2017 12:06:17 pm )

    Монголын ард түмэн оффёрчнийг хэзээ ч сонгох ёсгүй

  • ahilchin (June 29, 2017 12:12:06 pm )

    МАН-ынхан ядаж л амлалтаа биелүүлэх талаар ямар ч зүйл хийсэнгүй, бүгдийг эсрэгээр хийж буй тул Angry mob gets enemy гэдэг зүйл болох вий л гэж олон хүн болгоомжилж сонгууль өгөхөөс айж байна

  • Зочин (June 29, 2017 12:17:52 pm )

    Эрдэнэтийн 49%_г АН засгийн эрхэндбайхдаа 3сая монголчуудын эрх ашгаас урваж нэг компаний цөөхөн гэр бүлийг дэмжсэн шийдвэр гаргасан Энэ зөв үү хүмүүсээ????
    Хэрэв Эрдэнэтийн 49%_г. Төрийн мэдэлд авч. Монголчуудад тулгараад байгаа сургууль, цэцэрлэгийнтоог олшруулах, эмч, багш, цагдаа гэх мэт төрийн албанд зүтгэж буй хүмүүсийн цалинг нэмэгдүүлэх, тэтгэвэр хадамжийн мөнгийг нэмэж, монголдоо бензин, бусад шатахууны үйлдвэр барих мөнгөтэй болох боломж байна
    Өнөөдөр шүүхийн шийдвэр ард түмний эсрэг гараад байна

  • Зочин (June 29, 2017 12:29:40 pm )

    Үргэлжлэл!!! Дээрх шийдвэрийг надад, танд, таны үр хүүхдийн ахуй
    амьралд ашигтайгаар шийдэхэд аль намаас гарсан ерөнхийлөгч бодитой үр дүнд хүрэх бол ????????
    Энэ талаар санал бодлоо уралдуулна уу хүмүүсээ.

  • Баттулгаа ханаж цадахгүй мангас, а л у у рчин (June 29, 2017 1:00:37 pm )

    Баттулга гарвал 5 толгой болон бусад стратегийн онгой том ордуудыг Элбэгдоржоос гуйснаараа авах гэж л үзнэ. Авчаад шууд мөнгөтэй Хятуудад зарчихна. Бүх шүүгч нарыг өөрийн хүнээрээ тавьж Өнгөрсөн 4 жилд АН-н хийсэн бүх гэмт хэргүүд, санхүүгийн гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгуулж шанд нь хувь авна. Ард түмнийг нэгээхэн ч бодохгүй. Монгол улсыг шууд цөлмөнө. Шоронгоос олон жилийн ялтай алуурчин хоригдлуудыг өршөөлөөр суллаж бүх муу үйлээ үйлдүүлэх болно.

  • Зочинбат (June 29, 2017 1:24:27 pm )

    Ард олныг дорд үзсэн хэрэг гэж үзэж байна даа.

  • зочин (June 29, 2017 2:57:37 pm )

    МАНЫН БӨГСНИЙ АЛЧУУР ХУЦАЖ Л БАЙГ ЖИНГИЙН ЦУВАА ХӨВӨРДӨГӨӨРӨӨ ХӨВӨРНӨ ЖИНГЭРИЙН НОХОЙ ХУЦАЖ Л БАЙГУУДАА

  • иргэн (June 29, 2017 3:15:08 pm )

    Зөв л байна.Ганбаатар гэр бүлээ танилцуулахдаа алддаг л хорвоо анхны эхнэр хүүхэд маань германд амьдардаг гээд ярьж л байсан.Харин Баттулга шууд татгалзсан олон хүүхэдтэйгээ л хэллээ.Ёстой л орос эхнэр нь өөр хүний эхнэр байсан л үнэн байхаа

  • Anonymous (June 29, 2017 3:17:27 pm )

    Больёо оооооо

  • lllllll (June 29, 2017 4:33:08 pm )

    баттулгыг ерөнхийлөгч болгочихоод ард түмэн яаж амар жимэр унтах билээ.эхний сонгуулиас иргэд сургамж аваа бизээ.бие биенээ бүү доромжлогтун.шударгаар үзэж саналаа бэлтгэ.МАХ+АН/махан/ гэж бүлэглэл хэзээч гарахгүй байх аа.харин тасарсан мах үсэрсэн цус эргээд нийлэх сайхан боломж ирлээ.энэ бол муу юм биш.

  • lllllll (June 29, 2017 4:36:30 pm )

    зөв шүү.бодох л зүйл.хүчирхэг улс төрийн хүчин болохын төлөө урагшаа.Энхбаяраа баярлуулъя.

  • lllllll (June 29, 2017 4:39:39 pm )

    Энхболд Энхбахяр хоёроо.Одоо нийлдэг цаг болсон.Энэ бол Элбэгээгээс авах Энхбаярын хариу.шударга гарц .тэгвэл монгол ялна.

  • lllllll (June 29, 2017 4:42:14 pm )

    Баттулгаа шударгаар тулалдаж үзээч.хүмүүс чамаас айж байна.гэвч чи эрх оронч эгэл хүн.зүгээр тахимаа өгчихвөл жинхэнэ монгол ялна.

  • lllllll (June 29, 2017 4:44:31 pm )

    Баттулгаа танай нам чамайг цусгүй алж дамшиглаж байна.чи эр хүн шүү.эх орноо бодвол эхнэр ямар байх хамаагүй.

  • irgen (June 29, 2017 4:46:21 pm )

    Ter TUMURZAMiin hereg yu bolson be BATTULGA aa!!!!

  • lllllll (June 29, 2017 4:47:09 pm )

    АН-нхан Бал даргыг эхнэрээр нь оролдсоор унагаасан.Чамайг яах ч юм билээ.Эхнэрээ байгаа үнэнээр нь хэлчихээч дээ.тэгээд сэтгэлээ амраа лдаа.

  • lllllll (June 29, 2017 4:50:30 pm )

    их юм идээл биз уугаа лбиз.наад өрсөлдөөнөө орхичих тэгээд л бүх юм мартагдана.болоо.

  • lllllll (June 29, 2017 4:53:23 pm )

    том ухуулагч гарч ирэх ньээ.гэхдээ бас нуруутай хуцаж байна.энэ лав МАХАН-ы гөлөг биз.

  • lllllll (June 29, 2017 4:58:13 pm )

    БАТТУЛГАА ЧИ ДИЙЛЭХЭЭ БОЛЬЧИХ ШИГ БАЙНА.ЦААНА ЧИНЬ МАХН БОСЧ ИРЖЭЭ.ДИЙЛЭГДЭШГҮЙ ЮМ ЭНЭ.ЭЛБЭГЭЭ Л ЧАМАЙГ АВАРЧ МАГАДГҮЙ.

  • lllllll (June 29, 2017 5:01:14 pm )

    Энхбаярт Элбэгээ дийлдэх нь энэдээ.Нэг голомтныхон нурмаа үлээж дөл болгожээ.Ард зон магнай хагартлаа баярлах бус уу.

  • lllllll (June 29, 2017 5:02:05 pm )

    бүү горьд оо оо .

  • zochin (June 29, 2017 5:47:44 pm )

    517000 /tavan zuun arvan doloon myangan/ songogchiin sanal avch 2 ursuldugchuusuu 100000 /zuun myanga/ garui sanalaar ilt davuu bgaa Battulga-tai yu yarih yum.Ene sanalaa ugsun songogchdig bolovsrolgui erguu teneg gej yanz bureer helj bichij bgaa khumuus her zereg soyoltoi medlegtei bolohoo haruulj ba da.NEGEER ILUU BOL MYANGAAR ILUU gej saikhan mongol helts ug bdag.Odoo ZUUN MYANGAAR ILUU BOL ……. ILUU . ILUU. ILUU BAS DAHIN ILUU geh bolj genee

  • Irgen (June 29, 2017 5:49:03 pm )

    ene ner devshigchidiig bugdiig solio 2 laa adilhan battulga arai bishee muu har uil ihtei …..

  • Хөөрөгчид (June 29, 2017 6:05:09 pm )

    Муу эр дайнд хөөрнө гэгчээр,Элбэгдорж Оджаргал нарын найруулсан гүтгэлэгт итгэж Баттулгыг муулхад яарах хэрэггүйээ.Энэ удаад бидэнд Баттулга л хэрэгтэй

  • Anonymous (June 29, 2017 8:14:48 pm )

    deeremchin battulga butehgui ee, uuruu ch bas jujig nairuulagch

  • Anonymous (June 29, 2017 8:22:57 pm )

    МАН ийм хэрүүлч авгай мэт хэрэгүй зүүлээр оролдог арчаагүй нам 60тэр бумаар төрийн эрх мэдлийг худалдсан үүнийгээ үгүүсгэж Эвлүүлэг гэж хэлсэнээрээ Төрийн эрх мэдлийг хууль бусаар булаахаар хуйвалаан зохиож байсанаа хүлээгээд байгаа Энэ бол Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархасан олон жилийн ялтай гэмэт хэрэг Ийм зүүл хийсэн нам татан буугдах санаачласан хүмүүс нь ял үүрэх учиртай

  • Anonymous (June 29, 2017 8:33:03 pm )

    Баттулга ерөнхийлөгч болох юм бол 10-р анги онц төгссөн хүүхдээр ШУ-ны Академийг удирдуулчих хэрэгтэй ш дээ. Утга яг адил.

  • Anonymous (June 29, 2017 11:27:09 pm )

    ТАМГА ДАРЖ АВИЛГА АВЧ ГАЗАР ЗАРЖ ШИРЭЭНИЙ АРД СУУЖААГААД ТӨРСӨН ТЭРБУМТАН ШҮҮДЭЭ МИЁЭ .ХӨДӨЛМӨР ХӨЛСНИЙ АМТЫГ ОГТХОН Ч МЭДРЭЭГҮЙ ЭРХ БАРИГЧ НАМЫН ДАРГА ИХ ХУРЛЫН ДАРГА ХҮН 30 ХҮРЭХГҮЙ САНАЛ АВЧ ЖИРИЙН ИРГЭН ГАНБААД ЯЛАГДСАН … ТЭР БИТГИЙ ХЭЛ 40 ХУВИЙН САНАЛ ТӨРСӨН НУТАГ ТӨВ АЙМГААСАА Ч АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА.ТЭГЭЭД ИЧИХГҮЙ ЭЛДЭВ ЮМ БИЧҮҮЛЭЭД Л НИЙСЛЭЛЧҮҮД ДҮНГЭЭ МАШ ТОДОРХОЙ ТАВЬСАН …ХАМГИЙН ГОЛ НЬ ӨЧҮҮХЭН Ч ХӨДӨЛМӨРЛӨЖ ҮЗЭЭГҮЙ БАЯЖСАН …БИ НАСААРАА ЗҮТГЭЭД БАРАХГҮЙ БНАИ

  • зочин зочинзочинзочин (June 30, 2017 12:21:51 am )

    Тиймээ Баттулга бол улс төрд тэнцэх хүн бишээ, ерөнхийлөгчид бол бүр ч тэнцэхгүй ээ. Харин улс төр бохир гэдэг нь үнэн, бас Баттулга дэндүү бохир гэдэг нь үнэн учраас сая хэдэн санал авлаа. Баянхонгорын хөгшин залуу хэдэн хүн, АН ын хэдэн мэргэжлийн PR чид ухаан сүнсгүй дэмжиж хүн ямар муу муухай юм хийж болдгийг, бас эгэл хүнийг яаж харлуулдаг улс төрийн луйварчид байдгийг амьдрал пдээр нотоллоо. Яг ачир дээрээ хор төрөөс хүчтэй байдгийг, луйвар яаж хийдгийг, мөнгө яаж тараадгийг, бас мөнгөөр хэдэн саналаар ялдгийг, бас мөнгөний маш бага хэсэг нь баригддагийг харлаа. За энэ ч тэгдэг л юм байж.ЦООДОЛЫН ХУЛАН энэ сайхан бүсгүй, сайн зохиолч яаж олны өмнө өөрийгөө харлуулахыг, чарлахыг, харлаа. Чамд мөнгө тийм хэрэгтэй байсан бол ард түмнээсээ мөнгө гуйж гуйлгачин болсон бол хамаагүй нэр цэвэр байж дээ. Чааваас гэж..Хулаан чи улс төр бохирийг мэдэхгүй юу? Үүнд монгол 2 хуваагдаад ямар болж байгаа билээ чи түүний зөвхөн нэгийг нь сонгож шуналтсан нь өөрийгөө нөгөө талын бүх хүнд харууллаа,харлууллаа. Чи ус нутгийнхаа нөхрийг муулж, доошоо хийж, хэдэн үг хэлхэж бичдэгээрээ далимдуулж хүмүүсийн тархийг угааж унагаснаа их юм хийчлээ гэж горьдож байна уу? Энэ нь ямар хүн чанараар бөөсний чинээхэн болсноо, цагийг ирхэд ямар жигшүүгтэй урвагч болдгоо, бас аав нь ямар гүдэс шулуухан, дээлийн шинэ,нөхрийн хуучин гэдэг ардын үгийг бодит болгон нотолдог зэрэг харагдлаа. Чамд харамсаж байна. Энэ бол үүнийг бичигч нэг хүн биш, чамайг хайрлаж хүндэлж явсан бүх хүмүүсийн дийлэнх нь гэдгийг оылгох биз дээ.

  • намираа (June 30, 2017 11:05:52 am )

    Хулан эгч нас нь явжээ. Худал үн
    энийг ялгах ухаан тэр эгчид байгаа. Мөнгө ийм сохор аавийгаа хүртэл элдвээр хэлэн 2 сөрөх аа яа яяа.Цоодол гуай үнэн зөвийг ялгах ухааныг суулгаж өгсөн л байгаа. Эсвэл 50 гараад ирхээр ийм болчдог юмуу

  • MONGOL (June 30, 2017 5:46:05 pm )

    TA NAR IIM HEREGGUI YUM BICHIJ BGA CH ENE MONGOL ULSD CHIN HUN SHIG HUN MONGOL SHIG MONGOL HEREGTEI BNA MONGOL YALNA BATTULGAA DEMJINEE

  • зочин (June 30, 2017 7:25:25 pm )

    БАТТУЛГАыг дэмжиж ирсэн дахиад ч дэмжинэээ манайхаан МОНГОЛ ЯЛНА шүү элийрсэн эрлийзүүд эрээн рүү марш

  • irgen (June 30, 2017 9:56:17 pm )

    Buzar umaa zever hyn eroosoo alga

  • БОЛД (July 01, 2017 10:16:53 pm )

    ГАДНЫ ЦУС ХОНОЦЫН СЭТГЭЛТЭЙ . МОНГОЛ БАНХАР ХОТОО ХАМГААЛНАА

  • Anonymous (July 02, 2017 11:23:42 am )

    Хүрэлсүх удахгүй Ми овогтын засааг суга татан хаях болно

  • Anonymous (July 02, 2017 11:26:09 am )

    Хятадын эрлийзүүдийг Монголд олшруулж болохгүй гэдэг .Хэдэн жил болоод цөөлж байх төрийн хар хайрцагны бодлого алдагджээ.

  • zochin (July 03, 2017 6:01:36 pm )

    bolovsrolgui humuus battulgig demjij bna gej bichsen hund sanal ugsun 500.000 hun tegeed bolovsrolgui yum bna l daa enhkboldig demjsen humuus undur bolovsroltoi yum bna ingej teneg yum bichihee boli yamar avgai ni tur barih gej baigaa bish tsag ni bolohoor harj l taaraa medej taaraa terend neg ih ach holbogdol uguh hereggui baihaa hunii avgai huuhded sanaa zovj baihaar tur barih hunee l zuv songohoo bod

  • zochin (July 03, 2017 7:14:12 pm )

    tegeed ene nukhur erunkhiilluu gehed manai uls chini heden terguun hatagtaitai uls bolokh yum be..3 yumuu tuunees olon baikh yumuu..hujaa baikh uu oros ni baikh yumuu..

  • irgen (July 04, 2017 7:54:57 pm )

    bid ulsiin terguunee singoh chuhal songoltiin umnu bna. Ydaj ezemshsen mergejiltei, undur bolowsroltoi, delhii dahind huleen zuwshuurugdsun hun bh estoi. tiim l hun ewiig erhemlej chadna

  • Ядам (July 05, 2017 2:37:32 am )

    Бөх- бух хоёр ижил гэдэг яасан ч үнэн юм бэ? Баттулга ерөнхийлөгч болвол шүүх АТГ, прокурорынхон ёстой байнгын нуман тулгуурт байна- даа Дуудаад л тэр хулгайчийг барь хорь Чадахгүй бол дараачинх нь чи өөрөө шүү гээд л болоо Ерөнхийлөгчийн тамгын газар МАФ-н штав болно

  • ЭНХБАЯР,Н (July 05, 2017 10:11:29 am )

    миеэ минь чи яагаад ч ялахгүй боллоо,,,,,,,,,,,Монголчууд Жэнко Баттулгыг сонгосоноо баталгаажуулах нь тодорхой болсн тул би Жэнкотой тохироо хийхээр болсон шүү. баяртай….

antalya rent a car