antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 27, 2017 Comments are off

О.Баярцогт: Хичээл, спорт хоёрыг хослуулснаар амьдралын маш зөв дадал зуршилд суралцдаг

нийтлэсэн Admin

        “Этүгэн” их сургуулийн багш, Этүгэн ирвэсүүд багийн Ерөнхий дасгалжуулагч Спортын мастер  О.Баярцогттой ярилцлаа.

-“Этүгэн” их сургуультай холбогдох түүх болон Этүгэн ирвэсүүд баг хэрхэн бүрдсэн талаар ярилцлагаа эхлэх үү?

-2013 онд Этүгэн их сургуулийн Спорт заал ашиглалтанд орсон. Тэр жил миний хувьд  “Этүгэн” их сургуульдаа багшаар ажиллахаар болсон юм. Ер нь спорт заал ашиглалтанд орж, би багшаар ажиллах  болсон цагаас хойш Этүгэн ирвэсүүд гэдэг багийн түүх эхэлсэн гэж ойлгож болно.

Анх Анагаахын чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулиудын хооронд сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Энэхүү тэмцээнээс 5-6 эрэгтэй тоглогч, 7-8 эмэгтэй тоглогчдтой анх эхэлж байсан. Тэр цагаас хойш манай тамирчид хот улсын чанартай бүх шатны тэмцээн уралдаанд амжилттай оролцож ирсэн. Энэ жилээс манай эрэгтэй багийн тамирчид  Монголын сагсан бөмбөгийн Дээд лигт анхны жилээ оролцон тоглож байна.

-Этүгэн ирвэсүүд баг нийтдээ хичнээн тамирчинтай байна вэ?

-Энэ оны байдлаар Дээд лигийн эрэгтэй 20-иод тамирчин байгаа. Сагсан бөмбөгийн Оюутны лигийн 20-иод тамирчин байна. Оюутны шигшээ баг маань 1, 2 дугаар шигшээ багтай. Өсвөрийн шигшээ баг гэж бий. Ингээд бодохоор зөвхөн эрэгтэй 100 –гаад тамирчин байна.  Мөн  эмэгтэй 100-гаад тамирчин бий.

Этүгэн ирвэсүүд гээд нэрний хувьд их онцлогтой. Нэрний тухайд ямар түүх өгүүлэх вэ?

-Этүгэн группын захирал, Гавьяат эдийн засагч, Академич С.Нямзагд,  Этүгэн ирвэсүүд клубын захирал Н.Эрдэмсайхан нар ярилцаад өгсөн дөө.

-Тамирчид маань “Этүгэн” их сургуулийн оюутнуудаас бүрдсэн гэдгээрээ онцлогтой шүү дээ?

-Дээд лигийн тамирчдын эрэгтэй, эмэгтэй багуудын 80 орчим хувь нь “Этүгэн” их сургуулийн оюутнууд байгаа. Үлдсэн цөөн хэсэг нь гадны клубт тоглодог оюутнууд байна. Тэгэхээр манай тамирчдын олонх нь “Этүгэн” их сургуулийн оюутнуудаас бүрдсэн гэсэн үг.

-Оюутнуудыг тэмцээн уралдаан спорт хөөгөөд явахаар хичээлийн хоцрогдол гардаг  гээд жаахан шүүмжлэлтэй  хандаад байдаг. Тэгвэл танай тамирчид хичээл, спорт хоёрыг хэрхэн хослуулж байна вэ?

-Бусад нь сургуулиас манай сургуулийн ялгардаг нэг том онцлог бол оюутны тэтгэлэгт хөтөлбөр байдаг. Энэхүү хөтөлбөрт бэлтгэл сургиулалтаа таслахгүй хийх, хичээл номоо таслахгүй байх, ёс зүйтэй байх, тэмцээн уралдаанд  идэвхтэй хоцрохгүй оролцох гэсэн шаардлагууд байдаг.

Мөн сар бүр хүүхдүүдийнхээ дүнгийн хуудсын мэдээллийг анги удирдсан багшаас нь авдаг. Хичээлээ таслахгүй суух, хичээлээ орхигдуулахгүй байх тал дээр байнгын хяналт тавьж, дүнгийн мэдээллийг нь байнга авдаг.

Тиймээс хичээлийн хоцрогдол гэж огт байдаггүй. Тэгэхээр хичээл, спорт хоёрыг хослуулаад тухайн тамирчин өөрийгөө зөв дадал зуршилтай, чөлөөт цагаа үр бүтээлтэй ашиглах, бүх зүйлээ зохицуулж, хуваарилаж чаддаг болгодог. Амьдралын маш зөв дадал зуршилд суралцдаг. Тиймээс хичээлээ ч, спортоо ч хослуулж явахад аль нэгийг нь орхигдуулна гэсэн ойлголт байдаггүй. Харин ч давуу тал болно.

Тэтгэлэг олгодог гэлээ. Энэ талаараа мэдээлэл өгөөч?

-Тийм ээ. Сурлага, спортоо хослуулж авч явж байгаа оюутнууд сурлагын төлбөрөөсөө 90 хувь,  80 хувь,  70 хувь,  60 хувь 50 хувь чөлөөлөгдөөд явах боломжтой. Хамгийн чухал нь тухайн хүн өөрөө ямар хувьтай оноо авсан байна түүгээрээ дамжуулаад сурлагын төлбөрөөсөө хөнгөлүүлэх боломжтой болдог. Бүр 100 хувь хөнгөлүүлэх боломж ч бий.

Хичээлээ хийх, өөрийнхөө дуртай спортоор  хичээллэх нь оюутан хүний өөрийнх нь үүрэгт ажил шүү дээ. Гэхдээ үүнийгээ зэрэгцүүлж авч явсныхаа төлөө “Этүгэн” их сургууль сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгож байна. Монгол улсад байгаа их дээд сургуулиуд дотор ийм тэтгэлэгт журам байдаггүй. Харин АНУ улс зэрэг гадны орнуудад ийм нөхцөл байдаг. Сургалтын ийм шинэлэг боломж бололцоог олгодог цорын ганц сургууль нь одоогоор Монгол Улсад  “Этүгэн”  их сургууль байна даа.

-Хичээл спортыг хоёроо хослуулж чадсных нь төлөө шагнаж, урамшуулж байна гэсэн үг юм байна?

-Тийм ээ. Хичээл спортоо хослуулж чадаад, хичээл, сурлага спортоороо манлайлж байгааг нь урамшуулж сурлагын төлбөрт нь хөнгөлөлт үзүүлж байна. Түүнчлэн тухайн үед ажлын байран дээр гарахад цагийг маш сайн зохицуулдаг болдог. Юунд ч түүртэхгүй. Хувь хүний хувьд олон давуу талыг өөртөө бий болгож чадсан гэсэн үг.

-Танай баг, та бүхний амжилтын талаар сонирхвол олон гэгээн мэдээлэл сонсогдох байх?

-Ер нь эмэгтэй багийн хувьд Оюутны спортын их наадам, оюутны спарткат, Оюутны лиг, Сагсан бөмбөгийн залуучуудын Улсын аварга шалгаруулах “U19” тэмцээн, “U21”   гээд улсын аварга гээд бүхий л шатны тэмцээнд түрүүлсэн. Манай эмэгтэй багийн тамирчид маш том амжилт гаргасан байдаг. Мөн Дээд лигт тоглохдоо хоёр удаа мөнгөн медаль авсан. Харин эрэгтэй багийн хувьд Оюутны лигийн мөнгөн медаль, хүрэл медаль, оюутны улсын аваргын хүрэл медаль, энэ жилийн 22 нас хүртэлх, Улсын аваргын алтан медаль, “u19” алтан медаль гээд оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртэж байсан. Ер нь медальгүй хоцорсон түүх байхгүй.

Мэдээж 1-4 дүгээр курс хүртлээ спорт, хичээл хоёроо зохицуулаад төгсөнө. Дараагийн халааг нь дахиад бэлдэх үү?

-Манай сургууль тэр дундаа сагсан бөмбөг тоглодог охид, хөвгүүдийг газрууд ажилд авахдаа маш дуртай байдаг. “Этүгэн” их сургуульд жилээс жилд сагсан бөмбөг тоглох оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Хамгийн анхны жил 6-7 хүүхэд орж ирж байсан. Түүний дараа жил 30-40 хүүхэд болж нэмэгдэж байлаа. Гэтэл одоо 2016 оны байдлаар сагсан бөмбөгийн шигшээ багт 9 баг бүрдүүлж байна. Улмаар сонгон шалгаруулалт болж, эрэгтэй 13 шигшээ баг, эмэгтэй 9 шигшээ баг гарсан шүү дээ. Нийлээд 200 гаруй тамирчин байна. Зөвхөн сонгон шалгаруулалт 450-500 оюутан оролцдог. Түүнээс сонгож авсан 200 гаруй оюутан байна.

-Оюутнуудын авьяас чадварыг хөгжүүлэх, энэ тал дээр таны үүрэг оролцоо  маш их байсан болов уу?

-Манай “Этүгэн” их сургуулийг төгссөн сагсан бөмбөгтэй холбоотой бүхий л тамирчид миний гараар дамжсан шүү дээ. Тэдгээр оюутнуудын гаргаж байгаа энэхүү амжилт ганц багш дасгалжуулагч миний амжилт биш юм. Энэ бол “Этүгэн” их сургууль, Этүгэн группын маань амжилт гэж хэлэх дуртай. Учир нь Этүгэн их сургуулийн захиргаа маань бүхийл нөхцөл боломж бололцоогоор хангаж өгдөг. Бассейн, спорт заал, ведио бичлэгийн өрөө гээд бүхийл зүйл байна. Түүнчлэн оюутнуудыг тэмцээн уралдаанд орох боломжийг гаргаж өгдөг. Мөн сургалт явуулах гээд  бүхийл нөхцөл боломжийг хангаж өгсөн дөө. Энэ бол бидний амжилт.

-Тантай уулзчихаад сагсан бөмбөгийн хөгжлийн талаар асуухгүй өнгөрвөл алдас болох байх?

-Хөгжил бол бодлого байх ёстой. Мэдээж  манай багийнхан Дээд лигт зүгээр нэг  сэтгэлийн хөөрлөөр ороогүй. Этүгэн их сургуульд багшлахынхаа хажуугаар SBL Хасын хүлэгүүд багийг   дээд лигт  давхар  дасгалжуулдаг байсан. Тухайн үед Этүгэн ирвэсүүд багынханыгаа дээд лигт тоглуулах зорилготой ажиллаж байсан. Ингэж ажиллаж байхдаа Этүгэн ирвэсүүд нэртэй нийгэмд үйлчилдэг төрийн бус байгуулагаа байгуулж, сагсан бөмбөгийн клубыг үүсгэн байгуулсан. Энэ залуучуудтайгаа анхны жилээ эрэгтэй баг дээд лигт тоглолоо. Эмэгтэй баг хоёр дахь жилээ дээд лигт тоглолоо. Эрэгтэй баг анхны жилээ дээд лигт тоглож, мөнгөн медаль авсан. Энэ бол маш том амжилт шүү дээ. Дөнгөж 19,20 той залуучууд байгаа. Дээд лиг тэр дундаа аваргын төлөө шалгарч үлдэнэ гэдэг бол маш том амжилт. Нэр төрийн хэрэг шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

С.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car