antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 26, 2017 2 comments

“Говь” компанид хандивласан 16 сая төгрөгийг ОБЕГ-т өгөхөөр болжээ

нийтлэсэн Admin

С.САРУУЛ
Энэ оны зургадугаар сарын 14-нд “Говь” компанийн үйлдвэрийн байрны дээврийн хэсэгт гал гарч онцгой байдлын байдлын 300 гаруй албан хаагч 15 цаг тасралтгүй ажиллаж унтраасан юм. Тэгвэл Говь компани засвараа бүрэн хийж, өнөөдрөөс  2017.06.25 хэвийн ажиллаж эхэлллээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, гэнэтийн эрсдэлийг богино хугацаанд давж, үйл ажиллагаагаа эхлүүлж чадсанд баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн шуурхай ажиллаж үндэсний том үйлдвэрээ эрсдэлээс аварч чадсан  Онцгой байдлын ерөнхий газар, гал сөнөөгч залууст  талархал илэрхийлэв.
“Компанийн дээврийг засч байх явцад гал гарч 23 мянган ам.метр талбай бүрэн шатсан. Онцгойгийнхон  цал алдалгүй унтрааж чадсаны хүчинд үйлдвэрийн үйл ажиллагаа өнөөдрөөс бүрэн жигдэрч байгаа нь энэ аж. Энэ үеэр компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан “Говь” компанид туслах хандивын дансанд цугласан 16 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлана гэдгийг  хэллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • тоогий (June 27, 2017 1:57:11 am )

    Уг байгууллагын удирдлага алба хаагчдыг ажлын хувцас багаж хэрэгслээр хангахад л зарцуулаасай, эзэндээ очоосой гэж хүсэж байна, дарга нар нь дэмий юманд зарцуулахвий гэж санаа зовж байна

  • Зочин (June 27, 2017 10:11:47 am )

    Ямар сайхан ухаалаг хүмүүс вэ? Говь компаныханд баярлалаа. Аргагүй л том газар юм даа.Юм үзсэн юм шиг

antalya rent a car