antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 21, 2017 1 comment

Г.Өсөхбаяр гавьяат К2 уулын авиралтаа эхлүүллээ

нийтлэсэн Admin

МУГТ уулчин Г.Өсөхбаяр дэлхийн хоёр дахь өндөр оргил болох Пакистаны К2 уулын авиралтаа өчигдөр эхлүүллээ. Түүний хувьд энэ сарын 17-нд Пакистаны Сакарди тосгонд ирсэн бөгөөд бэлтгэлээ базааж аваад ийнхүү оргилын зүг хөдөлжээ.
Хойд туйлд хүрчихээд буцаж ирснийхээ дараахан бэртэл авч, гурван жил орчмыг хэвтэрт өнгөрүүлсэн түүнд энэ авиралт том сорилт байх болно. Энэ уулын оргилд сүүлийн гурван жилд хүн хүрч чадаагүй гэхээр МУГТ Г.Өсөхбаярт энэ авиралт ямархан хүнд сорилт болох нь тодорхой биз ээ. Хэдийгээр энэ уул Эверестийн оргилоос 10 метрээр нам боловч байнгын шуургатай, эгц учраас авирахад хүнд аж. Хүний амь эрсэдсэн үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг учраас “Алуурчин уул” гэдэг хочтой. Уулчин Г.Өсөхбаяр авиралтаа эхлүүлэхийн өмнөхөн цахим хуудсандаа “Өнөөдрөөс К2 уулын аялал, авиралт маань эхэллээ. Энэ машинуудаар 95 км яваад цаашаагаа ВС рүүгээ алхаад, замдаа 6611 метр нэг оргилд авирч, өндрийн бэлтгэл хийгээд долоо хоногийн дараа ВС буюу уулын бэлд хүрнэ” гэж тэмдэглэн үлдээжээ.
Ийнхүү тэрбээр мөрөөдлөө биелүүлэхээр, эр зоригоо сорих, сурсан мэдсэн бүхнээ хэрэгжүүлэхээр зориг шулуудлаа. Том зорилго өмнөө тавьсан МУГТ Г.Өсөхбаярт, нийт уншигчдынхаа өмнөөс өндөр амжилт хүсье.

К2 хайрхны тухай сонин хачин

-К2 хайрхны хамгийн том бэрхшээлүүдийн нэг нь салхи юм. Уул бүхэн өөрийн гэсэн уур амьсгалтай,шинж чанартай байдаг. Дэлхийн шилдэг уулчид К2-г нэлээд “ааш муутай” гэж томьёолдог.
-Үндсэн отогтой харьцангуй өндөр авалт нь ойролцоогоор 4100м байдаг.
-Цасны нуралтын бүх төрөл энэ хайрханд тохиолдоно.
-Италийн уулчин Лино Лачеделли, Акилле Компаньони нар 1954 оны долоодугаар сарын 31-нд энэ ууланд анх амжилттай авирчээ.
-Одоогоор дэлхийн хамгийн өндөр 14 оргилоос ганц К2 дээр л өвлийн улиралд хүн гарч чадаагүй байна.
-К2 хайрхан нь Пакистан, БНХАУ-ын хилийн заагт оршдог. Баруун, зүүн, урд хэсэг нь Пакистан улсын нутагт хамрагддаг бол, Хойд нүүр нь Хятадын нутаг дэвсгэрт хамаарагддаг байна.
-Дэлхийн аварга 14 оргилыг хооронд нь харьцуулсан судалгаа бий. Энэ судалгаанд “үхлийн эзлэх хувь” гэж үзүүлэлт байх бөгөөд К2 оргил 29.5 хувь гэсэн үзүүлэлттэй, аюултай догшноороо Аннапурна уулын дараа хоёрдугаарт бичигдэж байна. 1990 оныг хүртэл авиралт хийсэн нийт уулчдын 66 хувь хувь нь амь насаа алдаж байсан. 1986 онд 13 уулчин тэнд үүрд үлдсэн. 2008 онд 11 уулчин эргэж ирээгүй гэх мэтээр К2 хэмээх нэрийн араас уулчдын үхэл сүүдэр мэт дагаж явна. Эдгээр уулчдын үхэл түүнийг улам догшин, улам өндөр болгосон юм. Гэвч хүнд хэцүү, харгис догшин гэдгийг нь мэдэх тусам хүн төрөлхтөн К2-г зорьсоор л байна.
-K2 оргилд одоогоор 300-гаад хүн амжилттай авирч гарсан байна. Хамгийн цөөхөн хүн оргилд нь хүрсэн дарааллаараа К2 оргил дөрөвдүгээрт бичигдэж байгаа аж.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (June 22, 2017 9:17:38 am )

    мундаг юмаа амжилт

antalya rent a car