antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 21, 2017 5 comments

Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорын үндэс тавигдлаа

нийтлэсэн Admin
-Эрдэнэт – Овоотын чиглэлийн 547 км төмөр зам нээлтээ хийлээ-
 Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэлх 547 км төмөр замын шавь тавих ёслол өчигдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн О.Содбилэг , Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, ОХУ-ын Хуралдааны Төлөөлөгчийн газрын тэргүүн М.Л.Васильев тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон юм.
Хөгжлийн зам хөтөлбөрт тусгагдсан Зам, тээврийн салбар дахь томоохон бүтээн байгуулалт Эрдэнэт-Овоот чиглэлийн 542 км төмөр зам баригдах суурь ийнхүү тавигдлаа. Энэхүү төмөр зам Ази, Европыг холбосон эдийн засгийн коридорын үндэс болох бөгөөд жилд 30 сая хүртэлх тонн ачаа тээвэрлэж, эдийн засгийг сэргээх гол хөшүүрэг болох ач холбогдолтой. М.Л.Васильев: “Орос, Монгол, Хятад гурван улсын эдийн засгийн коридор байгуулах гэрээ хэлцэл ийнхүү биелэлээ олж байна. Манай гурван улсын ардын нэгэн ижил утгатай зүйр үг байдаг. Хамгийн урт зам алд алхмаас эхэлдэг гэж. Энэхүү зам нь манай гурван улсын эдийн засаг, улс төрийн өндөр ач холбогдолтойгоор зогсохгүй Олон улсын чанартай асуудлуудыг шийдсэн их ажлын эхлэл болж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат: Хөгжлийн зам хөтөлбөрт тусгагдсан Зам, тээврийн салбар дахь томоохон бүтээн байгуулалт Эрдэнэт-Овоот чиглэлийн 542 км төмөр зам баригдах суурь тавигдлаа. Энэхүү төмөр зам Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор ын үндэс болох бөгөөд жилд 30 сая хүртэлх тонн ачаа тээвэрлэж, эдийн засгийг сэргээх гол хөшүүрэг болох ач холбогдолтой. Энэхүү их бүтээн байгуулалтын ажилд дотоод гадаадын хамтарсан компаниудын мянга гаруй байнгын болон түр ажлын байрыг бий болж байгааг энд онцлохыг хүсч байна. Зам тээврийн салбарын 2017 оны бүтээн байгуулалтын их ажлын түүчээ болж буй шинэ төмөр замын гүйцэтгэгчид, нийт ажилчиддаа талархсанаа илэрхийлээд, ажлын амжилт хүсье. Эрдэнэт-Овоотын төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, аялал жуулчлал нэмэгдэх зэрэг давуу тал бий болно. Түүнчлэн ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын шинэ чиглэл нэмэгдсэнээр ачаа эргэлтийн хэмжээ үлэмж өсч, дамжин өнгөрөх болон далайн чинадад бүтээгдэхүүн хүргэх тээвэр нэмэгдэнэ гэж тооцоолж байна. “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр зам 542 км урттай, үндсэн хоёр өртөө, найман зөрлөгтэй байх юм. Тээх чадвар нь 22.2 сая.тн/жилд, тээх ачааны хэмжээ 20 сая.тн/жилд, нэвтрүүлэх чадвар хоногт 16 хос галт тэрэг байх юм. Төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах урьдчилсан төсөвт өртөг нь 1.3 тэрбум ам.доллар бөгөөд гүйцэтгэгцээр Нортерн Рэйлвэйс ХХК ажиллаж байна. Овоотын нүүрсний орд газраас жилд 10 сая тонн бүтээгдэхүүн гаргаж тээвэрлэхээр тооцоолж байгаа бөгөөд цаашид Овоот-Арцсуурь чиглэлийн төмөр замыг гүйцээн барьж Тува Улсын Кызыль хоттой холбоно.
Шуурхай.мн 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Амар (June 21, 2017 10:25:31 am )

    Алсын хараатай хөгжлийн гарц, улс орны эдийн засгийн бас нэг том үүц нээгдэж байна.Амжилт богино хугацаанд яаралтай барих нь чухал гэдгийг МУЗГ мэд сугай

  • Зочин (June 21, 2017 12:41:09 pm )

    АН-ын хийж чадаагүй ажлыг МАН хийж гүйцэтгэж чадлаа. амжилт хүсье. Энэ чинь бүтээн байгуулалт шүү дээ.

    • Anonymous (June 21, 2017 1:48:09 pm )

      ан зураг төсөл тэзү зэргийг нь хийгээд бэлдчихсан юмаа. тз төслийг ман гараад хийх хугацаа болоогүй гэж мэдэхүү? эсвэл зүгээр л 9 давхар байшин шиг юм бодоод бна уу? мэддэг юм аа дугарч байл даа.

  • kkk (June 21, 2017 12:54:55 pm )

    хаанах-н хөрөнгөөр хэзээ барьж дуусах нь тодорхой бус юмаа

  • Anonymous (June 21, 2017 3:43:22 pm )

    М.Энхболд л учиргүй нуугаад эцэг талынхныгаа л налаад, тэднийгээ л харж үзээд явдаг шиг билээ гэж тэр хэллээ. Эхийн талаас жинхэнэ эмээ, өвөөгийнх нь хамаатан гэх Ж.Эрдэнэбат, Д.Ганбат нарыг их дэмжиж Ерөнхий сайд, сайд болголоо доо. Д.Ганбатын аав нь нарийн боов их сайхан хийдэг. Танзуур, маюур, еэвэн зэрэг амттан хийдгээрээ алдартай хүн байсан гэж тэр хуучлав.

antalya rent a car