antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2017 Comments are off

“Албажаагүй” цахим мөнгө буюу CANDY, GG

нийтлэсэн Admin

Д.ОЮУНЧИМЭГ

“Цахим мөнгө” гэдэг үг моодонд орж. Дэлхийн зах зээл дээр Bit coin, One coin гэх цахим мөнгө гүйлгээнд гарч байгаа тухай ярьж байна. Харин манай улсын хувьд үүрэн операторууд “Candy, GG” гэх зэрэг цахим мөнгийг гүйлгээнд оруулж байгаа сурталчилгаа хаа сайгүй л байна. Гэхдээ үүнийг тийм ч түгээмэл ашиглахгүй байгаа билээ. Тиймээс их хэмжээгээр хуримтлагдах нь ч бий. Миний нэг танил утасны төлбөр төлөх бүрт ирдэг “Candy” оноо нь хуримтлагдсаар 300 мянга хол давжээ. Гэтэл оператор компаниас түүнд үүнийг ашиглан зээл авах боломжтой тухай мессэж илгээсэн аж. Үүнийг хэр бодитой вэ гэдгийг тэрээр нягтлахыг хүссэн боловч дорвитой хариулт олж чадаагүйгээ учирлаж байв.

Цахим төлбөрийн тухайд Candy эсвэл GG гэх виртуал хэрэглэлийг төлбөрийн хэрэгсэл гэж үзэхэд төвөгтэй гэдгийг учир мэдэх нэгэн хэлж байсан юм. Тэгвэл манайд хэрэглэж байгаа цахим мөнгө нь албан ёсны эрхтэй юу. Ямартай ч Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны зөвшөөрөл аваагүй юм байна. Гэхдээ тухайн компанийн маркетинг гэдгийг албаны эх сурвалж онцоллоо.

Монгол Улсын төлбөрийн системийн тухай Төвбанкнаас өгсөн мэдээлэлд Монголбанк өөрийн 15 салбар хоёр хэлтсээрээ дамжуулан Монгол Улсад мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргаж, татан авдаг тухай заажээ. Мөн төлбөрийн систем дэх байгууллагын оролцоо нь манай улсад төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн зуулчлагч гурван гол байгууллага байдаг тухай бичсэн байна. Өөрөөр хэлбэл, Сангийн яамны Төрийн сангийн газар, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв. Эдгээр нь үзүүлж байгаа үйлчилгээ, зохицуулалтад хамрагдаж байгаа хэлбэрээрээ хоорондоо ялгаатай юм. Түүнчлэн Монголбанкнаас бэлэн бус төлбөрийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримталж, бэлэн мөнгөний хэрэглээг бууруулахыг зорьж байгаа аж. Ингэхдээ одоогийн байдлаар кредит шилжүүлэг зонхилж байгааг ч дурдсан байна.

Хуулийн хүрээнд зохицуулалтыг нь сайн хийж өгснөөр цахим мөнгийг албажуулан ашиглах боломжтой гэдгийг судлаачид хэлж байна. Харин манай улсын хувьд үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Тэгэхээр их хэмжээгээр хуримтлагдсан энэхүү мөнгийг хувь хүн хэрхэн зарцуулах вэ гэдэг асуулт хариултаа хүлээж буй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car