antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 23, 2017 8 comments

Монголын волейболчид хэсгээсээ хоёроор гарлаа

нийтлэсэн Admin

Волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний даваа гарагийн сүүлийн тоглолт Монгол, БНСУ-ын шигшээ багуудын хооронд болж, 2:3 гэсэн оноогоор манай баг хожигдсоноор хэсгээсээ хоёроор гарлаа.

Буянт-Ухаа спорт цогцолборт өнгөрсөн бямба гарагт эхэлсэн тус тэмцээний хагас шигшээд Япон улсын багтай Монголын баг тоглох юм.

Манай волейболчид “А” хэсэгт БНСУ, Макаогийн багтай учраа таарсан. Монголын тамирчид хэсгийн эхний тоглолтоо өчигдөр Макаогийн волейболчидтой хийн, 3:0-ээр хожсон. БНСУ-тай хийсэн эхний тоглолтод манай шигшээ багийнхан 25:19-өөр илүүрхэж, үзэгч олныг баясгав.

Харин хоёрдугаар үеийн тоглолт тун ширүүн болж, 24 онооноос эхэлж нэг нэгээр тэнцэж явсаар Монголын шигшээ баг 28:30 харьцаагаар БНСУ-ын багт хожигдов. Гуравдугаар үеийн тоглолт ч өгөөтэй, аваатай явсаар 21:25 харьцаагаар ялагдлаа. Дөрөвдүгээр үеийн тоглолт ч өрсөлдөөнтэй болж, Э.Алтангэрэлийн довтолгоо 25 дахь оноог авснаар манай баг 25:22-оор тоглолтын харьцааг тэнцүүлж чадсан.

Харин шийдвэрлэх тавдугаар үед 9:15 харьцаагаар БНСУ-ын багт хожигдлоо. Улаанбаатар хотноо дөрөв дэх удаагаа зохиож буй тус тэмцээнд Монгол, БНСУ, Макао, Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ гэсэн долоон баг өрсөлдөж байна.

Дашрамд сонирхуулахад, 1998 оноос хойш зохион байгуулж байгаа уг тэмцээнээс Монголын эмэгтэй волейболчид 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүд хоёр жилийн өмнө V байрт шалгарч байв. Зүүн Азийн АШТ-ий шигшээ тоглолтууд 23-нд болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (May 23, 2017 10:28:10 am )

    Япон солонгосын дэлхийн аваргад тоглодог тамирчид биш 2р зэргийн тамирчид нь ирчээд бхад хожиж чадсангүй дэ. Гэхдээ монголын волейбол хөгжиж бн сайн бн. Сагс үзэхээс волейбол нь гоё байдгийн цаанаа л нэг зиндаа дээгүүр спорт шүү.

  • Зочин (May 23, 2017 10:30:55 am )

    МАНАЙХАН ОЧИЖ ҮЗЭЭЧЭЭ ҮЗЭГЧ МУУТАЙ ТЭМЦЭЭН БОЛООД БАЙХЫН. САГСЫГ БОЛОХООР ДҮҮРЭН Л ШАХУУ ҮЗДЭГ. ГУДАМЖНЫ ГЭГДДЭГ САГСНААС ЧИНЬ ХАМААГҮЙ БОЛОВСОН СПОРТЫН ТӨРӨЛ Ш ДЭ. САГСЫГ БОЛ ЯАХАВ БҮГД ТОГЛОДОГ МЭДДЭГ БХ. ВОЛЕЙБОЛЫГ ТОГЛОЖ ЧАДАХ ХҮН ХОВОР, УР ЧАДВАР ШААРДДАГ САЙХАН Ш ДЭЭ ТАМИРЧИД НЬ ХҮРТЭЛ ЦАРАЙЛАГ БАЙЦГААДГИЙН

  • Ha ha ha (May 23, 2017 11:22:36 am )

    2 dugaar bag genee. Naadah chini 6-7 dugaar zeregiin baguud. Zugeer neg college iin baguudaa manaih ruu yavuuldag yumaa. Mededgui yumuu? Manaid volleyball hogjihguie.

  • Кк (May 23, 2017 12:41:37 pm )

    За хэддүгээр зэргийн ч бсан яадгийн, азийн зүүн бүсийн аварга шүү дээ том тэмцээн. Багийн спорт хөгжих гээл явж л бншдэ. Хөл бөмбөг, сагс гээл.

  • Ко (May 23, 2017 12:42:46 pm )

    Улс орнуудын тамирчдыг хараад байхад волейболынхон их царайлаг тамирчидтай байхын, гоё биетэй бас. Царай харж сонгодоггүй биздэ кк

  • Anonymous (May 23, 2017 12:44:04 pm )

    ДЭЛХИЙН ХАМГИЙН ХӨӨРХӨН ТАМИРЧИН ГЭХЭД КАЗАКСТАНЫ ВОЛЕЙБОЛЫН ТАМИРЧИН ОЛНЫГ ГАЙХШРУУЛАА БИЗДЭ. САГСНЫХАН ТЭГЭЭД ЦАРАЙ МУУТАЙМУУ ХА ХА

  • зочин (May 23, 2017 2:30:50 pm )

    Манай тамирчид их туршлагатай мундаг тамирчид байна лээ. Улам их амжилт хүсье.
    Харин зрител бага байнаа. Очиж үзэх хэрэгтэй дээ.

  • Anonymous (May 23, 2017 9:40:36 pm )

    Volleyball bol goy sport. Manaihan sain baisan

antalya rent a car