antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 10, 2017 3 comments

Өмгөөлөгч Г.Батбаяр яруу найрагч Б.Галсансүхээс 50 сая төгрөг нэхэмжилжээ

нийтлэсэн Admin

Монголын Сонсголгүй иргэдийн нийгэмлэг, яруу найрагч Б.Галсансүх хамтран  өмгөөлөгч Г.Батбаярын ёс зүйгүй үйлдлийн талаар мэдээлэл хийлээ.  Учир нь яруу найрагч Б.Галсансүх 29 дүгээр сургуульд үүссэн нөхцөл байдлын талаар үзэл бодлоо илэрхийлж, хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах нь зөв гэдэг байр суурьтай байжээ. Гэвч үүнээс болж  өмгөөлөгч Г.Батбаяртай зөрчилдөж эхэлжээ.

Цагдаагийн байгууллагаас тус сургуульд хяналт шалгалт хийх үеэр өмгөөлөгч Г.Батбаяр мэдүүлэг өгч байгаа хүүхдүүдийг дарамтлах зэргээр өмгөөлөгчийн хувьд ёс зүйгүй хандаж байжээ.  Энэ асуудалд нь Б.Галсансүх шаардлага тавихад  түүнийг өөрийг нь гүтгэн доромжилсон хэмээн цагдаагийн байгууллагад хандан яруу найрагчаас 50 сая төгрөг нэхэмжилсэн байна.

Энэ талаар  Б.Галсансүх “Би 29 дүгээр сургуулийн хүүхдүүдийн хэвлэлийн хурал дээр эдгээр хүүхдийг өмгөөлөх өмгөөлөгч хэрэгтэй байна гэж хэлсэн. Зүгээр мөрөөрөө уран бүтээлээ хийгээд явбал явах байлаа. Энэ хүүхдүүдийн өмнөөс дуугарсныхаа төлөө өнөөдөр өөрөө хэрэгт ороод явж байгаадаа харамсалтай байна” гэв.  Мөн энэ үеэр Монголын сонсголгүй иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Цэдэнбал “Би 29 дүгээр сургуулийн сурагч байлаа.  Энэ сургуульд 50 жил байсан нуугдсан бугшсан асуудлыг сурагчид маань сая гаргаж тавьсан.  Гэтэл эдгээр хүүхдүүдийг маань эргээд шоу болгон ашиглаж байгаа хүмүүс байгаад харамсалтай байна.  Миний хүүхдүүдийг зүгээр орхиоч ээ гэж  Г.Батбаяр өмгөөлөгчид хэлмээр байна” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (May 10, 2017 10:34:22 pm )

    Энэ Батбаяр гэдэг алиа салбаадай юм болгонд л оролцож, ямар ч үр дүнгүй өмгөөлөл хийдэг хүн байх шиг байна. Сүүлийн үед Монголд Батбаяраас өөр өмгөөлөгч байхгүй юм шиг л болж байна шүү. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эсрэг өмгөөлөл хийгээд явж байна гэхээр сонин санагдаж байна шүү. Тэгээд шаардлага тавилаа гэж 50 сая төгрөг нэхэмжилдэг нь эрүүл ухаантай хүний хийх ажил биш дээ.

  • bt (May 11, 2017 9:45:19 am )

    ergvv mal batbajr vxeecn

  • Zochin (May 16, 2017 11:16:52 pm )

    50 saya abah baihaa

antalya rent a car