antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2017 3 comments

Н.Төгсцогт мэргэжлийн боксын анхны бүсээ зүүлээ

нийтлэсэн Admin
Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт энэ сарын эхээр мэргэжлийн боксын ринг дээр ээлжит тулаанаа хийж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж, анхны аваргын бүсээ гардан авлаа.
Тэрээр таван ялалт дараалан байгуулсан амжилтаар “State Champion” цол хүртсэн бөгөөд одоогоор мэргэжлийн боксын рингэнд нэг ч ялагдаагүй байгаа юм. Монголын боксын спортын түүхэнд өөрийн түүхийг бичиж яваа шилдэг боксчин Н.Төгсцогт 2009 онд 17 насандаа сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 20 насандаа “Лондон-2012” зуны олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн юм.
Гавьяат тамирчин Н.Төгсцогт “Инчеон-2014” Азийн наадмын дараа мэргэжлийн бокст шилжиж АНУ-д бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • bi mongol hvn (May 10, 2017 1:45:49 am )

    төгсцогтдоо баяр хүргэе чамд мэргэжлийн бокст их ирээдүй монголын үе үеийн боксчдын итгэл явааг мартаж болохгүй эх орон чинь ямагт түших болно

  • Bolor (May 10, 2017 10:30:48 am )

    Uka giin dvvgees salaagui bsan bol onooodor iim amjilt gargahgui bsan. Good luck

    • Зочин (May 10, 2017 3:09:10 pm )

      хаха ер нь л үнэн байх шүү яаж салсийн.

antalya rent a car