antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 9, 2017 8 comments

Мятрашгүй Соко дэлхийд танигдах гарцаа нээв

нийтлэсэн Admin

Бэлгийн цөөнх гэдэг ойлголтыг нийгэмд хэр чадлаараа ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлж бусадтай л адил эрх тэгш амьдралыг зорьж яваа трансжендер мисс Б.Солонгыг танихгүй хүн ховор болсон. Өөрийнхөө боловсрол, мэдлэг чадвар хийгээд тэсвэр тэвчээрийн мятрашгүй зоригтой гэдгээ харуулж яваа тэрээр сүүлийн үед хүссэн зорилгодоо бараг л хүрч байгаа гэж хэлж болно. Учир нь бусдад хүлээн зөвшөөрүүлээд зогсохгүй маш олон дэмжигчидтэй болно гэдэг түүний чамгүй хөдөлмөрлөсний үр дүн юм. Саяхан гэхэд л телевизийн “Би хэн бэ” шоу нэвтрүүлгээр өөрийнх нь нэрийг таалгаж байгааг хараад дэмжигчиддээ түүнийгээ баяртайгаар хуваалцсанаас гадна өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болоод ч амжсан билээ. Зөвхөн улсдаа ч гэлтгүй гадны орны уран бүтээлчдэд ч ихэд тоогдох болсон түүнийг Америкийн алдарт “People” сэтгүүл хүндэт зочноороо урьжээ. Дэлхийн оддын тухай бичиж нийтлэдэг тус сэтгүүлд эх орныхоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийн төлөөлөл болохоор алс холыг зорих гэж байгаа гэнэ. Ажил амжилтын карьер нь өндөрт яваа мисс бүсгүйн хувийн амьдрал ч мөн таатай байгаа бөгөөд төрснөөс нь хойш хүлээн зөвшөөрөөгүй байсан гэр бүлийнхэн нь саяхнаас хүлээн зөвшөөрсөнөөр ээжийндээ байнга л очих болжээ. Удахгүй найз залуугаа хайртай дотны хүмүүстэйгээ танилцуулж нижгэр хурим найр хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ шүү.

Эх сурвалж:Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (May 09, 2017 3:07:55 pm )

    Бие гэж гоё юмаа. Эр бж бгаад ийм төгс бүсгүй болно гдг урт хугацааны тэсвэр тэвчээр дайчин ухаалаг байдал. Ийм сайхан хүүхнийг хүлээн зөвшөөрөхгүй гэр бүл алдас болохвий. Чамд амжилт хүсье

  • zochin (May 09, 2017 5:29:16 pm )

    ene vagaadch tegsh bolohgvilde tsaanaa l neg ebgvi jihvvdestei vahab ene baidlaara amidarch chadaj bn gehde niigemd neeh neelttei bailgaad bh hvmvvs bishe surug nuluu ih bii bolj bga hvvhed gargaj hvntei amidarch hool und ger oron amidral geed svid boloh vamarch emegteichvvd saihan bj chadna

  • dd (May 11, 2017 5:43:17 pm )

    iim yum hezeech bj bolohgui manaih shig hun am tsuutei gazar buuur bolohgui taarwal chuluugaar shidej yadaj tolgoig n hagalii daaa kkkkk EEE BUUUU UZEGD

  • САНАЛ (May 12, 2017 11:19:51 am )

    ИЙМ ХҮМҮҮСИЙГ БИЧЭЭД СУРТАЛЧЛААД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ ХАЯ ТЭДНИЙГ ХОГ

  • zochin (May 12, 2017 7:24:50 pm )

    Mangar mangar

  • zochin (May 12, 2017 7:25:39 pm )

    Yamar yumniih n delhiid tanigdah be soliotoi yum .

  • Зочин (May 16, 2017 12:12:00 pm )

    Амжилт хүсье. Эмэгтэй хүнээс ч илүү гоо үзэсгэлэнтэй байж чадаж байгаа шүү. Боловсролгүй, мунхаг тэнэг хүмүүсийг бүү тоо. Яг үнэндээ тэд нар чинь чиний гоо сайханд атаархаж байгаа юм шүү. Чиний тэсвэр тэвчээр, ухаалаг зан чанар, хүнлэг ёс суртхуун, даруу байдал чинь чамайг 100% чимдэг шүү. Дүүдээ амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсч, хүссэн бүхэн нь үргэлж биелж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

  • Зочин (May 16, 2017 12:17:01 pm )

    Энэ үнэн шүү. Байгаагаар нь хүлээж авч сур. Алийн болгон Монголчууд минь харанхуй бүдүүлэг байх юм бэ? Аль хэдий нь Дэлхий нийт энэ асуудлыг хүлээн зөвшөөрчихөөд байна шүү дээ. Орчин үетэйгээ хөл нийлүүлж сур л даа. Үнэхээр гоо үзэсгэлэнтэй байгаа шүү. Амжилт хүсье.

antalya rent a car