antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 8, 2017 1 comment

Залуу жүдочдын бахдам амжилт

нийтлэсэн Admin

Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНХАУ-ын Цюжинь хотноо 10 дахь удаагийн жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Үндэсний шигшээ баг “Увс нуур” дэвжээний тамирчин ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр, эмэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Цэрэгбаатарын Хулан нар алтан медаль хүртэж төрийн дуулалаа эгшиглүүллээ. Мөн эрэгтэй 81 кг-д Б.Гаажадамба, 90 кг-д Э.Мөнхжаргал, эмэгтэй 52 кг-д Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Баасанжаргал нар мөнгөн медаль хүртжээ. Харин эрэгтэй 60 кг-д Б.Мягмардорж, 73 кг-д Б.Пүрэвдаваа, -100 кг-д Б.Мөнх-Алдар, +100 кг-д Э.Энхтөр нар хүрэл медаль хүртсэн байна.  Мөн  багийн барилдаанд манай эрэгтэй баг алтан медаль хүртэж төрийн дуулалаа эгшиглүүлсэн бол эмэгтэй баг хүрэл медаль хүртсэн байна. Жүдочдоо дэмжсэн бүх хүнд баярлалаа. Хамтын хүч амжилт


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (May 08, 2017 4:12:59 pm )

    Юун хамтын хүч энэ тэрээ вэ. Энэ чинь манай Ерөнхийлөгч Х. Баттулгын ач гавьяа байхгүй юу.

antalya rent a car