antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 5, 2017 Comments are off

Пауэрлифтингийнхэн бахдам амжилт үзүүлж байна

нийтлэсэн Admin

Индонез улсад пауэрлифтингийн насанд хүрэгчид, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд Монголын пауэрлифтингийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор манай 14 тамирчин хүч үзэж байна. Тэднээс өчигдөр насанд хүрэгчдийн 93 кг-ын жинд ОУХМ С.Мөнх-Эрдэнэ суултын төрөлд 300, цээж шахалтын төрөлд 245 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ. Мөн мастер ангиллын -105 кг-ын жинд Д.Ууганбаяр суулт, цээж шахалтын төрөлд алтан медаль хүртсэн бол энэ ангиллын 93 кг-ын жинд Б.Дашзэвэг суултын төрөлд алт, цээж шахалтын төрөлд хүрэл, газраас таталтын төрөлд алтан медаль хүртлээ. Мөн насанд хүрэгчдийн -93 кг-д М.Галсайхан суулт, цээж шахалт, газраас таталтын төрөлд азийн аварга болов. Үүнээс өмнө мастер ангиллын 74 кг-ын жинд Т.Чахар алт, 66 кг-д Д.Батсайхан, залуучуудын хэвтээ шахалтын 59 кг-д А.Эрдэнэцогт мөнгөн медаль хүртсэн бол 105 кг-д Ш.Батзул цээж шахалтын төрөлд мөнгө, газраас таталтын төрөлд хүрэл медаль хүртлээ. Тэмцээн маргааш өндөрлөх бөгөөд манай баг тамирчид тус тэмцээнээс 10 гаруй медаль хүртээд байна. Үлдсэн өдрүүдэд -120, +120 кг-ын жинд манай таван тамирчин хүч үзэх юм.

Биеийн тамир, спортын газар / Physical and Sports authority


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car