antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 25, 2017 7 comments

Хараагүй хүүхдүүдийг ХАРДАГГҮЙ, сонсголгүй хүүхдүүдийг СОНСДОГГҮЙ Ж.Батсуурь сайдыг огцруул!

нийтлэсэн Admin

БСШУС-ын сайд Ж.Батсуурийг  огцруулах үндэслэлүүд үнэхээр цөөдөхгүй нь. 29  дүгээр сургуулийн сурагчид хичээлээ хаяж, тэмцэл өрнүүлснээс хойш салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй ажил гэж ер нь юу байв. Ажлын хэсэг нэртэй ажил хийдэггүй хэдэн нөхдүүд 29 дүгээр сургуульд бугласан асуудлуудын хажуугаар чимээгүй өнгөрсөн харагдаж байгаа. Тэгвэл энэ яам хараагүй хүүхдүүдийг ч харахгүй өнгөрч байна.

Сайд Ж.Батсуурийг хараагүй хүүхдүүдэд анхаарал хандуулаач ээ гэх хүсэлт, шаардлагыг тавьж буй Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөлөл ирэх тавдугаар сарын 1-нээс өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэж байна. Тэд   Төрийн ордны гадаа жагсаал зохион байгуулсан юм.  Өнгөрсөн хугацаанд төрийн өндөрлөгүүдэд, БСШУС-ын сайдад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч, өөрсдийг нь үл тоож байгаа тул ийнхүү хурц хэлбэрээр тэмцэхээс өөр арга алга гэж байна.

Эргэн сануулахад, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоомсорлосон БСШУС-ын сайдыг огцруул гэсэн шаардлагыг тавьж буйгаа Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, 116-р сургуулийн багш, сурагчдын төлөөлөл  хэвлэлийнхэнд хандан мэдэгдсэн билээ. Тэд  энэхүү шаардлагаа төрийн гурван өндөрлөгт албан ёсоор тавьж буйгаа мөн хэлж байсан.  Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны зүгээс 116-р сургуульд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд нарт хандаж байсан ч, өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэж өгөөгүй хэмээн холбооны тэргүүн Д.Гэрэл хэлж байсан юм.

МХҮХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн З.Болдсайхан хэлэхдээ “Хүүхдүүд сурч боловсрох, өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэхэд бид хориг тавьж чадахгүй. Ажлаа хийж чадах сайд боловсролын яаманд хэрэгтэй байна. 116-р сургуулийн удирдлага урагшгүй. Улсын төсвөөс 170 сая төргөгийг тус сургуульд хуваарилсан ч энэ мөнгөө авч чадахгүй байсаар буцаагаад татуулчихсан. Өнөөдөр энэ сургуулийн мэдэлд 1 м.кв газар ч алга. Хараатай хүн энэ сургуулийг удирдаж чадахгүй юм бол хараагүй хүнээр захирлыг нь тавих хэрэгтэй. Бидний шаардлагын хариуг өгөхгүй бол цаашдаа тэмцлийн өөр хэлбэрийг сонгох болно. Удирдлагууд хараагүй хүүхдүүд багш нарт үзэл бодлоо илэрхийлж асуудлаа ярьсных нь төлөө дарамт шахалт үзүүлж байна. Хараагүй хүүхдүүдийн дотуур байрны хаалгыг байнга нээлттэй байлгах гэсэн дүрэм гаргасан байгаа юм. Ийм байж болохгүй шүү дээ” гэж байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хууль  өнгөрсөн жил батлагдсаны дараа 116-р сургуулийг БСШУСЯ-ны харъяанд авах талаар саналаа хүргүүлснээ тэд хэлсэн. Гэсэн ч төр засгаас хараагүй хүүхдүүдийн сурч боловсрох асуудлыг шийдвэрлэж өгөхгүй, эрхийг нь зөрчиж байна гэсэн юм.

 Тиймээс БСШУС-ын сайд Ж.Батсуурь болон 116-р сургуулийн удирдлагуудыг огцруулах, харааны бэрхшээлтэй хүүхэд чанартай боловсрол эзэмшихэд шаарлагатай ном сурах бичиг, тохилог орчноор хангахыг шаардаж байна гэж байлаа. Тэд хараагүй хүүхдийн асуудалд хайхрамжгүй хандаж байгаа БСШУС-ны  сайдыг огцруулах шаардлага гэж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (April 25, 2017 10:49:12 am )

    АН-ын одоо байрлаж байгаа “ШОНХОР” тауэр гэгчийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нь зориулаачээ

  • ЗОЧИН (April 25, 2017 12:54:26 pm )

    МАН-ынхаа нөгөө мэргэжилийн Засгийн газар Мэргэжилийн сайд энэ тэр гээд байсан хаа байна Хариуцсан Яамныхаа ажилыг мэддэггүй Яамныхаа ажилыг ч олигтойхон удирдаад явуулж чадахгүй алдаа эндэгдэл гарвал хариуцлагаас зугтаж доод тушаалынхаа албан
    хаагчидруугаа хамаг буруугий нь үүрүүлээд Сайд нар нь өөрснөө ямар ч хариуцлага хүлээдэггүй ийм Сайд албан тушаалтангуудаар алба хашуулж байдаг МАНынхаа энэ чинь тэгээд өнөө Мэргэжилийн Засгийн газарчин тэгээд энэ үү

  • санал (April 25, 2017 1:07:41 pm )

    ХАВАР БОЛООД ЗАРИМЫГ НЬ ӨВЧИН ХӨДЛӨӨД СЭДРЭЭД БГААНЬ ҮНЭН ШҮҮДЭЭ …

  • Bold (April 25, 2017 4:31:05 pm )

    Ene banidiin bandaga said gejuu?bas nuguu 29-r surguuliin zahiral shigee yum yariad unavuuda

  • ИРГЭН Ч.БАТТӨР (April 26, 2017 10:53:16 am )

    сонгууль дөххөөр л хэдэн биенийхээ ул шагайсан хүмүүс

  • DUGARDAG NEGEN (April 26, 2017 11:01:01 am )

    shuudaind hiisen heden evershig heden mongolchuud mini hezee emh tsegtsend oroh we
    yaanadaa mongol oron hezee hogjnoo. ene maygaar bogs uhaj law deeshlehguishuudee harin ul shagaij neg negene uhaj amidarwal bugd dooshoo yawnaa …..sanaa bodloo negen bodloor negtgen hamtdaa tsugtaa boonooroo shiidwer gargaj hogjinoo bugd chadah chadhaa hiiye

  • zochin (April 26, 2017 11:10:39 am )

    LoL

antalya rent a car