antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2017 5 comments

Японыг зорих 50 мянган дадлагажигч суралцахын зэрэгцээгээр ажиллана

нийтлэсэн Admin

Гадаад оронд ажиллаж амьдарч хэдэн ногоон төгрөг хуримтлуулах нь монгол мөрөөдлийн нэг хэсэг гэвэл хэтрүүлэг биш байх. Яг ийм зорилгоор монголчууд Өмнөд Солонгосыг элээж, зарим нэг нь залхааж байх шиг байна. Албан ёсны гэрээ хэлэлцээрээр харьд ажиллаж амьдрана гэдэг сэтгэл түвшин, толгой гэдгэр байх шалтгаан. Бусдаас нуугдах шаардлага байхгүй.  Олсон хэдийгээ эх орон элгэн садандаа илгээхэд төвөг саад үгүй. Харин ийм боломж хэмжээ хязгаартай. БНСАУ-д манай иргэд гурван жилийн гэрээгээр ажилладаг. Ажил  нь гарт орж, амьдрал нь сайхан болдгийн даваан дээр  гэрээт хугацаа дуусгавар болпог.  Гэхдээ энэ гурван жил манай залуучуудад том боломж өгдөг. Санхүүгийн хуримтлал,  шинэ санаа шийдэл, эх орондоо авчрах техник технологи гээд.

Монголчуудын гадаад оронд ажиллах бас нэг шинэ боломж гарч байгаа сайн мэдээ байна. Японд дадлагажигч гаргах тухай мэдээ хэдхэн хоногийн өмнөөс чих дэлсэж эхэллээ. Энэ талаар Хөдөлмөр , нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Ирэх жилүүдэд нийтдээ 50 мянган иргэнийг дадлагажигч ажилтнаар Япон улс руу илгээх шийдэлд хүрсэн” хэмээн мэдэгдэв.  Шинэ боломж. Тэнд дадлагажина. Япон соёл, хэл, япон хүмүүжил, дадлага туршлагаас бага ч атугай хэлтлээд  ирнэ гэсэн үг. Явсан нохой яс зууна гэдэг шиг. Юм үзэхийн хэрээр нүд нээгдэнэ.

2017 оны улсын төсөвт Японд дадлагажигч гаргах зорилгоор 560  сая төгрөг суулгаад байгаа ажээ. Энэ мөнгөөр төлөөлөгчийн газраа Япон улсад  байгуулахын хамт  тэнд ажиллах мэргэжилтнүүдийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хөлсөнд зарцуулах гэнэ. Энэхүү Төлөөлөгчийн газар нь Япон, Монголын хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хооронд нь холбох, тус улс дахь Монголчуудын эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүрэг хүлээн ажиллах юм байна.

Гэхдээ Японд дадлагажих ажилтнуудыг БНСУ-руу ажилтан илгээх нөхцлөөс өөр байдлаар шийдэж байгаа аж.  Тэр ялгаа нь юунд байна вэ гэвэл  Япон-Монголын стратегийн  түншлэлийн гэрээний хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд шаардагдах хүний нөөцөө Монголын тал  дадлагажигчаар илгээж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл энд бэлтгэгдсэн дадлагажигч нар маань хожим хоёр орны ард түмэн, аж ахуйн нэгжүүдийг холбох гүүр болох учиртай. Тийм учраас  тэнд очоод хөлсний хөдөлмөр эрхлэхээсээ илүүтэй  Японд тодорхой хугацаагаар суралцахын зэрэгцээ бас ажиллана. Эргэж ирээд Монгол улсдаа шууд ажлын байртай байхаар зохицуулалт хийгдэж байгаа юм байна.

Салбарын сайдын хэлж байгаагаар ийм зохицуулалт хийж өгөхгүй бол БНСУ- руу ажилтан илгээдэг өнөөгийн жишиг л давтагдана гэнэ. Тодруулбал,  Солонгост ажиллаж байгаад ирсэн хүмүүс Монголдоо хийх ажилгүй болчихдог бөгөөд тооцоолсноор богино хугацаандаа 61.3 хувь нь ажилгүй, урт хугацаандаа 45 хувь нь ажилгүй байдаг ажээ. Эх оронд нь ажлын байр бэлэн хүлээж байна гэдэг нь Монголдоо эргэж ирэх нэг шалтгаан болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Монгол (April 22, 2017 9:00:50 am )

    Ажил хийдэг хэд нь алга болоод егехндээ. Негее талаар тэд маань зев юм сураад эх орон ар гэртээ хэдэн юм цуглуулаад ирэх нь юуны буруу байхав. Ингэж л хун нь хегжсен жишээ тэнд нь байна

    • Zochin (April 24, 2017 12:22:08 am )

      Mongol zaluucaa bvgdiig n yavyylchig ard n vldej baigaa ehner hvvhediig n nomtoigiin hyatd ajilchid halamj anhaaral tavin bn hyatd nailz nar mini bidiig mongotoi bolood irtel ahihyyhan hvvhed hiigeerei

  • зочин (April 22, 2017 6:48:29 pm )

    songuuliin omnoh shou

  • Зочин (April 24, 2017 12:16:12 pm )

    Хурдан эхлээчээ

  • Ganbaa (April 24, 2017 1:27:28 pm )

    Zail zail heden haltar prius zamaas tsoorch bwl boloh in ter. Bye bye.

antalya rent a car