antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 21, 2017 1 comment

Нэг сайн шог зураг мянган үгтэй тэнцэнэ

нийтлэсэн Admin

Зураач, сэтгүүлч, инженер Л.Өлзийбаттай ярилцсан хойно “Нэг сайн шог зураг мянган үгтэй тэнцэнэ” гэсэн үгийг хэлмээр санагдсан юм. Энэ санаа төрүүлсэн ярилцлагаа толилуулья.

Өөрөө ер нь хэдийнээс зураг зурж эхэлсэн бэ?

-Миний яриа үлгэр мэт сонсогдож магадгүй л дээ. Яагаад гэхээр би бүр багаасаа харандаа, цааас олдвол л зурагзурдаг хүүхэд байлаа. Ижий минь надад цэцгэн хээтэй эрээн даавуугаар өнгөлсөн бүчтэй том хавтас хийж өгсөн. Түүндээ л хадгалдаг байсан. Аль тэртээ 1963 онд зурж байсан зураг ч бий. Нимгэн дэвтэрийн ч хамаагүй цаас лбол цаас. Олдсон бүхэн дээр зурна. Сталины зургийн ар дээр хүртэл зурсан зураг байна шүү надад.

Зураач болох л хүсэлтэй байсан хэрэг юм аа даа?

-Зурах л хэнээтэй байж. Хэдийгээр эрчим хүчний инженер болсон ч зурсаар өдий хүрлээ. Ерөөс миний амьдралынгол чиг шугам зураг болж таарсан юм шүү дээ. Мэргэжлийн ажлынхаа ха­жуугаар завандаа зураачийн хөдөлмөртилүү их цаг зарцуулж дээ. Одоо бодоход.

Анхны юм мартагдах биш дээ. Хэвлэлд бүтээлээ гаргасан тэр цаг чинь хэзээ бол…?

-Есдүгээр ангид байхдаа зурсан нэг плакат маягийн зураг маань “Пио­нерийн үнэн”  со­нинд гарч бөөн баяр болжбайсансан. Тэгээд 1977 оноос “Тоншуул” зэрэг хэвлэлд зургаа өгч эхэлсэн. Тухайн үеийн сонин, сэтгүүлд шог зурагих гардаг байлаа. Даангүй улс төрийн сэдэвтэй шог зураг.

– “Үнэн” сонинд хүртэл ажиллаж байсан гэдэг биз?

-Тиймээ. “Үнэн” сонинд бараг долоон жил зураач, уран сайхны редактор гэдэг албатай явлаа. Дараа нь “Уриа” компани байгуулагдахад тэнд очсон. 1993 онд юм уу даа, хошин урлагийн нэгдэл рүү шилжсэн. Тэгээд “Хошинурлаг” гэж сонин гаргаж байлаа. Даанч хэдхэн дугаар гаргаад хаалгачихсан. Уг нь гэм замгүй эерэг сонин байсанюм. Тэр үед “Азтай бадарчин”-гийн эхний тоглолтуудыг зохион байгуулалцаж байв. За тэгээд түүний дараазураачдын дунд очиж гудамж, талбайн самбар нэг хэсэгтээ зурав.

Сүүлдээ мэргэжлийн ажлаа хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Харин зураг зурах маань улам идэвхжсэн.

Бид хоёр зураг л гэж яриад байна. Чухамхүү ямар төрөл өөрийн чинь бүтээлд голлодог юм бэ?

-Шог зураг, нөхөрсөг элэглэл юм шүү дээ.  Монголын шог зураачид 1980 оноос нийгмийн гажуудалтай тал нь иймбайна гэдгийг хөндөж байсан. Тэдний нэг нь би юм даа.

Үзэсгэлэн, ном олон уу?

-1993 онд бие даасан уран бүтээлийн үзэс­гэлэнгээ “Цагаан хэрээ” нэр­тэйгээр гаргаж байлаа. 1910 онд бас “Цагаан морь улаан туг” гэсэн үзэсгэлэнгээ дэл­гэ­сэн. Өнгөрсөн жил Францад сүүлийн үеийн уран бүтээ­лээсбүрдсэн үзэсгэ­лэн гар­галаа. Ном бол бас олоон. Анх Тангадын Галсан гуайтай хамтарч “Өвдөг шороодохгүйннууц” нэртэй бөхийн элэг­лэл ном гаргаснаас хойш шог хийгээд хөрөг зургийн хэд хэдэн ном гаргаж дээ. Тухайланхэлэхэд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зураач Ц.Байдытай хамтарч 2006 онд “Цахилгаан шугам сүлжээнийхэн” гэдэг 80 гаруй хөрөг зурагтай ном хийсэн. Ер нь Ц.Байды гэдэг аугаа хүнээс би их юм сурсан даа. Шог зургийн багшчинь хэн бэ гэвэл тэр хүнийг хэлнэ.

Ц.Байды ер нь олон шавьтай хүн дээ.

-Тийм. Зүгээр нэг шог зураач төдий биш уран сайхны олон зуун бүтээл хийсэн хүн.  Бас өгүүллэг, шог найруулал чбичнэ. Мундаг хүн дээ Байды багш.

Таны бүтээл “Монголын их эмгэнэл” гэсэн шог зургийн цомог олон хүнд хүрсэн гэж дуулсан юм.

-Одоогоос гурван жилийн өмнө уг цомгийг хийж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ-ын болон Засгийнгазрын гишүүдэд хүртэл хүр­гэ­сэн. Өнөөгийн Монголын улс төр, ний­гэмд оршиж байгаа ду­таг­­дал, доголдолтой, олон түмний бухимдал төрүү­лээд байгаа сэдвүүдийг эшлэл болгож зурсан 50 гаруй зураг энд орсон. Миний хувьдцуглаан хуралд очоод үг хэлэх биш, төр, засгийн томчуултай тэр болгон уулзах биш уул­заад ч зураг шигээ ярьжчадахгүй. Иймээс л бодол санаагаа энэ цом­гоороо хүргэх гэсэн юм. Хүн бүхний нэр дээр шуу­дангаар тэр цомгооилгээсэн дээ.

Цомгийг чинь авч үзээд хариу ирүүлсэн хүн олон уу?

-Яахав. Хоёр гурван хүн ярьж л байсан. Ганц нэг нь баяр хүргэх шиг. Уг нь би бодлого тодорхойлох хүмүүсийнажил үйлд тус болох санаатай байсан. Гэтэл зарим нь “Та юундаа эмгэнээд байгаа юм. Тэтгэврийн бэлэн мөнгөаваад зүгээр сууж байж” гэх маягаар хандсан даа. Тэгэхлээр нь өнөөгийн энэ дээдчүүл чинь ардынхаа үгийг ертоохоо байсан юм байна гэж л ойлгосон шүү. Өнгөрсөн жил Францад үзэсгэлэнгээ гаргаад баруун Европооржаахан явлаа. Гадаадынхан чинь шог зургийг их үнэлдэг юм байна гэдгийг харлаа, үзлээ. Шог зургийн хоёр дахьцомгоо Cartoon нэртэйгээр хэвлүүлж ганзагалаа болгосон.

Одоо хийж байгаа уранбүтээлээсээ танил­цуулна уу?

-Манай эрчим хүчний “Электроком” гэдэг компани бий. Тэр компанийн захирал Гончигсүрэн гэдэг залуугийн ах ньБаатар гэж бидэнтэй хамт ажиллаж байсан хүн байлаа. Байлаа гэдгийн учир гэвэл тэр ажлаа хийж яваад биебарсан юм. Уг компанид Херо нэртэй хүүхэд, эцэг эхчүүдийн амралтын төв байдаг. Тэндээ амрагч хүүх­дүүдэдзориулж, ахынхаа дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор “Херо” гэсэн хүүхдийн цуврал 21 ном гаргахаар болж нададхандсан юм. Уг саналыг би хүлээж аваад “Херо” гэдэг уран бүтээлийн нэгдэл байгуулаад ажилдаа орсон. Зохиолчнь А.Амарсайхан  (“Хэцүү анги”, “Тусгай салаа” киноны эзэн) ерөнхий зураач нь би, дижитал зураач нь Цолмонгэдэг залуу байгаа. Одоо “Будаа идэхийн гай”, “Дэлхийн аврагчид”, “Зуун андуурсан аравт” гэх зэрэг дөрвөн номгарга­чихаад дараагийн хоёр нь хэвлэлтэд байна. Ер нь хэцүүхэн хөдөлмөр юм. Гэхдээ ард нь гарна гэж бодоодзүтгэж байна. Уг нь зураг зурах гэдэг миний сонирхлыг түшсэн ажил л даа. Бүтэн хоёр жилийн хугацаанд 21 номгаргана гэсэн зорилготой байна.

Энэ том ажлыг хийх явцад шог зураг зурах завгүй л байна уу?

-Түүнийгээ яалаа гэж орхихов дээ. “Барилгын чанар”, “Утаагүй түлш”, “Хүүхдийн бага насны бо­ловс­рол” гэхсэдвүүдээр хийсэн багц зургууд байж л байна.

Шог зураг хэр гүйл­гээтэй байдаг юм бэ?

-Шог зургаар хэн ч мөнгө олохгүй ээ. Уран зургийг авахаас шог зургийг хүн худалдаж авна гэж байдаггүй юм билээ. Үзээд л тэр дор нь ухаарч ойлгочихдог болохоор л тэр байх. Уг нь шог зураг шиг хүчтэй бүтээл ховор гэж хэлэхбайна. Өнөөгийн улстөрчдийн хэлээд, хэрэл­дээд байгаа олон зуун үгийн оронд нэг сайн шог зураг их ухааралөгнө дөө.

Өөрийн чинь шог зур­гийн бүтээлийг сониндоо тусгай булан нээж олон тү­мэнд хүргэе гэвэл болох уу?

-Бололгүй яахав. Дуртайяа зөвшөөрнө.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Маангаа Даш (April 21, 2017 12:04:13 pm )

    Юуны өмнө өнөө цагт тун ховордож буй шог зураачтай ярилцсанд баяр хүргье.Яг одоо монголд шог зураач гэдэг хүн олон төрөхгүй байна.Бүтээлээ туурвиж байгаа шог зураач нараа нэрлэвэл МУУГЗ Ц.Байды багш маань,СГЗ С,Цогтбаяр,Л.Өлзийбат,А.Бат-Эрдэнэ.А.Амарсайхан,н.Амархүү,Болд,Алтангэрэл ах.н.,Хуяг . Д.Далайдээрх гэх мэт хэдхэн хүн.Орон нутагт миний бие/одоогоор өөр сонсогдохгүй байна/.Нэг шог зураг гурван өгүүллэгтэй тэнцдэг гэсэн үг ч бий.Шог зураг асар их сэтгэлгээний ур шаарддаг урлаг./хүн харахад хэн ч зурчихмаар мэт ч баргийн аавын хүүд хатуу самар байдаг даа/.Ингээд та бүгдийн ажилд амжилт хүсэж,Өлзий ахдаа ч уран бүтээлийн их олзыг хүсье дээ.Та бүгдийг хүндэтгэсэн МЗЭ-ийн гишүүн шог зохиолч,МХШЗУХ-ны гишүүн шог зураач МУСТА Дашнямын Мянганзам /Дархан-Уул аймаг 2017-04-21/

antalya rent a car