antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 19, 2017 6 comments

С.Батболд: Гэр хорооллын нүхэн жорлон бүрийг ариутгах ажил удахгүй эхэлнэ

нийтлэсэн Admin

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд ярихдаа “Нийслэлийн тулгамдсан асуудлын нэг нь хөрсний бохирдол болоод байгаа. Иймд хөгжингүй орнуудын шинэ технологийг хэрхэн нэвтрүүлэх талаар бид судалж байна. Мөдхөн Япон улсад албан томилолтоор ажиллахдаа хөрсний бохирдлыг шийдэх технологийн шинэчлэлийн талаар холбогдох албаны хүмүүстэй уулзахаар тохирсон. Мөн удахгүй гэр хорооллын нүхэн жорлон бүрийг ариутгах ажил эхэлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бид 2020 он гэхэд ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжтэй болгох, хороо бүрийг цэцэрлэгтэй болгохоорзорин ажиллаж байна. Газраа чөлөөлсөн иргэдийн орон сууцны асуудлыг шийдэхийн тулд зарим барилгын компаниудын гэрээг цуцлах, иргэдийг түр орон сууцанд оруулах арга хэмжээг үе шаттайгаар авч ажиллаж байгаа” гэж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар“ Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хэрэгжилт,гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлж байгааарга хэмжээний талаарБарилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт тавьсан асуулгын хариуг сонсох үеэр тэр ийнхүү тайлбарласан юм. Хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • иргэн (April 19, 2017 11:30:38 am )

    батболд дарга энэ ажлуудаа сайн хийгээрэй, зөв шүү

  • зр (April 19, 2017 1:46:08 pm )

    нохой болгонд ерөндөг тавих чинь дууссан бол одоо жорлон болгоноо цэвэрлэдээ хө.Дараа нь юу болгоныг нэг бүрчлэн хийх бол энэ агуу амьтийд..

  • zochin (April 19, 2017 2:00:41 pm )

    Жорлон ариутгах ажлыг маш үр дүнтнй хийхгүй бол Хорооны хэсэг хүмүүс нь тараасан нэртэй өөрсдөө авчихдаг байхаа.Хариугүй л юм жорлондоо хий гээд өгдөг .Хяналт сайн тавих хэрэгтэй.Гэхдээ бид завсар нь өөрсдөө ариутгал хувиараа хийж байх хэрэгтэй.

  • Irgen (April 19, 2017 2:35:57 pm )

    Zov ajel bn oo, hors mash iheer bohitdsn, shoroo, tsaas hogoo bagasgah heregtei dee!!!

  • ZZIA (April 19, 2017 10:00:45 pm )

    ХӨДӨӨНИЙ АЙЛУУД ДАНДАА Л 00 ДОО ХЛОРМИН ХИЙДЭГ Ш ДЭЭ.

  • Зочин (April 20, 2017 12:37:24 pm )

    Мөнгө идэх ямарч хэрэггүй юм сэдэж байна.Айл бүрийн жорлон бетондоно,бохир соруулна,ариутгана гэж яаж тогойнд нь ордрг байна.

antalya rent a car