antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 18, 2017 3 comments

ОХУ дахь Монголын элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа

нийтлэсэн Admin

Сүүлийн үед ОХУ-д алан хядах үйл ажиллагаа ихээр гарч байгаатай холбогдуулан, тус улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа Монгол иргэдэд Москва дахь Монголын элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг хүргэжээ.

Зөвхөн Москва хотод л гэхэд 1000 гаруй монгол оюутан суралцдаг гэсэн тоо бий. Алан хядагч, амиа золиослогчид ихэнхдээ олон хүн цугласан газрыг сонгон үйл ажиллагаагаа явуулдаг учир онцын шаардлагагүй бол үзвэр үйлчилгээний газар, дэлгүүр худалдааны төвүүд болон хүн ам олноор төвлөрсөн газарявахгүй байхыг Москва дахь ЭСЯ-аас санууллаа. Мөн сэжиг бүхий царай төрх, үйл хөдлөлтэй хүмүүстэй харилцаанд орохгүй, тиймэрхүү хүмүүсийн тавьж буй санал үйлдэлд хариу өгөхүй, байнгын сонор сэрэмжтэй байснаар та өөрийгөө аюулаас хамгаалах боломжтой юм. Аливаа асуудал гарсан тохиолдолд тус улсын хууль хяналтын байгууллагад болон ЭСЯ-ны Консулын хэлтсийн шуурхай утсанд холбогдон туслалцаа авахыг Москва дахь ЭСЯ, Консулын хэлтсээс анхаарууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (April 18, 2017 4:18:51 pm )

    Москва болоод Орос орон ямар ч найдваргүй шүү гэж хэлэх гээд байгаа юм уу даа. үгүй л дээ хүмүүс биеээ л зөв авч явах хэрэгтэй

  • Anonymous (April 18, 2017 6:43:40 pm )

    Болгоомжиллоо гээд метро автобусанд суухгүй байхуу. Баар найт нь юу юм гэхээс бусад газар яалтчгүй л явах хэрэг бдаг. Орос ер нь эвгүй хэцүү улс шүү дотооддоо ч бсан мафи ихтэй

  • зочин (April 19, 2017 10:04:49 pm )

    Юу гэж Москвад 1000 монгол оюутан байдаг юм бэ, худлаа мэдээлэхээ болиочээ

antalya rent a car