antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 14, 2017 2 comments

Цэкүгийн “Шар хадны эмнэлэг”-т очсон тэмдэглэл

нийтлэсэн Admin

Эмх цэгцтэй яриа шулуун шударга зангаараа хэдийн олон дэмжигчидтэй болоод авсан “Монголын дараагийн топ модел” шоуны супер ялагч Б.Цэрэндолгор сайн үйлсийн аянд бусдыгаа уриалж явна. Түүний талаар хэвлэл мэдээллийнхэн 150 сая төгрөгийн сайн үйлсийн аян эхлүүлсэн талаар шуугицгааж байсан бол энэ удаад өөрийн биеэр СЭМҮТ-д очсон тухайгаа цахим хуудсаараа мэдэгдсэн юм. Ухаалаг, хүмүүжилтэй нэгэн гэдгээ шоуны туршид үзэгчдэд харуулаад байсан залуу бүсгүй өр зөөлөн, өглөгч гэдгээ ч мөн бусдад батлах гэж ихэд хичээж яваа сурагтай. Тэрээр “Ялалт гэдэг миний хувьд хүсэл хөдөлмөрийн минь үр дүн. Энэ үнэтэй ялалтаа тэмдэглэхээр хамгийн ойр хүмүүстэйгээ бид нарын мэддэгээр шар хадны эмнэлэг буюу Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд очиж тэмдэглэлээ. Энэ газрыг хүмүүс сэтгэцийн өвчтэй хүмүүс хэвтдэг гэж мэддэг. Харин энд сэтгэцийн өвчтэй хүүхдүүдийн асрамжын газар байдаг гэдгийг мэддэггүй юм болов уу гэж бодон тэмдэглэн үлдээхээр шийдлээ. Энэ газар хангамж муутайн дээр хүмүүнлэгийн ажил ховор зохиогддог газар. Магадгүй хүмүүс мэддэггүй, эсвэл очихоос эмээдэг, магадгүй хариу талархал баярласан үгс сонсож чадахгүй учраас тэр байх.. Та хүн учраас сайн сайхныг өөртөө хүсч, бусдад өгдөг байгаарай” гэжээ. Нүүр ам судлалын чиглэлээр мэргэжил эзэмшихээр шаргуу зүтгэж яваа тэрээр загварын карьераа энэ оны наймдугаар сараас эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд эх орондоо байгаа хугацаандаа нийгмийн сайн сайхны төлөө дуугарах дуу хоолой нь болохоор шийдсэн бололтой.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (April 14, 2017 7:37:09 pm )

    баяр хүргэе.

  • badam (April 14, 2017 9:02:52 pm )

    maash mundag ohin bna Batsumberiin emee uvuu nar deer ochooroi

antalya rent a car