Мах сүүний анхдугаар аяны хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Мах бэлтгэлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталсан. Энэ хүрээнд мах үйлдвэрлэгч компаниуд арилжааны банкнаас зээл авч нөөцийн мах бэлтгэхээр шийдвэрлэсэн байдаг. Харин малчид өвөлжилтийн хүндрэлээс сэргийлэн намар мах бэлтгэсэн тухай мэдээлж байсан. Тиймээс 12 аж ахуй нэгж 15 гаруй мянган тонн махыг малчдаас худалдан авч нөөцөлжээ.
Өнөөдрөөс нийслэл, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд махаа нийлүүлж эхэлсэн байна. Ингэхдээ үхрийн ястай махыг 5750, хонины ястай махыг 5400, ямааны ястай махыг 4400 төгрөгөөр худалдаалж буй юм.
Тодруулбал, нийслэлийн зургаан дүүрэгт 108 дэлгүүр, Дархан хотод 118 дэлгүүр, Эрдэнэтэд 21 дэлгүүрээр тус тус борлуулж байна. Зах зээлд нийлүүлэж буй махны үнийг Нийслэлийн статистикийн газрын энэ дүгээр сарын эхний долоо хоногийн дүн мэдээтэй харьцуулж үзвэл, үхрийн махны үнийг 2195 төгрөг буюу 38.2 хувиар, хонины махны үнийг 1440 төгрөг буюу 26.7 хувиар, ямааны махыг 425 төгрөг буюу 9.7 хувиар хямд худалдаж байгааг албаныхан онцоллоо.
Д. Чимэг
Холбоотой мэдээ
Comments are closed.