antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2012 4 comments

21-ийн гай

нийтлэсэн Admin

Манай улсын өнөөгийн байдлыг товчхоңдоо “Халамжийн улс” гэж тодорхойлдог болоод удаж байна.

Үүний жишээ нь, манай улсад 62 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, халамж байдаг гэж байгаа. Уг нь үүнийг 10-20 төрөл болгох зорилт тавьж байсан удаатай ч харамсалтай нь эсрэгээрээ болсон. Байдал энэ янзаар үргэлжилбэл 70,80 төрлийн халамжтай ч болж магадгүй. Үүний нэг нэрмээс нь cap бүр олгож байгаа 21 мянган төгрөг. 2008 оны сонгуулиар хоёр том нам бие биенээ давах гэж 1-1.5 сая төгрөг ард иргэддээ тарааж өгөхөөр амласан.

Одоо түүнийхээ ядаж гуравны нэгийг нь өгөх гэж cap бүр 21 мянган төгрөг тарааж байгаа. Энэ мөнгийг тараалаа гээд хүмүүсийн амьдрал дээшилж, гийгүүлсэн юм алга. Харин ч алхам тутамдаа гай тарьж байна. 21 мянган төгрөг буусан өдрүүдэд архидалт нэмэгдэж, янз бүрийн гэмт хэрэг гарч байгааг энд дурьдаад яах вэ. Харин 21 мянган төгрөг захын хорооллын иргэдэд гай тарьж, үгийг нь хэлүүлж эхлээд байна. Учир нь 21 мянган төгрөг буух үеэр захын хорооллын дэлгүүрүүд барааныхаа үнийг тодорхой хэмжээгээр нэмдэг гэнэ. Бүр 1000 хүртэлх төгрөгөөр нэмж байгаа ч сураг дуулдсан. Бараг талх 1000 төгрөгөөр зарагдах шахдаг бололтой юм. Энэ байдал 21 мянган төгрөг өгч эхэлсний дунд үеэс газар авсан сурагтай. Иргэд дэлгүүрийн худалдагчид гомдоллохоос өөр газарт хэлж чаддаггүй. Хэнд ч хандах юм билээ дээ, хөөрхий. Манайд зах зээлийн хууль гэж ямар ч хуулиас илүү хэрэгждэг “хадны мангаа” байхад. Хэрэглэгчийн төлөө газар ч бил үү, шударга бус өрсөлдөөнийг хянах ч бил үү нэг газар байдаг даа. Тэнд ажилладаг нөхдүүд хоосон нэрнээс цаашгүй. Хаана очиж, ямар шударга бус нөхдүүдтэй тэмцээд байгаа нь мэдэгддэггүй. Зүгээр л нэр зүүсэн “гарууд” цалин аваад, иргэдийн татварын мөнгөнөөс цалин нэрээр “хумслаад” сууж байгаа юм чинь. Тэр зуур засаг захиргаа гэж мэдэхээ больсон дэлгүүрийн боссууд дуртай цагтаа үнээ нэмж, сайн ааш нь хөдлөхөөр хэдэн төгрөг хасаад сууж байдаг. ТҮЦ-тей байсан нь дэлгүүртэй, дэлгүүртэй нь хаустай болох шахаж байна. Гэтэл иргэд нь 21-ын гайгаар улам ядуурсаар л.

Хөөрхийс минь, 21 мянган төгрөгийг хэр их мөнгө гэж бодохоороо хамаг юмныхаа үнийг нэмсэн дэлгүүрээс талх, махаа худалдаж авдаг юм бол доо. Хоноцын бодлоготой төр засгийн гайгаас болж иргэд нь хүртэл дагавар хүүхэд шиг дарлуулах юм даа. Хэрвээ 21 мянган төгрөг өгөөгүй байсан бол, 50,70 мянган төгрөг гэж тараагаагүй бол бид 300 төгрөгөөр автобусанд суугаад, 500 төгрөгөөр талхаа худалдаж аваад сууж байх ч байсан юм бил үү, хэн мэдлээ.

Төр нь иргэдээ сайхан амьдрах боломжоор хангаж чадахгүй юм бол, элдэв мөнгө тараааж гай болохоо болимоор юм. Тэгээд иргэдийн төлөө ажилладаг хууль хяналтын болон шударга бусын эерэг хатуурхдаг байгууллага байгаа бол 21 мянган төгрөг буух цагаар захын хорооллын дэлгүүрүүдэд нэг “айлчлаад” үзнэ биз. Гэхдээ нүдээ сайн боогоорой. Учир нь нүд чинь бүлтрэх аюултай.

Н.Пунцаг

 

mongoliin medee


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (February 13, 2012 1:47:10 pm )

    mglchuudig ulam yduuruulah bodlogo.turiin daisnuudiig zailuulah heregtei.

  • Anonymous (February 17, 2012 11:28:54 am )

    bi 21 avahggvv za .ta nvr bolil do ene belen mungu taraaha bolil do mongoljyydiig ystaglaa shvv de.ene bvr aimar myyhai um hiij bn shvv de mongoljyydaa oilgoldoo hoishdiin vr hvvhdee bodol do.

  • Anonymous (February 18, 2012 10:46:09 pm )

    za bitgii tenegttsgeedee 21000 ogohooo yun ih ym bodtson ym 21000 hel 1000000 aa og luivarchid mini mongoliin baylag ternees iluu ard tumnee ood ni tatah estoi gadniihand hujaa mujaa nart aldagaa boli teneg setgehuigee yu gej bodood ard tumnees ymaa haramlav oorsdoo ter zahiin novsh geed bgaa nohdoos iluu notoi gahainuud bur 1000000 iigaa ogoorei yun ih ym bodoj hun doromjildog bnaaa teneg teneg tor zasag luivarchidaaa zailj arilj tonilj ard tumniig taivan az jargaltai amidruul oor ym baihgui shuu malnuud mini

  • Anonymous (February 29, 2012 7:43:06 pm )

    Manai 1 dvv baidag 21 abaad ajil hiihgvi baina

antalya rent a car