antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 14, 2017 Comments are off

МҮСХНХ, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагатай хамтран ажиллана

нийтлэсэн Admin

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбоо хүүхдийн боловсролыг дэмжих ажлын хүрээнд “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагатай хамтран ажиллахаар болов.

“Бяцхан мисс” ОУХБ нь 15 дах жилдээ хүүхдийн боловсрол, соён гэгээрүүлэх, авъяас билгийг нь хөгжүүлэх чиглэлээр ажиллаж иржээ. Тус байгууллагын тэргүүн Э.Оюунтунгалаг: Бид жил бүр эх орондоо “Бяцхан мисс” тэмцээнийг зохион байгуулдаг энэ нь хүүхдийн цогц хөгжлийн төлөөх хийж буй олон талт ажлын маань нэг хэсэг юм. Цаашид илүү өргөн хүрээнд хүүхэд багачууддаа тустай ажлыг хийнэ гэв.

Манай улсын мисс хүүхдүүд “Дэлхийн бяцхан мисс” тэмцээнд оролцдог болоод хоёр дахь жилтэйгээ золгожээ.

2017 оны Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Сэлэнгэ аймгийн “ТЭРГҮҮН МИСС” Ж.Сувд

2015 оны Дэлхийн миссийн тэмцээний “Үндэсний ялагч”, “БЯЦХАН МИСС-2015” Улсын уралдаант тэмцээний “Тэргүүн Мисс” Ц.Мичидмаа

нар оролцохоор болжээ.

Энэ жилийн дэлхийн мисс тэмцээн Гүрж улсын Батуми хотноо “BEST PRINCESS OF THE WORLD-2017” нэртэйгээр зохион байгуулагдах бөгөөд  тус тэмцээний явцын мэдээллийг МҮСХНХолбоо гишүүн сайтуудаараа дамжуулан хамтран ажиллана.

Хамтын ажиллагааны хэлэлцээрт “Бяцхан мисс” ОУХБ-ын Тэргүүн Э.Оюунтунгалаг, МҮСХНХ-ны Дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин нар оролцов.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car