antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2012 7 comments

Бантанд баруун зүүний хамаа байхгүй

нийтлэсэн Admin

Н.Энхбаяр МАХН-тайгаа хамт М.Энхсайханы МҮАН-тай дэр нэгтгэлээ.

Тэр хоёр анхнаасаа хамт байж ил далд явуулгуудыг хийж байсан л даа. Гэхдээ өнгөрсөн толоо хоногт тэд албан ёсоор дэр нэгтгэж байгаагаа зарлав. Ингэснээр барууны хийгээд зүүний үзэл баримтлалтай хоёр улстөрч нэгдэж ирэх сонгуульд орох гэнэ. Энэ үнэхээр тайлбарлахад төвөгтэй асуудал болоод ирлээ. Улс төрийн нам гэж байгаа, улстөрчийн өөрийих нь үзэл баримтлал гэж байгаа. Гэтэл Н.Энхбаяр насаараа зүүний чиглэлийг дэмжиж, бүр тахин шүтэж ирсэн. Харин М.Энхсайхан ардчиллын салхийг Монголд сэвэлзүүлсэн гэж өөрийгөө магтан дуулах дуртай, барууны системийн бараг л загалмайлсан эцэг нь. Ингэхээр УИХ-ын сонгуульд хамтарч орно гэж яригдаад байгаа гаргалгаа нь нэг л ойлгомжгүй болчихоод байгаа биз.
Яахав, аливаа үйл ажиллагаа, тэмцэл жагсаалдаа бол хэнбугай нь ч хэнтэйгээ нийлж болно л доо. Харин УИХ-ын сонгуульд бол тэврэлдэн орж арай ч болохгүй ээ. Сонгогчид тухайлбал, яг аль талыг нь дэмжиж санал өгөх болж байна. Манайхан хаа ч очиж улс төрийн боловсрол өндөртэй ард түмэн болохоор барууны, зүүний талаа барьж сонголтоо хийдэг нь өнгөрсөн 20 жилийн түүхээс харагдаж ирсэн.Иймийг нь ч эрх баригч намуудын дарга явсан энэ хоёр эрхэм гарцаагүй мэдэж байгаа. Ийм байтал сонгуульд нэгдэн орох шийдвэр гаргаж байгаа нь харин цаанаа ямар учиртайг чухам өөрсдөө л мэдэх байх. Иргэдэдбол энэхолион бантан нь ерөөсөө ч ойлгогдохгүй байгаа. Тухайлбал 3,4 жил хамтарсан Ардчилсан нам, Ардын нам хоёр засгаа тусгаарлаж, зам мөрөө хөөцгөөж эхэллээ. Энэ бол үзэл баримтлалынхаа чиглэлийг дагаж сонгуульд оролцохын тулд гарцаагүй хийж байгаа сонголт. Ингэхээс ч өөр аргагүй гэдэгтэй олон хүн санал нийлж байгаа. Гагцхүү Н.Алтанхуяг л 3,4 жил тэврэлдээгуй мэт буцах хүүхэнд үнээ тугал нийлэх хамаагүй гэх маягаар засгаасаа гарчихсан болохоос.
Наана нь Ардын нам, Ардчилсан нам хоёр нь ингэж өрх тусгаарлан салж байхад салаа болон гарсан МАХН, МҮАН өрх гэрээ нэгтгэж байгаа тухайгаа зарлах нь ёстой хачирхалтай. Н.Энхбаяр насаараа тахин шүтсэн зүүний үзэл баримтлалаасаа ухарч барууныг дэмжих болсон юм уу, эсвэл М.Энхсайхан барууны чиглэлээ хаяж зүүнд урвасан хэрэг үү. Н.Энхбаяр, М.Энхсайхан гэдэг хувь хүмүүс үзэл боддоо сольж, урваж шарвах нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийнх нь асуудал.  Харин МҮАН-ыг Ардчилсан намынхаа, МАХН-ыг одоогийн Ардын намынхаа нэг хэсэг гээд сонгосон гишүүд дэмжигчдээ чухам ямар байдалд оруулаад байгаа тухай эл эрхмүүд бодож нэг үзсэн болов уу. Лав л нэгдэх тухай тэднээсээ асуусан гэж сонсогдоогүй. МАХН, МҮАН-д сэтгэлийн хөөрлөөр элссэн гишүүдийн ихэнх нь үзэл баримтлалдаа хэт үнэнчдээ М.Энхсайхан, Н.Энхбаяр нарын ухуулгад автан сонголтоохийсэн нь олонх байгаа.

Тиймээс ч тэр үнэнч гишүүд өнөөдөр УИХ-ын сонгуульд нэгдэн орох гэсэн асуудлыг ойлгохгүй, гайхацгааж байгаа юм билээ. Н.Энхбаярыг дагасан нөхөд “Намын өнөөгийн дарга нар болохгүй байна. 90 жилийн түүхтэй зүүний үзэл баримтлалаа орчин үетэй хөл нийлүүлэн дэвжин дээшлүүлэхэд энэ хүн л тус болох нь” гэж үзээд сонголт хийсэн гэсэн. М.Энхсайханыг дагагсад ч ялгаагүй. Ардчиллаа, барууныүзлээ төгөлдөржүүлэх гэж туйлшран сонголт хийсэн нь тодорхой. Гэтэл өнөөх хоёр зам гэрэлтүүлэн заагчид нь шууд л өвөр түрийдээ оролцоод эхлэхэд гайхаа биз. Гэхдээ төрийг шүүмжилж, түшээдийг намнах нь таалагдан “Нээрээ ч одоо л Монгол Улсаа хөгжүүлэх нь” гэсэн гаргалгаагаар түр харж байсан ч байж л таараа. Гэтэл өнөөдөр өнөөх хоёр нь өөрсдөө шийдэж УИХ-ын сонгуульд нэгдэн орох шийд гаргачихлаа. Харин үүнээс үүдээд аль аль талынх нь гишүүд “Энэ ч арай дэндэнэ ээ. Өнөөх намын үзэл баримтлалын ялгаа энэ тэр яасан бэ” гэцгээн бие биенээсээ асууцгааж эхэлсэн байна.
Үнэхээр ч улс төрийн намын яс мод нь яах аргагүй үзал баримтлал, чиг хандлага. Харин Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрт ашиг хонжоо олж л байвал, эргээд төрд шургалж л байвал яс мод ч хамаагуй бололтой. Ийм үед эзэн Чингисийн сургасан “Их хүссэн хүнээр төр бүү бариул” гэдэг үгийг сануулмаар санагдчихлаа. Үзэл баримтлалаа ч умартан шүлэнгэтэж байгаа болохоор нь тэр шүү дээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (February 13, 2012 7:43:46 pm )

    T1 MINE YUGAA BICHEED BGAA YUN BE..

  • Anonymous (February 13, 2012 9:08:43 pm )

    2 HUJAAGIIN BODOLTOI AMIDAT TORIIG BUSNUILAAD ARAAS YHEHDEE YHER BUUGAAR GEGCH BOLOJ BAIH SHIV,2 HUDALCH LUIVARCHID BOLON TYYNII GAR HOLUUDIIG HOH TENGER HATYY GESGEESEER BAIH BOLNO,OROO TOLON TOROOS ZAILSUGAI.UK

  • Anonymous (February 13, 2012 11:28:11 pm )

    IIM TENEG YAVDAL ZUVHUN MONGOLD L BOLDOG BAIH HA HA. ENHBAYAR UGAASAA HUMUUSIIN TARKHIIG UGAAHDAA SIAN TIIL SURHII TURIIG ZEVERLEH GEED BGAAN BOL URID NI HIIJ BAIHGUI YASAN YUM BE? TEGJ YARIH YUM BOL UURIINH NI HIISEN UILIIN UR SH DEE MONGOLCHUUDAD MUN IH GAI TARISAN DAA. HUN YU URGUULJ TARISAN TERNIIHEE UR SHIMIIG HURTENE GEJ 1 UG BG GESEN. UDAHGUI ARD TUMEN CHINII UNEN NUUR ZARAIG TANIH BNO. BUU BAYARLA.

  • Anonymous (February 14, 2012 9:50:02 am )

    IH AIHDAA L BICHIJ BAIGAA YUM SHIG BAINA. UZEL BODLOOROO, HUSEL ZORILGOOROO EVLELDEN NEGDEH NI ARDCHILALYN ZARCHIM. MANANGAAS BUSAD BUH HUCHNUUD NEGDEJ, EH ORON, ARD TUMNIIHEE ZARTS NI BAIJ CHADAH, TER HUMUUST ITGEL HULEELGEJ, DEVSHUULEN SONGOH HEREGTEI. ARD TUMEN SONGOLTOO ZUV HIIJ, HUNDELJ, DEMJIJ, ZUV HARDAJ, SHUDARGA HYANALTYN DOR, SHUDARGA AJILLAHAD NI TUSLAH HEREGTEI.

  • Anonymous (February 14, 2012 10:08:48 am )

    hehe.hehe.hamgiin myy enhbayaraas salsan ariyn humuus mongoliig hugjuuleh ni yasan yum be, harin aih emeeh zuilguui bolj gazar shoroogoo hariinhand ugch dyyshch bgaa bizdee. enhbayar zasgiin erhend garch bj l ene buheniig tsegtselj chadna, gadna dotnii avilgalchid uunees l ih aij bna da.ard tuien MANAN g turuus bur musun zailyylahaar shiidsen ni todorhoi bolson shuu dee avilgachid bna.

  • Review Of Afterburn Fuel (September 08, 2013 3:41:03 am )

    663509 678730Thank you for this. Thats all I can say. You most undoubtedly have produced this into something thats eye opening and crucial. You clearly know so significantly about the topic, youve covered so several bases. Excellent stuff from this part with the internet. 907078

  • Netwerk beheer (September 10, 2013 8:37:58 pm )

    2061 479978Hello there! This is my first comment here so I just wanted to give a quick shout out and say I really enjoy reading your posts. Can you recommend any other blogs/websites/forums that cover the same topics? Many thanks! 743580

antalya rent a car