antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 12, 2017 2 comments

Дуучин Б.Анхбаяр “The weekend”-ийг “миалав”

нийтлэсэн Admin

Хайрын дууч A cool буюу Б.Анхбаяр гэх залуу сүүлийн үед сошиалаар нэлээн их сенсаци тарьж олны анхаарлыг татаад байгаа билээ. Америкийн нэрт дуучин “The Weekend”-ийн дууг өөрийн хэв маягт нийцүүлж ковер хийсэнээс хойш хууль зүйн сайд С.Бямбацогтын нэр хүртэл дуурсагдахад хүрээд байв. Юм үзээгүй хүүхэд шиг “Юү-Түб”-д байршуулж буй бүтээлийнхээ хандалтыг идэвхитэй шалгадаг гэдгээ нотлоод байгаа дуучин залуу өөрийг нь доромжилж, доош хийсэн хүмүүстэй хатуу тэмцэхээ цахим хуудсаараа сүржин мэдэгдээд авсан. Сошиал ангуучдад өөрөө өгөөш болсоноор Анхбаярын талаар хошигнож жиргэсэн хүмүүс ч олон байв. Гэсэн ч уран бүтээлч маань гандан буурахгүй “World A cool” тоглолтоо энэ сарын 20-нд хийхээр тун завгүй яваа гэнэ. Гарсан дугаар болгон нь сенсаци тарьж байдаг Хишигдалай хөтлөгчтэй “Тарагтай боов” нэвтрүүлгийн ээлжит шинэ дугаарт дуучин Анхбаяр оролцсон бөгөөд ковер дууныхаа талаар ярихдаа “Вийкенд өөрөө их өнгө алдсан байна лээ” хэмээн хэлээд авсаныг нь түмэн олон мөн ч таатай түргэн шуурхай онилоод аль хэдийн хошигноод амжсан сурагтай.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Mendee (April 12, 2017 5:53:59 pm )

    Amidaaraa duulaj sur battsaan mine

  • Го (April 15, 2017 11:20:39 pm )

    Хулгайч дуучин.

antalya rent a car