antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 11, 2017 13 comments

С.Сэрчмаагийн хошигнолыг ойлгосонгүй юу?

нийтлэсэн Admin

“Боловсрол” суваг телевиз “Эндемол Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг-2” шоуг үзэгчдэд хүргэж байгаа билээ. Тулаан ч ширүүхэн эхэлж долоо хоног бүр дэлхийн болоод Монголын одод нэгэн зэрэг тайзнаа чуулж үзэгч түмнийг баясгасан тус шоуны уран бүтээлчид хоёр дугаарын ард гараад байгаа билээ. Жүжигчин Т.Бархүү анхны ялалтаа авч шуугиан тариад байсан бол ээлжит сенсацийн эзнээр дуучин Б.Халиун тодорсон билээ. Сүүлийн үед уран бүтээлийн хувьд чимээ аниргүй хэсэг хугацааг өнгөрөөсөн бүсгүй энэ удаад зориг шулуудан чадварлаг уран бүтээлчидтэй өрсөлдөж байгаа. Тэрээр хайрын дууч С.Сэрчмааг дуурайж өөрийнхөө элэглэх авъяасыг чамлахааргүй гэдгийг олонд ядах юмгүй харуулаад амжив. Дуучин Sally өөрийн цахим хуудаснаа “Яг түүн шиг”-т би түрүүлчихлээ. Халиунаатайгаа мөнгөө хувааж авнаа хэмээн хошигнож бичсэн нь мэдээллийн сайтуудын олз болов гэлтэй янз бүрийн гарчигтай мэдээллүүд харагдах болсон. “Сэрчмаа гурван сая төгрөг өг гэж Халиуныг дарамталжээ” гэх зэргээр бичсэнд дуучин бүсгүй ихэд эмзэглэж олонд залруулга хийсэн юм. Үргэлжийн онигоо, инээдтэй, хөгжилтэй зүйлсээр пэйсбүүк хуудсаа дүүргэж байдаг түүнийг шар хэвлэлийнхэн сүүлийн үед дуучин биш онигоочин болов гэж шүүмжилж байсан билээ.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • ЗОЧИН (April 11, 2017 5:05:27 pm )

    зөвөө Сэрчмаа хүний оюуны бүтээлийг хулгайллаа гээд бөөн юм болдог биз дээ Өөрий чинь зөвшөөрөлгүй гадна төрх бие хаа нэр төрий чинь хулгайлж Шоунд ашиглаж байр энэ тэр эзлээд явна гэдэг чинь юу гэсэн үг вэ мөнгө нэхэх нь зөв

  • Монгол Хүн (April 11, 2017 8:27:52 pm )

    СЭРЧМАА ГОЁ ШҮҮ. ОДОО НЭГ ДУУ ГАРГАХ БОЛСОН ДОО

  • Anonymous (April 12, 2017 1:19:11 am )

    Наргиан хошигнолдоо угийн сайн л да сэрчмаа. Хэвлэлийнхэн сэтгүүлчид гэж ямар ч чадваргүй соёлгүй бүдүүлэг боловсрол дутуу юмнууд хар пи ардаа сайн. Монголоороо алдаагүй бичиж чадацгаахгүй бж арчаагүй

    • khalty kharlaa (April 12, 2017 2:07:59 pm )

      serchmaa khoshnogdoo sain gene uu

  • Anonymous (April 12, 2017 4:43:18 am )

    hurliiz busgui

  • хүннү (April 12, 2017 11:11:53 am )

    Манай хэвлэлийхэнд хийх ажил байдаггүй юм уу. Иймхэн хошигнолыг ойлгохгүй байна уу?

  • зочин (April 12, 2017 11:21:40 am )

    манай сэтгүүлчдийн чанар байдал нь иймхэн зүйл дээр … хөөрхий дээ

  • Mendee (April 12, 2017 12:41:00 pm )

    Serchmaa bol china boys iin Dewsger hogiin gechii.

  • Zochin (April 12, 2017 3:44:35 pm )

    Kkk yum helj blohoo bsan hoshignoliig honzon blgj hvn bllaj bgaga saituud oilgmoor yum asuudal ni hvnderbel huuliin blgad saitiin esreg handj blon shud

  • Зөвцэцэг (April 12, 2017 4:41:18 pm )

    Хөөрхий өнгө мөнгөнд дуртай чадваргүй хэдэн сэтгүүлчийг орхи.Тэдний мөнгө олох,нэрээ гаргаж, алдарших цорын ганц арга энэ шүү дээ.Тэд булхай, булингартай улс төрчид, хөрөнгө мөнгөтөө гадаад дотоодын бизнесүүдээс дарамталж мөнгө салгахдаа мэргэжсэн алиа салбадаанууд шүү дээ.Ядуу сэтгүүлчидэд ёс зүй гэсэн ойлголтгүй болой.

  • irgen (April 22, 2017 4:51:25 pm )

    serchmaa guai arai chadvar muutai duuchin delhii niiteeree shoy hiideg gantshan ta bishee mungu yarisan balai avgai hyatad ruugaa ohinoo avaad yavsan deer ohiniigoo eh orond ni usguu …

  • armiin generel (April 22, 2017 8:07:17 pm )

    С.Сэрчмаагийн хошногийг олсонгүй юу?

  • зочин (April 24, 2017 11:58:52 am )

    Өөрөө ч гэсэн яах гэж тэнэг юм бичсэн юм бэ? Угаасаа мангар юм биш үү?

antalya rent a car