antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 7, 2017 19 comments

Шорон, цэргийн дарамт, диаграмм ханхалсан СУИС

нийтлэсэн Admin

Соц нийгэмд шинэ хуучин цэргүүдийн дунд оны ялгаа гэж байсан. Хал цэргүүд шинэковуудаа дэглэж, диаграмм хийж  байсан тухай зохиолч, сэтгүүлч Ж.Барамсай “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” гэсэн нийтлэл бичиж байлаа. Армид бугшсан энэхүү зодуур, хүчирхийллийн ул мөрөөр сурвалжилсан олон тэмдэглэл гарч төдөлгүй гурван жилийн цэргийн албыг хоёр жил болгож байсан удаатай. Энэ бол өнгөрсөн нийгэмд болж байсан гаж үзэгдэл. Тэгвэл өнөөдөр их, дээд сургуулиудаас СУИС-д оны ялгаа, зодуур, диаграмм байдаг тухай эх сурвалжууд батлаж байна. Ирээдүйдээ уран бүтээлчид, урлагийн менежментийг бэлддэг их сургуульд байдал ямар байгаа тухай өгүүлье.

СУИС-д дарамт хүчирхийлэл байдаг бол өнгөрсөн хугацаанд сургуулийн удирдлагууд яагаад юу ч мэдэлгүй олон арван оюутнуудын мөрөөдлийг тэглэхэд хүргэв. Хэрэв их дээд сургуулиудад энэ мэт үзэгдэл болдог бол оюутнууд болон удирдлагуудад нь хатуу хариуцлага тооцох ёстой. “СУИС-д оръё гэж бодож байсан юм, үнэхээр айдаст автлаа” гэж олон залуус санал бодлоо сошиал ертөнцөөр илэрхийлж байна. Ингээд оюутан Дөлгөөний бичсэн захидлыг хүргэе.

…Жүжигчин болох гээд хар нялхаасаа мөрөөдөж байлаа. Шалгалт нь алалцаан болж олон хүүхдүүдээс шигшиж авдаг юм билээ. Тэнцсэн гэж бодохоор бөөн баяр. Мөрөөдлийн их сургуульдаа анхныхаа өдөр яваад очлоо.

Ямар ч гоё ах эгч нар дүүрэн сурдаг юм. Хаа сайгүй л тогос шиг гоё гоё охид. Чанга чанга чарлалдсан халамцуу оюутнууд. Төдөлгүй миний мөрөөдлийн эхний өдөр гоё эхэлж, хөгийн төгссөнд сэтгэл гонсойж эхэллээ. Ангийнхаа хүүхдүүдтэй хоорондоо танилцаж ядаад л байж байтал үл таних залуу “Хүүхдийн урланд дээд курсынхан дуудаж байна! Хурдан яваад оч” гэв. Солонгос кино л ийм байдаг. Зурагтаар л харж байсан од эгч нар гартаа савхин бээлий өмсөж, ханцуйгаа шамлачихсан зогсож байлаа. Тэд,

-Охид нэг эгнээнд жагс! Хурдлаарай, бид тоглоогүй байна шүү гэлээ. Бид нар гайхалдаад нэг эгнээнд жагсав. Тэгвэл савхин бээлий угласан гараараа эхнээс нь биднийг алгадаж, заримыг нь шанаадаж эхлэв. Энд тэнд чад пад гээд л дуугарна. Солонгос кинон дээр харсан зүйл амьдрал дээр байдаг ажээ. Гэхдээ СУИС-ийн хувьд. Би бүр шоконд орлоо. Тэгтэл зурагтаар нэвтрүүлэг хөтөлдөг кинодрамын гуравдугаар дамжааны оюутан эгч,

-Энэ бол зодуур биш маазраа шүү, гичийнүүд ээ. Манай сургууль бол үе уламжлагдан ирсэн ийм дэглэмтэй их сургууль. Одоо харин охид мөнгөө нийлүүлээд дээд курсын эгч нартаа шоколад, пиво, архи авчирч өгнө дөө гэж тушаал буулгав.

Нүднийхээ булангаар харвал манай ангийн хөвгүүд дээд курсын ах нартаа зодуулаад газар эвхрэлдэн хэвтэж байлаа. Архи ууж халамцсан дээд курсын оюутнууд,

-Нэг эгнээнд жагсаад нэвтрүүлэг хөтөлж байгаа юм шиг чанга дуугаар өөрийгөө танилцуул! гэж халамцуу нүдээр шаардав. Архи уугаагүй байхдаа биднийг зодож хайр найргүй нүдэж байсан улс чинь согтохоороо яах нь ойлгомжтой. Бүгд л айгаад тэдний хэлснээр өөрсдийгөө танилцуулав. Энэ үеэр СУИС төгссөн, хөөгдсөн архичид нь хүртэл хүрээд ирчихсэн “Шинэковууд минь архи авч өг!” гэж дарамтлав. Ингээд л эхнийхээ өдрөөс рекэтлүүлж, дээрэлхүүлж эхэлсэн юм. Нэгдүгээр курсээ төгстөлөө кинодрамын ангийнхан есөн шидээр янз бүрээр дарамтлуулсан. Хувцсаа дээрэмдүүлнэ. Өнгөтэйхэн малгай, ороолт, бээлий өмсөхөөр хэн нэгэн нь шууд л авчихна. За тэгээд нойльд очиж, эгч нарын хувцас барьж өлгүүрийн ажил хийнэ. Дээд дамжааны оюутнуудын барлаг аятай хичээлээ таслан дэлгүүр хоршоо гүйх ч энүүхэнд. Тэмдэглэлт баяр, энэ тэрээр архи авч өгнө гэхчилэн амьдралдаа үзээгүй бүхнээ үзэв. Шантарлаа. СУИС-аа орхиё гэхээр мөрөөдөл минь хайран санагдана. Дөнгөж 16 настай охин хэнд хандахаа мэдэхгүй, сэтгэлдээ уйлж, уруу дорой царайлж явах болов. Манай ангийн нэг охин энэ тухай тайзны ярианы багшдаа хэлээд толгойгоо эргэтэл загнуулав. СУИС-ийн кинодрамын ангийн багш, удирдлагууд энэ тухай мэдэж байсан бөгөөд “Ийм зүйл байдаг юм. Жүжигчин хүн хагас цэргийн зохион байгуулалттай байж, сайн уран бүтээл хийнэ” гэх зэргийн юм ярина. Хүчирхийлэл энд ид өрнөж байсныг хэлэх хэрэгтэй. Ангийн охид жагсаж зогсоод дээд курсын бүх ах нар болон хэдэн эгч нарт “Комислох” гэдэг нэртэй хүчирхийлэлд өртөв. Цээжин биеэ нүцгэлж, хөхөө ил гарган бусдын доог тохуу болж байлаа. Эхнээсээ хөөрхий охид уйлж байв. Дээд курсын ах, эгч нар, -Хөхөө ил гарга, гичийнүүд ээ. Дургүй хүргээд байвал бид нар албан хүчээр нүцгэлээд сургуулийн коридорт гаргачихна шүү! гээд шүдээ хавиран бахирна.

Гуравдугаар курсын ах “Энэ бол мисс-бюст гэдэг тэмцээн. Та нарын дунд хэн нь хамгийн гоё хөхтэй вэ гэдэг тэмцээн зохиож байна, ха ха” хэмээн инээнэ. Тэгээд эрчүүд нь бидний хөхийг илж таалан барьж доог тохуу болгов. Тэр байтугай манай ангийн охидыг бэлгийн харьцаанд уруу татан оруулсан тохиолдол ч бий. Дээд курсын хэн рекетлэгч ахын өврийг дулаацуулж гэмээ нь энэхүү дарамт шахалтаас мултрах юм гэнэ. Энэ мэтчилэн дарамт, доромжлолын дунд тэвчилгүй олон найзууд минь кинодрамын ангиас гарлаа. Аргагүй дээ хэн ч ийм завхарсан сургууль гэж мэдээгүй байх. Тэгсэнч 16-17 насны хүүхдүүд яаж үүнийг ойлгох вэ? Дээр нь СУИС бол ирээдүйн жүжигчин болох тал дээр маш муу боловсрол олгодог газар! Ухаандаа драмын жүжигчин, кино жүжигчин хоёрын ялгааг бидэнд заагаад өгчих тийм тайзны ур чадварын багш байхгүй. Хэдийгээр кинодрамын анги гэж байгаа боловч энд кино жүжигчин болох тал дээр ямар ч хичээл, дадлага заахгүй. Би санаж байна. Ангийн маань нэг хөвгүүн дээрэлхүүлээд гомдоод уйлж байсан. Эр хүн уйлж гомдох үнэхээр өрөвдөлтэй харагддаг юм билээ. Азаар би СУИС-ийг төгсөөгүй дундаас нь хаясан юм. Шантарсан юм. Өнөөдөр дарамтлуулж буй кино драмын ангийнхан дараа жил хал цэргүүдийн дүрийг гэдэг гутамшиг. Хүчирхийллийн шинжтэй ийм уламжлал СУИС байгуулагдсан үеэс эхлэн 17 жил үргэлжилсэн гээд бод. СУИС-ийн багш нар мэдсэн ч мэдээгүй царайлж явдгаас болж олон оюутан, хүүхдүүдийн сэтгэлд томоохон шарх үлдээж, тэдний ирээдүйг сүйтгэж байгааг БСШУС-ын сайд ! Ж.Батсуурь, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт нар анхааралдаа аваасай.

СУИС-ийн оюутнуудын үйлдсэн ноцтой хэргүүдийг сөхье.

Баримт. Одоогоос хэдэн жилийн өмнө СУИС-ийн оюутан Д бүсгүй сургууль хичээлийн байрандаа амиа хорложээ. Төгсгөх дамжааны оюутан тэрбээр 23 цагийн үед дөрвөн давхраас өөрийгөө боомилсон байдаг. Тухайн үед сургуулийн жижүүр нь согтуу байж таарснаар талийгаачийг оройн цагаар СУИС-д орохыг зөвшөөрсөн аж. Талийгаачийг амиа хорлосон шалтгааныг тогтоогоогүй ч олон хүмүүс СУИС-ийн оюутнуудын танхай байдал, элдэв хэл ам, нэг нэгнийгээ доромжилж, сүрдүүлж, дарамталдгаас болсон гэж таамаглахад хүрчээ.

Баримт. СУИС-ийн цэнгээнт бүжгийн багш Н.Ганбаяр 16 оюутныг Хятад руу авч яван жуулчны баазад цалин өгнө гэж гурван cap бүжиглүүлжээ. Ингэхдээ сургуулийн нэр барьж эцэг, эхчүүдтэй гэрээ хийсэн байна. Гурван cap бүжиглээд сургалтын төлбөр болгож 2.4 сая төгрөг өгнө гэж гэрээнд тохирсон ажээ. Оюутнууд Хятадад очоод банзан нааран дээр унтаж, хуурсан сонгино, бэлэн гоймонгоор хооллож, өглөө 8.00 цагаас шөнийн 03.00 цаг хүртэл бүжиглэж маш хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байсан гэдэг. Оюутнуудын дунд нэг rap утас өгсөн бөгөөд тэр нь бараг л Монгол руу холбогдох боломжгүй. Хариуцаж авч явсан СУИС-ийн багш эцэг, эхчүүдэд “Хүүхдүүд сайн байгаа. Би ойр ойрхон очиж байгаа” гэж ярьдаг байжээ. Багш Ганбаяр оюутнууд дээр цөөхөн удаа очсон бөгөөд “Багшаа буцъя. Энд хоол унд, ажиллах орчин маш хүнд байна. Хятадууд дээрэлхэж байна” гэхэд нь “Тэсч бай. Багш нь хэлчихсэн. Одоо хэдхэн хоног болоод далинг чинь өгнө” гэсээр есдүгээр сарын 01 хүргэсэн байна. Гэвч энэ явдлыг СУИС-ийн захиргаа эцэг эхчүүдээс нь нууцлан өнгөрч, багш Ганбаярыг ажлаас халснаар асуудлыг шийдсэн гэх юм. Хүний хөдөлмөрийг шулсан багш өдгөө хаана юу хийж яваа талаар мэдэх хүн тус сургуульд алга.

Баримт. СУИС-ийн кинодрам, зургийн ангийн оюутнуудын дунд каннибас буюу “хар өвс” гэх хар тамхины төрлийн ургамлыг ихээр бэлтгэж хэрэглэж, зардаг ноцтой хэргүүдийг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлжээ. Эрдэнэт, Дарханаас ирсэн оюутнууд төмөр замын дагуу ургадаг “хар өвс”-ийг их хэмжээгээр түүж бэлтгэн Улаанбаатар хотод оруулж ирэн хэрэглэж, бие биедээ зардаг гэсэн мэдээллийн мөрөөр цагдаа, тагнуулынхан оржээ. СУИС-ийн оюутнууд хээрийн дадлага, аялал зугаалгын үеэр их хэмжээгээр хэрэглэдэг байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.

Баримт. ЭЦГ-аас галт зэвсэг биедээ авч явсан цөөнгүй тохиолдлыг илрүүлэн холбогдох арга хэмжээ авчээ. Энэ сарын 29-нд “Форд” маркийн машинтай хэсэг залуу зэвсэгтэй явж байна гэсэн мэдээлэл ЧД-ийн цагдаагийн хэлтэст ирсэн аж. Энэ дагуу ЭЦГ, УМБГ, дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай ажилласнаар тэдгээр залуусыг СБД-ийн VI хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь саатуулжээ. Тэд бол 22-23 настай, СУИС-ийн төгсөх ангийн оюутан зарим нь тус сургуулийг төгссөн байж. Залуус буу эзэмших ямар ч зөвшөөрөлгүй бөгөөд “Хүнээс худалдан аваад явж байна” гэж мэдүүлжээ.

Баримт. Монгол Улсын ЭХ-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цэрэнбаяр, Ө.Аюурсүрэн нарт холбогдох эрүүгийн 201525030680 дугаартай хэргийг хянан хэлэлцжээ. Хэнтий аймгийн харъяат 20 настай Ө.Аюурсүрэн нь СУИС-ийн кинодрамын ангийн гуравдугаар дамжааны оюутан, ам бүл 3, эмээ, дүү нарын хамт амьдардаг байсан нь тогтоогджээ. Энэ мэт СУИС-ийн кинодрамын ангийн дэглэгч оюутнуудын дунд шүүхийн сандалд суусан ялтнуудын хэргийг бичээд байвал сонины 12 нүүр ч багадах буй заа. Өнөөгийн СУИС-ийн захирал Э.Сонинтогос гэгч үе залгамжилсан сургуулийнхаа дэглэгч, “Том ах”-ын дүрд тоглогч дээд курсын оюутнуудыхаа танхай байдлыг нэг тийш нь цэгцлэхгүй бол өөрөө суудлаа тавьж өгөх цаг болсон юм биш үү? гэдэг асуултыг кинодрамын ангийн нэгдүгээр дамжааны оюутнуудын эцэг эх манай сониноор дамжуулан хүргэж байна.

ХОРИОТОЙ СОНИН 2017 он №06/128/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • bi (April 07, 2017 3:45:43 pm )

    Ямар аймаар юм бэвҮнэн юм байна.Миний таньдаг нэг охин ороод 1 жил болоодл уйлсаар сургуулиа хаясан.Маш хэцүү хэрцгий гээдл байсан

  • Anonymous (April 07, 2017 3:53:36 pm )

    наад давараад бга лаларууда бөгс сүв рүү нь гулууз шаагаач,хэдэн жилээс иим яригдах юм,хэдэн онд амьдраад бга,2, 3 жилийн цэрэг арми уу,хойд урд ямаан омогтой солонгос уу? улс төрөөр тэмцэл дээ?сургууль доторо илжэрч байхар

  • зочин (April 07, 2017 4:19:59 pm )

    баялаг бүтээгч биш мэрэгжлийн гэх хогийн сургуулийг хаа усан толгойтнууд ордог сургууль

  • Vhbvbg (April 07, 2017 5:20:23 pm )

    Uamar shiwshigtei baliar buduuleg oi gutmaar zavaan yumnuud suraltsaj baigaan ene unen bol zaluu ueiin es surtahuunii humuujil ewderch sanaand bagtmaargui jigshuurtei suragchid ene surguulid surch baigaag ene surguuli yagaad anhaaraldaa avch taslan zogsooj chadahgui bn!!!!!!!! Suuliin ued buteej baigaa kinog harahaar dan har baraan ertontsod amidarch baigaa yum shig zodoon tsus allaga orilson uilsan har baraan butelgui muuhai harahaas ch jigshmeer yumiig huuhed zaluuchuudad uzuuleh yum Mongol hund tseer es judag hun chanar saihan setgel geed gegeeleg saihan surgamjtai zov ulger duurial boloh hund ogoojtoi sain kino mash hovor bn Niigemd zov noloo tusgalaa ogoh chanartai sain buteel tuurvin gargaachee uran buteelchdee

  • иргэн (April 07, 2017 5:28:25 pm )

    паах үнэн юмуу

  • Vhbvbg (April 07, 2017 5:32:34 pm )

    Bolohgui butehgui har enirgeer duursen buduuleg buhniig halj burmoson oorchloj zaluuchuudaa hairlan zov hun bolgoh ni etseg ehchuud bolon surguuliin uureg yum

  • zochin (April 07, 2017 6:22:06 pm )

    Nen dariu zahiraliig ni soli, degledeg gej sonsson yum bna

  • бб (April 07, 2017 6:26:16 pm )

    дээр үед орост тмс төссөн мудагууд цэрэгт ирээд оны ялгаа, дэглэлт зэргийг гаргасан боловч энэ уламжлал одоогийн сургуулиудаар хэрэгжиж байгаа нь гутамшигтай
    өдий хүртэл цогт тайж кинотой дүйцэх кино гарахгүй л байгаа шүүдээ
    аугаа жүжигчидийн тоглолт, нүүрний хувиралыг сүүлийн үед хэн гаргаж байгаа юм бэ?

  • зочин (April 07, 2017 6:27:42 pm )

    энэ зөвхөн СУИС-д ч биш бас ШУТИС гэж бас харгис дэглэмтэй сургууль байна аа
    Монгол хүний ёс суртахуун уландаа унаж, ирээдүйн монголын эзэд маань иймэрхүү орчинд танхай боловсрол олж байгааг тухайн сургууль нь байтугай салбарын яамны үхээнц сайд нь мэдсэн ч ямар ч арга хэмжээ авч чадахгүй дээ. ЕБС-иудад суурь хүмүүжил зарим талаар иймэрхүү л ёс зүйтэй нөхдүүдийг гаргаж байгаа.
    Хүүхдийн хүмүүжил, ёс зүйг аль ч шатны сургууль анхаарахгүй байгааг олон эцэг эхчүүд баримтаар хэлнэ дээ. Нийгмийн ажилтан нэртэй орон тоо бөглөсөн оронцгууд л ихтэй дээ. Одоо үүнийг Хууль зүйн яам, агентлагууд анхааралдаа авах цаг нь болсон. Тийм нийгмийн шааруудыг цэвэрлэх цаг нь болсон.
    Хүчирхийллээс хүчирхийлэгч нь төрнө. Эцэг, эхчүүд бид хүүхдээ зөв хүмүүжилтэй өсгөчихөөд төлөвших ид насанд нь хүчирхийлэлд өртүүлж, хүчирхийлэгч болгомооргүй байна. Үгээ хэлье эцэг эхчүүдээ
    Үр хүүхдээ хайрлацгаая

  • Sanal (April 07, 2017 9:25:43 pm )

    Ene nobshin surguulia haagaachee . Setgel medrelin emneleg bolgobol taarna . Sunul ,muhul, gamshig,gutamshig

  • узэн ядагч (April 08, 2017 12:03:11 am )

    суис унэн харгис багш нар нь айдаг юм шиг

  • Бодол (April 08, 2017 8:52:14 am )

    СУИС-ийг татан буулгах хэрэгтэй. Монголчууд дээр үеэсээ гиншиж гонгинох муу гэж цээрлэдэг байсан. Гэтэл одоо дуучид л гавьяат аваад байх юм. Улс орон энэ гонгинож гиншсэн хүмүүсээс болоод өөдлөхгүй байх магадлалтай.

  • о (April 08, 2017 10:36:27 am )

    энэ заваан сургуулийг татан буулгаж шинээр жинхэнэ авьяастай хүүхдүүдийг авч сургах хэрэгтэй

  • irgen (April 08, 2017 7:57:45 pm )

    yamar gutamshigtai yum be taraaval taarna

  • ghj (April 08, 2017 8:05:49 pm )

    huuchin sotsiolist ueiin orsuudiin arga barilaar huuhduudiig deglej surgadag uhaanii yum bn lda ,maliin bagsh nar ni bigdiig ni solih heregtei,zunug humuuseer udirdah ajil hiilgehee bolimoor yum

  • ЗОЧИН (April 08, 2017 11:03:31 pm )

    МУУ ХОРХОЙНУУД

  • Erdenebileg (April 09, 2017 2:54:01 pm )

    Технологийн их сургууль бас л анхаарахгүй бол болохгүй байна шүү.Барим байна шүү.

  • Anonymous (April 09, 2017 9:08:21 pm )

    ter 29-r surguuli enenii derged yuch bish yum baina shdee .Manaid soyol urlagiinkhan dendvv khvreltseetei baigaa. Tekheer ene surguuliig khaachikhad ogt buruugvi.Ekhneree ,nukhruu dakhin dakhin soliloo geed ter facebook-eer ” magtagdaad” baigaa duuchin ,jvjigchin gegdegch zawkhaichuud bodbol ene surguuliin l bvteegdekhvvn baikh.

  • зочинзочинзочинзочинЗОЧИНзочинзочинзочинззочиночинзочинзочинзочинззочиночинззочиночинзочин (April 10, 2017 11:37:30 am )

    төгссөн хүмүүс нь өндөр босготой сургуульд орж боловсрол эзэмшисэн гээд л бахархалтай ярьж байхыг сонссон урлагын хүмүүс бэлддэг сайхан сургууль гэж бодсон чинь юу вэ гитлерийн шорон шиг юм бишүү Арга хэмжээ авч засаж залруулаачээ. Аль ноднингоос хойш л бичээд байсан авсан арга хэмжээ алга удирдлагуудыг нь солиод олигтойхон з/б -т хийгээч Эх орондоо соёлын үрийг тарих хүмүүсийг бэлддэг сургууль ийм байхаар бусад нь яах болж байна. Хэрэг алга бүхэл бүтэн нийгмийн дампуурал . Дутагдал доголдол, авилга хээл хахуул яриад л бичээд л байдаг авдаг арга хэмжээ байхгүй хууль нь ядуу доод хүмүүстээ бүр давуу үйлчилдэг эрх мэдэлтэй мөнгөтэй хүндээ үйлчилдэггүй энэ алдаа завхарлыг засдаг залруулдаг хууль төрийн байгууллага байна уу. Монгол улсыг сайн сайхан авч явах эзэн байна уу. Байгалийн баялагыг нь гадаадын хөрөнгөтнүүдтэй хувааж идэж хувиа борлуулсан хэдэн феодалууд л байх шив дээ Хэзээ засрах юм бол доо .

antalya rent a car