antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 5, 2017 6 comments

Эрдэнэтийн ТУЗ-ийн гишүүд 4000 ам.долларын цалин авахгүй

нийтлэсэн Admin

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал болон шинээр томилогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн талаархи мэдээлэл нийгэмд түгээд байгаа.

Харин энэ талаархи бодит мэдээллийг хүргэх зорилгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээлэл хийлээ. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүдийн цалинг 4000 ам.доллар гэсэн ташаа мэдээлэл яваад байна. Энэ бол тийм биш ээ. Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг  хэрэгжүүлэх журам”-д төрийн өмчит аж ахуй нэгж, байгууллагын ТУЗ-ийн гишүүдийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс ихгүй байна гэж заасан байгаа. Тийм учраас Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүд ч энэ хэм хэмжээнд захирагдана.

Тиймээс шинээр сонгогдсон Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийг их хэмжээний цалин хангамж эдлэх гэж байна гэж гүтгэх  хэрэггүй гэв. Харин  үйлдвэрийн Ерөнхий захирлын тухайд байгуулсан гэрээний дагуу цалин урамшууллыг нь тогтоодог гэв.

П.Булган


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочин (April 05, 2017 3:21:14 pm )

    Ганц Эрдэнэт үйлдвэр чбиш төрийн болон орон нутгийн өмчит газруудын цалинд хязгаар тогтоох хэрэгтэй ш дээ Тэгээд бөөн алдагдал улсаас татаас авдаг газрууд байдаг ш дээ Эндээс чинь зардал хэмнэгдэж/цалин ндш гм/ алдагдал нь багасна Төрийн өмчийн бродлого зохицуулалтын газрын ганц хийх ажил нь зардалд хязгаар тавих гэж бодож байна

  • bi (April 05, 2017 3:27:54 pm )

    Юу юугүй худлаа мэдээлэл бичдэг хүмүүст хариуцлага тооцоочээ.Хямарч ядаж байгаа ард иргэдийн сэтгэлээр доголсон ёс зүйгүй нөхдүүд больмоор юм

  • зочин (April 05, 2017 7:40:51 pm )

    Засгийн газар ТУЗ-ийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин үржүүлсэн дүнгээс хэтрэхгүй байх ёстой гэж шийдвэрлэснийг олон түмэн бүгд мэдэж байгаа тэр ч битгий хэл төрийн албан хаагч нар 2-с илүү ТУЗ-д байж болохгүй гэсэн хязгаартай байтал танай зарим мэргэжилтнүүд 3 компанид байгаад байдаг юм байна гээд л дотроо хүмүүс шивэр авир хийдэг Ням Осор дарга та хүмүүсийнхээ ТУЗ-д ажилладаг судалгааг гаргуулж үзээд мэдэх байлгүй зарим нь ганц ч ТУЗ-гүй байна гээд л хүмүүс өөр хоорондоо жиг жуг хийгээд байх юм байна ш дэ заавал 2-т байна гэсэн журам ч байхгүй л байх даа доторх хүмүүс чинь л шивэр авир хийцгээх юмаа

  • зочин (April 05, 2017 7:43:04 pm )

    dargaa toriin omchiin bodlogoo zov tegsh avch yavmaar bna shu

  • Anonymous (April 06, 2017 1:32:54 am )

    480000: vnenvv nymosoroo

  • зочин (April 10, 2017 4:44:13 pm )

    та нар болооч ард түмнээс дэндүү тасрх юмаа

antalya rent a car