antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2017 10 comments

Тэдний тэнгэрт тулсан ашиг бидний ёроолгүй тэнэгийг баталлаа

нийтлэсэн Admin

УРД ХӨРШИЙН “ВИНСВЭЙ”, “ЧАЛКО” КОМПАНИУД ГУРАВДУГААР САРЫН 28-НД БУЮУ ЕРДӨӨ ГУРАВХАН ХОНОГИЙН ӨМНӨ ӨНГӨРСӨН ОНЫ АЖИЛ, АШГАА ТАЙЛАГНАЛАА

Тэд нүүрсний үнэ хаданд гарсан түрүү жил супер  ашиг олжээ. “Чалко” компанийн цэвэр ашиг гэхэд л 2015 оныхоос 2.7 дахин нэмэгдсэн мэдээ байна. 58.5 сая ам.доллар олсныг нь “Блүүмберг”-ийн мэдээнээс харж болно. Сүүлд “E-Сommodities” гэж нэрээ сольсон “Винсвэй”-н борлуулалтын орлого өмнөх оныхоос 135 хувиар өсчээ.

Тэд 13.5 тэрбум хонгконг доллар буюу ойролцоогоор 2.8 тэрбум ам.доллар олсноо хөөр баяртайгаар зарлаад байна. Жилийн цэвэр ашиг нь 2.8 тэрбум хонгконг доллар буюу 360 сая ам.доллар гэдэг бол том тоо. Өндөр ашигтай ажилласан учраас 231 сая хонгконг долларын ногдол ашиг тараахаар болж. “Винсвэй” толгой эргэм их мөнгө олсон шалтгаанаа нүүрсний тонн тутмын ашиг нэмэгдсэнтэй холбоотой гэж тайландаа тов тодорхой дурджээ.

Өнгөрсөн онд 15 сая тонн нүүрс борлуулсан нь 2015 оныхоос бараг 2.5 дахин өссөн үзүүлэлт юм. “Винсвэй” өнгөрсөн оны үр дүнгийн тайландаа их ашиг олсон нэг шалтгаанаа манай улстай холбоод биччихэж. Нүүрснийхээ багагүй хувийг Монголоос авдаг гэсэн тайлбар компанийн тайланд дурайж байна. “Эрдэнэс Таван толгой” компани нийт нүүрснийхээ 65 хувийг TTJVCO компанид өгөх тусгай гэрээтэй учир авсан, гэрээний дагуу маш хямд нүүрс авсан нь ашиг нэмэгдэхэд нөлөөлсөн” гэсэн агуулгатай тодруулга  ч хийжээ.

“Чалко”, “Винсвэй” компаниуд асар өндөр ашиг хийснээ зарласны дараахан буюу өчигдөр “Эрдэнэс Таван толгой” компани “Чалко”-гийн өрийг дарснаа зарлалаа.

Эдийн засаг хэцүүдсэн энэ өдрүүдэд өрнөөс сална гэдэг сайхан мэдээ. Гэхдээ анхаарах өнцөг бас байнаа. Биднийг өрөө дарчихлаа гэж хөөрцөглөж яваа энэ өдрүүдэд түншүүд маань Тавантолгойн нүүрсийг хямдхаан авч цааш нь үнэтэй зараад зөрүүнээс нь асар их ашиг хийснээ зарлаж, бүр ногдол ашиг тараасан шигээ пээдэлзэж сууна.

ХАТУУХАН ХЭЛЭХЭД ТЭДНИЙ ТЭНГЭРТ ТУЛСАН АШИГ БИДНИЙ ЁРООЛГҮЙ ТЭНЭГИЙГ БАТАЛЖ ОРХИЛОО

Дэлхийн зах зээл дээр 100 ам.доллар хол давсан нүүрсээ цөөхөн хэдэн ногооноор үнэлж хэдэн  сая тонноор нь зөөж байж өрнөөс гарснаа бахархан ярих хэрэг байсан ч юмуу. Уг нь тэгтлээ хөөрч баярлаж, мэдээлээд байхаар тэмдэглэлт үйл явдал биш.

Өрөө дарчихлаа, одоо алзахгүй ээ, бид мундаг байна гэж бахархан мэдээлэхээр өнцөг огтоосоо биш гэдгийг учир мэдэх улс бол гадарлаж  суугаа. Энэ үйл явдлыг өчигдөржингөө сайн мэдээний сэдэв болгосон Засгийн газар ч хэчнээнийг зараад, хэдий хэмжээний хохирол амсаад, дараа нь төлөх өчнөөн мөнгөний асуудалд орж байж өрөө дарсаншуу аядсанаа мэдэхийн цаагуур мэдэж байгаа.

Харагдах өнгөндөө гоё, сайхан, гэгээлэг ч урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн төдий л явдал. Дахиад хэлэхэд ёроолгүй тэнэгээ л баталж буй хэрэг. Сонирхуулж хэлэх бас нэг мэдээ байна.

“ВИНСВЭЙ”-Н ТҮРҮҮ ЖИЛИЙН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН ДЭЭР АУДИТЫН КОМПАНИ ХЯЗГААРЛАЛТТАЙ САНАЛ ДҮГНЭЛТ ОРУУЛЧИХАЖ

Аудитын хязгаарлалттай санал дүгнэлтийн хувьд компанийн санхүүгийн зарим үзүүлэлт дээр аудит хангалттай нотлох баримт олж чадаагүй, эсвэл санал зөрөлдсөн үед гардаг. Аудитын компанийн зүгээс “Монголын талын ложистикийг хариуцдаг харъяа компанийн өр, авлагатай холбоотой асуудал дээр дүгнэлт гаргасан” гэсэн утгатай тайлбар хийжээ.

“Винсвэй”-д KPMG гээд олон улсад нэр хүндтэй аудитын компани аудит хийснийг энд онцольё. KPMG-гийн хувьд Moveday Enterprise Limited гэдэг компанитай холбоотой зээл, төлбөрийн асуудал дээр сөрөг буюу хязгаарлалттай санал, дүгнэлт гаргасан байна. Асуултын тэмдэгтэй компанийн тухайд манай улсын нүүрсний экспорттой холбоотой ложистикийг хариуцдаг газар бололтой юм.

Олон улсын аудитын зарчмаар тухайн үзүүлэлт, санхүүгийн асуудал дээр компанийн гаргаж өгсөн мэдээлэл батлагдаагүй, аудитын компани түүнийг нь хүлээн зөвшөөрч, баталгаажих боломжгүй үед сөрөг санал дүгнэлт гардаг. Хар үгээр хэлбэл аудит хүлээн зөвшөөрч болохгүй “но” нуугдаж буй асуудал дээр сөрөг дүгнэлт, санал гардаг юм байна.

“Чалко”-гийн өрийг хичнээн тонн сайн чанарын нүүрсээ урагш нь зөөж байж дарсан бэ гэсэн асуултанд хариу олохын тулд багахан тоо бодьё. Урд хөршийн компаниас ам.доллараар авсан өрөө дарахын тулд, тодруулж хэлбэл 350 сая ам.долларыг нь буцааж өгөхийн тулд бид 24 сая тонн нүүрсээ Хятад руу ачуулж. TTJVCO-гийн гэх мэт цаана нь өөр нэртэйгээр үлдэж байгаа өрийг эс тооцьё гэхэд өнгөрсөн хугацаанд сайн чанарын нүүрсээ тонныг нь дунджаар 14 ам.доллараар өгсөн харамсмаар тоо гарч байна. Өдгөө дэлхийн зах зээл дээр 100 гаруй ам.доллараар үнэлэгдэж буй өндөр чанарын коксжих нүүрсээ 10 гаруйхан ам.доллараар зөөж байж өрөө дарна гэдэг баярлахаар үйл хэрэг огтхон ч биш.

Тавантолгойн орд дээр хөрөнгө оруулалт татахгүй, яг одоогийнх нь загвараар явуулсаар байвал нүүрсний экспортын ашиг цаашдаа ч “Винсвэй” гэх мэт дундын зууч компаниудад очсоор байх нь хэнд ч ойлгомжтой л доо.

“Голомт капитал”-ын таваарын зах зээл хариуцсан шинжээчид

“Хятадын Шинхуа групп бүхий консорциум Таван толгой төсөл рүү ороогүй нөхцөлд, Монголын нүүрсний экспортын урсгал одоогийн нөхцөлөөр явж байгаа тохиолдолд хамгийн өндөр хувийн ашиг хийж байгаа компани бол E-Commodities.

Нүүрсний зах зээлээ дагаад тус компани 2012 оноос хойш алдагдалтай ажиллаж байсан бол 2016 оноос компанийн бизнес ашигт ажиллагаа нь сэргэж эхлээд байна. E-Commodities 2015 онд 1 тэрбум 615 мянган хонконг долларын алдагдалтай ажиллаж байсан юм. Энэ компанийн борлуулалтын хэмжээ, үйл ажиллагааны гол ашиг нь өнгөрсөн оны хоёрдугаарт хагаст гарсан болов уу” гэж онцолсон удаатай.

Урд хөршийн компаниуд нүүрсний үнэ огцом өссөнөөс хойш их хэмжээний ашиг олж эхэлснийг таваарын шинжээчдийн энэ таамгаас төвөггүй харчихаж болно гэсэн үг.

Эх сурвалж:  Өдрийн сонин, Ц.Баасансүрэн  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Иргэн (April 02, 2017 9:35:20 am )

    Ийм л удирдлага лидерүүдтэй юм чинь яалтай билээ. Намууд бие биеийнхээ дээр гарахын тулд бэлэн мөнгө амалж ирсний гай. Өр тавьсан нөхөр өнөөдөр ч их хуралдаа суусаар, бурхнаас заяасан дээдсээс үлдээсэн энэ их баялагаар гуравхан сая хүнээ сэтгэл хангалуун амьдруулчих юмсан. 6-р ангийн хүүхэд “Миний ирээдүй” сэдэвт зохион бичлэгтээ “Би том болоод Солонгос явж ажил хийж их мөнгөтэй болж аав ээжээ баярлуулна” гэж бичсэнийг үзээд самсаа шархирч байлаа. Бид болон ирээдүй хойч үе хүүхэд багачууд минь үеийн үед гадны оронд хөдөлмөрлөсөөр байхуу эрх баригчид хууль тогтоогчид оо…

  • Зочин (April 02, 2017 12:17:24 pm )

    ХЯТАДУУД ҮХЭР МОНГОЛЧУУДЫГ АШИГЛАНА УУ ГЭХЭЭС АШИГЛУУЛНА ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙХГҮЙ.

  • харамсаж байна (April 02, 2017 2:54:30 pm )

    МАН ын Батболд мэтийн тэнэгүүдийн гай. Энэ гайтай нөхрийн балаг их, монголын алтыг ухуулахад их үүрэгтэй оролцсон нөхөр дөө

  • Anonymous (April 02, 2017 3:39:00 pm )

    Монголын дээр суугаа хэдэн тэнэгүүдийн балгаар ийм л юм болоод ард түмэн нь ядуурч улс орон нь өрөнд орж хятадын нэг муж болох дөхөж явна даа. Хужаагийн эрлийз элбэгээ баярцогт мэтийн хулгайчуудыг хэн та нарйг сонго гэсийн хохь нь гэхээс өөр юу хэлхэв. Тэднийг сонгосон дуракуудаас болж бгаан.

  • Өө мэдрэлүүд (April 02, 2017 3:41:07 pm )

    ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ УРД ХӨРШИЙН УГСААТАН, ГЭРЭЭГ БАТАЛСАН ГОЛ ХҮН НЬ БАЯРЦОГТ ХУЛГАЙЧ БАС УРДЫН УДМЫНХ. ИНГЭЭЛ ТЭД ИНЭЭЖ МОНГОЛЧУУД УЙЛЖ ЭХЭЛЖ БН. АН ЫН ГАЙ, ХУЖАА УДМЫНХНЫ БАЛГААР МОНГОЛ ГОЁ ГОЁ ККК

  • Ккк (April 02, 2017 3:44:05 pm )

    Монголд угаасаа олон улсад хэрэгжих том төсөл зохиож батлах чадвартай боловсон хүчин ухаантай нь байхгүй болохоор аргагүй. Тэдний амаар бүх гэрээ хийгдсэнээс ийм байдалд хүрч улсаараа өрний сүлжээчин болон хувирав. Ухаантнууд нь чингисийн үед алагдаад үлдсэн хэдхэн сэхээтэн нь хэлмэгдлийн үед үгүйрээд одоо бгаа нь үхэрнээс дор амьтад үлгэн салган аж төрөн амьдран сууж бн

  • Anonymous (April 02, 2017 6:10:12 pm )

    та бидний л сонголт шүү дээ, бид л өөрсдөө энэ ханаж цаддаггүй бирд шиг амьтдыг сонгож улсаа удирдуулсан … одоо сохор сонголтынхоо үр дүнг нь амсаж бна

  • ИРГЭН (April 02, 2017 11:37:10 pm )

    ХОХЬ ЧИНЬ ДЭЭ МУУСАЙН ЛАЛАРУУДАА .ХЯТАДАД НҮҮРСЭЭ ХЯМД ӨГДӨГ Л ЮМ БАЙГАА БИЗ.ЯДАРСАН ИРГЭДДЭЭ УГААСАН НҮҮРСЭЭ ХЯМД ОЛГООЧ.УТАА Ч БАГАСНА БИЗ ДЭЭ.ЭНЭ НҮҮРС БАЯЛГААС ЖИРИЙН ИРГЭД ХУВЬ ХҮРТЭХ ЭРХГҮЙ ГЭЖ ҮҮ?ХЭДХЭЭН ХУЛГАЙЧ НАР БАЯЖААД АРД ИРГЭД ХОХИРЧ БАЙНА.ЭНЭ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЖ БАЯЛГАА ХУЛГАЙ НАРТ ХЯМД ЗАРААД БАЯЖСАН ХУЛГАЙЧ НАР ХЭДЭН ҮЕЭРЭЭ ТАМД ТАРЧЛАЖ ҮХНЭЭ.ХУЖАА БАЯРЦОГТОО ЧАМАЙГ МОНГОЛ ҮНДЭСТНҮҮД НАР ҮЗҮҮЛЭХГҮЙ ЧАМАЙГ ХАЛХЫН ШОРОНД ХУЛГАРУУД ТҮМПЭН САВАА ТАЧИГНУУЛАН ДУУДАЖ БАЙНА ХУРДАН ОЧООЧ ЛАЛАРАА

  • Irgen (April 03, 2017 3:04:34 am )

    Yaaydaa baiz ene deer bga pizdukuudiig alax san, zaxiinxaa naimaachidaasaa doloon dor

  • ЗОЧИН (April 03, 2017 1:46:23 pm )

    ЭЗЭНГҮЙ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХЭВ МОНГОЛЫГ ХОРОЛСОН ЛУЙВАРЧИН КАМЕРЫН ӨМНӨ ДАНАЛЗААД Л ГАЙТ ГАНЦДДАГҮЙ ГЭЖ ҮНЭН ШҮҮ

antalya rent a car