antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 30, 2017 1 comment

Солонгосын “од” Жан Кюн Сук хорт хавдартай монгол хүүд тусалжээ

нийтлэсэн Admin

Солонгосын алдарт дуучин, жүжигчин Чан Кюн Сук хорт хавдартай тэмцэж буй монгол хүүд тусалж өвчнийг нь эмчлүүлж байгаа талаар БНСУ-ын “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Мэдээлэлд хүүгийн нэрийг дурдаагүй байв. Мөн Жан Кюн Сук хүүтэй хэрхэн холбогдсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл ч байсангүй. Гэхдээ ямар ч байсан гэр бүл нь эмчилгээний зардлыг нь төлах чадваргүйг мэдээд замын зардал, эмчилгээний төлбөрийг нь даан Солонгост аваачсан гэнэ.  Хүү одоо БНСУ-д байгаа бөгөөд эмчилгээгээ эрчимтэй хийлгэж байгаа юм байна.

“Би Монголд оношлогдоод тэндээ анхны мэс засалд орсон. Жан ахын тусламж намайг эрүүл болгож байна” гэж хүү ярьжээ.

Жан Кюн Сук хүүтэй уулзаад “Хорт хавдрыг эмчлэх хэцүү гэдгийг би мэдэж байна. Гэхдээ итгэлээ битгий алдаарай, эмилгээгээ сайн хийлгээрэй” гэж хүүд захижээ.

Жан Кюн Сук нь хүмүүнлэгийн ажилд ихээр оролцдог, өр нимгэн нэгэн гэдгээ рээ бусад оддоос ялгардаг. Тэрээр 2009 онд тусламж шаардлагатай 100 хүүхдэд Дэлхийн зөн олон улсын байгууллагын шугамаар тусламж үзүүлж байжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (March 31, 2017 10:04:35 am )

    yasan mundag zaluu ve

antalya rent a car