antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 28, 2017 13 comments

Казиногоор эхлээд ТҮЦ-ээр өргөжсөн Ардчилсан авлигач хэн бэ?

нийтлэсэн Admin

Бүтэлгүй эхлэл

1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдсон нэр бүхий хэдэн эрхэм Л.Байгаль гэгчийн ятгалга, Макаогийн хятадуудын мөнгөн дэмжлэгт дулдуйдан 1998 оны 1 дүгээр сарын 15-нд УИХ-аар Казиногийн тухай хуулийн төслийг баталсан юм. Тэдгээр гишүүд хожим бүгд “дээлээ нөмөрч” нэрнийхээ урд Казино гэх угтвартай болж, анхны авлигын хэрэгтнүүд гэх гашуун түүхийн эзэд болсон бөлгөө. Тэдэн дунд өл халзан толгойгоороо ялгарч явсан Д.Баттулга хуулийнханд чихдүүлэх үедээ “авлига гээд сүртэй юм аваагүй,энэ тэлээг л авсан” гэх элэг авмаар тайлбар хэлээд сууж байсансанж. Харамсалтай нь Л.Байгалийн жолооч өчиг алдан СУИС-ийн урд зогсоол дээр машин дотор 60 сая төгрөг өгч авалцсан гэдгийг улайснаар хамуудынхаа хамтаар аавынд морилсон байдаг. Тэр цагийн 60 сая төгрөг гэдэг барагдашгүй их мөнгө мэт санагдана. Учир нь дундаж цалин 60 мянга байсан гэхээр мянган багшийн сарын цалин мань Д.Баттулга хууль санаачлан, батлуулсныхаа төлөө хусч байжээ гэсэн үг.

Бүтэлтэй өрнөл  

2012 оны сонгуулиар Ардчилсан нам түүхэндээ анх удаа НИТХ-д олонхи болов. Сонгуулийн өмнөхөн Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаас буугаад байсан Д.Баттулга баатар Бат-Үүлийн суганд наалдсаар яваад ИТХ-ын дарга болж дөнгөснөөр түүний авлигын замналд шинэ үе эхлэсэн юм. Авлига нэг л авчихсан хүн засрана гэж байдаггүй ажээ.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа Утаатай тэмцэх Үндэсний хорооны даргын албыг давхар хашиж, нилээд мөнгө гулгуулчихсныг нь Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Б.Билэгт Цагдаагийн Ерөнхий газрын дарга байхдаа илрүүлж, хэрэгт шийтгэхийг завдсан тул Ц.Элбэгдорж гайнаас бушуухан салахын тулд ЕТГ-ын даргаас чөлөөлчихсөн юмсанж. Ингээд Цэвэр агаар сангийн Н.Хүрэлсүх, М.Хулан нарын адил нарсанд илгээгдэх шахаж байсныгаа ямар нэг аргаар хойшлуулж чадсан байдаг. Гэвч хэрэг хуучирахгүй тул Цагдаагийн одоогийн удирдлага нэгэнт тогтоогдсон хэргийг нь дахин сөхөх нь цаг хугацааны асуудал болжээ.

Д.Баттулгын НИТХ-ын дарга болсныхоо дараа өдүүлсөн хэргүүдээс нь олны мэдэх нэг хэргийг цухас дурдахад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” журам, Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, хураамж авах” тухай А/769 дүгээр захирамж зэрэг нь цэвэр түүний дүүгээрээ дамжуулан мөнгө цөлмөх санаанаас үүдэлтэй байсан юм. Д.Баттулга өөрийн төрсөн дүү халзан хэмээх Д.Дашдоржийн компанийг дугуй түгжих, чирэх төхөөрөмжүүд авч бэлд гэж үүрэг өгч байгаад энэ ажиллагааг эхлүүлсэн байдаг. Тэрээр хагас жилийн дотор иргэдээс 50 орчим тэрбум төгрөгийг түгжүүлсэн дугуйны төлбөр гэх нэрээр 80 мянган төгрөг хураах замаар олсон аж. Тухайн цагт цагдаагийн зөвшөөрөлгүйгээр дугуй түгжих, ачих нь холбогдох хуулийг ноцтой зөрчиж байгаа гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар эсэргүүцэж таслан зогсоосон юм. Гол нь дүрэм зөрчсөн автомашиныг хуулийн байгууллагын шийдвэргүйгээр, дурын компани гүйцэтгэж, төлбөрийн хэмжээг ИТХ-ын дарга хууль зөрчин дураар тогтоосон байсан. Ийм ичгүүргүй идэж ашиглах луйврын схемийг зохиож, таслан зогсоохын хооронд л өчнөөн тэрбумаар нь залгичихсан сууж байсан нь төрөлх авъяас гэлтэй.

Д.Баттулга хууль бусаар их хэмжээний газар өмчилж авсан Сод Монгол, Оюуны Ундраа, Туурайн төвөргөөн зэрэг компаниудыг хаацайлах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийг гардан удирдах нэрээр дэд бүтцийн төслүүдээс мөнгө саах зэргээр олон хууль бус үйлдэл хйисэн нь тогтоогдож шалгагдаж байгаагаас саяхан олон нийтэд ил болсон хэрэг дээр нь тогтож яръя.

Хотын шинэ дарга Су.Батболд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 1,500 орчим ТҮЦ-ийн тоог цөөлж, цэгцлэх гэтэл ТҮЦ эзэмшигч иргэд хэл ам гарган эсэргүүцснээр Д.Баттулга нарын өдүүлсэн томоохон луйврын хэрэг ил боллоо. Олон нийт иргэний хяналт ТББ-ын тэргүүн А.Батзоригийн мэдээлснээс үзэхэд “Киг” ХХК-ийн захирал Д.Мөнхбат гэгч НИТХ-ын дарга Д.Баттулгын шууд дэмжлэгтэйгээр боловсон ТҮЦ барих нэрийн дор жижиг худалдаа эрхлэгчдэд 11 сая төгрөгийн үнэ бүхий 300 орчим ТҮЦ-ийг шахалтаар худалдсан нь эсэргүүцлийн гол шалтгаан болсон байна. Д.Баттулга шахааных нь ТҮЦ-ийг худалдаж авсан иргэдийн бичиг баримт, газрын зөвшөөрөл зэргийг ИТХ-аар хэлэлцэн хурдан хугацаанд гаргаж өгснийхөө төлөө шан харамж авдаг байсан аж. Нийт зарагдсан ТҮЦ-ийн 90 гаруй хувь нь Д.Баттулгын гараар орсон гэж эх сурвалж мэдэгдлээ.

“Киг” компанийн Д.Баттулгын дэмжлэгтэйгээр шахсан ТҮЦ-ийг яг ижил загвараар хийхэд 4 сая төгрөг болно гэдгийг мэргэжлийн байгууллагууд мэдэгдэж, хямдаар нийлүүлэх хүсэлт гаргаж байсан ч Д.Баттулга өөрийн унацыг хадгалах үүднээс хэрэгсээгүй байдаг. Ингээд Д.Баттулгын шуналын цаламд өртсөн иргэд үнэтэй ТҮЦ худалдаж аваад жил ч болоогүй байтал шинэ дарга буулгах гэсэн тул эсэргүүцэх нь зүй. Уг нь тэд хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур болсон Д.Баттулгаас мөнгөө нэхэх нь илүү зөв алхам байх юм.

Казино Д.Баттулгын ивээлд багтсан КИГ компани 300 ТҮЦ зарсан ч цаана нь байгаа 1,500 ТҮЦ-ний 1,200-г нь эзэмшиж түрээслүүлдэг болох нь саяын хэрэг явдлын үеэр тодорхой болов. Тэд зөвхөн түрээсээс жилдээ 12 тэрбум 24 сая төгрөгийг ТҮЦ түрээслэгчдээс шулдаг аж. ТҮЦ эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Дамба гэгч нь өнөөх халзан Дашкагийн найз агаад 36 байрлалд байх ТҮЦ бүрийг сарын 1 сая төгрөгөөр түрээслүүлж, жилд 432 сая төгрөг олдог, Д.Баттулгын ивээлд байсан дөрвөн жилийн хугацаандаа 1.728 тэрбум төгрөг олсон гэдгийг хохирогчид тооцоолсон байна. Товчхондоо бол Д.Баттулга зөвхөн ТҮЦ ажиллагаагаар гэхэд 71 тэрбум 988 сая төгрөг “хусчээ”.

Хууль батлаж өгөөд тэлээ, 60 сая төгрөг авч байсантай нь харьцуулахад маргаангүй бүтэлтэй бизнес болж. Төгсгөл нь харин адил байх болов уу гэж иргэд хилэгнэж байна. Дараагийн удаад Д.Баттулгын Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс “хуссан” мөнгөнүүдийн талаарх тоо баримтуудыг дэлгэнэ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (March 28, 2017 1:48:26 pm )

    Хэзээ ч засрахгүй хулгайч монгол түмэн…..

  • Баабар (March 28, 2017 2:15:05 pm )

    БАРИХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. БАРИГДАХААСАА ӨМНӨ ЭЛБЭГЭЭГ БАЙГАА ДЭЭР ГЯЛС ….

  • zochin (March 28, 2017 2:19:17 pm )

    hamgiin er hunii judag baihgyi hunii araar daldagndag amtan iim huneer tor bariulna gedeg baij bolomgui amtan

  • Anonymous (March 28, 2017 2:33:54 pm )

    муу хулайч нарын нэг энэ хүн мөн

  • баяраа (March 28, 2017 3:06:13 pm )

    энэ халзан эр бээжин хотдоо нэгэн буудалд монгол охиныг хүчиндээд гонро өвчин халдааж байсан гэж 99 оны хэвлэл дээр гарч дараа нь шоронд байхад нь шинжилгээ авч тэр нь батлагдсан гэж шоронгийн эмч ярилцлага өгсөн байдаг. ийм л гэмт хэрэгтнүүд АН-д үүрлэж байна шүү дээ.

  • ЗОЧИН (March 28, 2017 4:01:01 pm )

    энэ цагийн монголын бүх улс төрчдийн дүр зураг

  • Anonymous (March 28, 2017 9:44:07 pm )

    ugur halzan tolgoigoos salaachee.an iihaan

  • Anonymous (March 28, 2017 9:48:43 pm )

    Buzar novsh hahaj uheesei

  • зочин (March 28, 2017 10:23:22 pm )

    Халзан толгойтой энэ нөхөр юм будлиантуулдаг хүмүүсийн нэг Үүл баатарын баруун гар шүү дээ.Өнгөрсөн 4-н жилд хийсэн ажлыг нь АТГазараас шалгавал нэг юм дуулгана даа.

  • Zochin (March 28, 2017 10:42:13 pm )

    Huuramch ineej, hudlaa nudee irmedeg jinhene jujigchin bol Battulga mon bogood duu Halzan hochit Dashka medrel muutai, ehner ni Sukhbaatar duurgiin Zd orlogch hiij huuli busaar, undeslelguigeer horongojson bolohiig Han-uul duurgiin olon irged medne! Buh horongiig ni huraaj ulsiin orlogo bolgoj, Ub hotiin bolomjgui irgeded taraaj ogoh heregtei! Mash unen medeelel bna, Atgazar shalgaasai!!!

  • Халх (March 28, 2017 11:00:57 pm )

    Өөдгүй амьтан даа.

  • Зочин (March 29, 2017 10:29:55 am )

    ОНЦГУЙ ХУН БЭРД ГЭХ ЮМУУДАА БАС ШАЛИГ

  • zaluu (March 29, 2017 12:12:16 pm )

    ENE NOHOR HUDLAA INEEGED IH EVGUI GAR GESENDEE ENIIG BAS SHALGAH HEREGTEI HUMUUSIIN 1 DEEEE

antalya rent a car