antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2017 Comments are off

Дэлхийн яруу найргийн өдөр тохиож байна

нийтлэсэн Admin

ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан.1999 оноос эхлэн энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна.Монголын соёл яруу найргийн академи  дэлхийн яруу найргийн өдрийг угтан олон ажил хийдэг. Үүний нэг нь Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн яруу найргийн номыг “Монгол шүлэг” нэртэйгээр англи хэлнээ орчуулан гаргасан. Мөн яруу найргийн өдрийг угтаж жил бүрийн гуравдугаар сард зохиолч, яруу найрагчдын дунд Дүнжингарав уулын Цэцээ гүн оргилд авиралт хийх болжээ.ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрлөхтний дуу хоолой юм” хэмээн хэлсэн байна. Энэ нь утга зохиол бол өөрийн үзэл бодол дуу хоолойг яруу найргаар дэлхий нийтэд хүргэх  боломжтойг онцолж буй хэрэг билээ.ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрт шүлэг яруу найргийн баримтат өвүүдийг бүртгэн авч хадгалдаг бол хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд мөн шүлэг яруу найргийн бүтээлийг бүртгэн авдаг.Хамгийн сүүлд Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд  хүлцэл тэвчил, харилцан ойлголцлын талаар бичсэн Ливан улсын эртний Ал-Зажал хэмээх шүлгийг бүртгэн авсан байна. Энэ өдрийг тохиолдуулан дараах үйл ажиллагаа болох юм байна.

Тодруулбал, Дэлхийн яруу найргийн өдрийн хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс www.nairuulga.mn цахим хуудсыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ 11.00 цагт БСШУСЯ-ны 401 /Б/ зааланд болно. Мөн түүнчлэн Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, “Зохист Дорно” хэвлэлийн газраас санаачлан анх удаа гэрэл зураг, яруу найргийн өгүүлэмжээр дамжуулан Монгол эх орныхоо үзэсгэлэнт байгаль, эх нутгийг бүтээлээрээ харуулахыг зорьжээ. Энэхүү үйл ажиллагаанд монголын үе үеийн 21 яруу найрагчдын эх нутгийн тухай шүлгүүд, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 21 гэрэл зурагчдын хамтарсан уран бүтээлийн болон хөрөг зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ.ЯРУУ НАЙРАГТ- ГЭРЭЛ ЗУРАГ үзэсгэлэн 13.00 цагт Театрын музейд болно.Дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг үе үеийн яруу найрагчиддаа болон яруу найраг сонирхогч та бүхэнд  хүргэе!

ЭХ СУРВАЛЖ:ШУУРХАЙ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car