antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2017 Comments are off

“Жи Тайм” сүлжээний хохирогчдыг төөрөгдөлд автахгүй байхыг санууллаа

нийтлэсэн Admin

 “Жи тайм” сүлжээний хохирогчид ЦЕГ-ын Мөрдөн байцаах газарт өргөдлөө гаргаж байгаа гэсэн мэдээллийг сонирхохоор тус байгууллагыг өчигдөр зорьлоо. Мөрдөх байцаах газрын үүдээр оронгуут хоёр талын сандал дээр “Жи тайм”-ын хохирогчид болов уу гэмээр 20 шахам хүн суучихсан, хоёр гурван хүн хохирогчдын мэдээллийг хаана авч байна, ямар материал бүрдүүлэх талаар харуулаас мэдээлэл авч байлаа. Харин тус газрын зүгээс манай сурвалжлах багийнханд мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учраас мэдээлэл өгч, хохирогчдын зургийг авч болохгүйг анхааруулсан юм. Юутай ч “Жи тайм” сүлжээний хохирогчид Мөрдөх байцаах газарт хандахдаа таван төрлийн бичиг баримт бүрдүүлэх юм байна. Тодруулбал, өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, төсөл хөтөлбөрт элсэх үед бүрдүүлж өгсөн баримт, гэрээний хуулбар, цахим бүртгэлд өөрийн байршлыг харуулсан бүртгэл, хөтөлбөрт элсэх үед төлсөн мөнгө болон авсан урамшуулалттай холбоотой баримтыг хавсаргах аж. Өдөр өнгөрөх тусам “Жи тайм” сүлжээний хохирогчдын тоо нэмэгдэж байгаа гэх үг нийгэмд хүчтэй түгж, энэ хэрээр ч сүлжээний бизнес Монголд хумигдах нь гэсэн горьдлого олон хүнд төрж байгаа бололтой. Яагаад гэвэл “Жи тайм” компани Монгол Улсад олон улсын пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж, сарын 17-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хил гарах гэж байхад нь баривчлан саатуулсан. Түүнийг Монгол Улсын аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-т заасан олон шатлалт маркетинг буюу санхүүгийн пирамид тогтолцооны замаар бусдыг хууран мэхэлсэн үйл ажиллагаа явуулж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, Мөрдөх байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгаж эхэлсэн юм.

Мөрдөх байцаах газарт “Жи тайм” компанийн сүлжээнд элссэн хэчнээн хохирогч өргөдлөө өгч байгаа болон мөрдөн байцаалтын явцын талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Мөрдөн байцаах газар өдөрт хэдэн хүн хандаж байгаа талаарх тоог хэлэх боломжгүй. Учир нь, хандах хүний тоо янз бүр байгаа. Хамгийн гол нь “Жи тайм”-ын хохирогчдыг төөрөгдүүлсэн мэдээлэл гадуур их байна. Жишээлбэл, тус байгууллагын үйл ажиллагаа хэвийн явж байна. Компанид гомдлоо гаргасан даруйд цалин, мөнгийг нь олгоно. Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах шаардлагагүй гэх мэт ор үндэсгүй яриа түгээмэл байна. Энэ бүх ор үндэслэлгүй мэдээлэлд авталгүй хохирогчид Мөрдөн байцаах газарт өргөдлөө гаргах хэрэгтэй. Цаашид энэхүү компанийн төсөл, хөтөлбөрүүд үргэлжлэх боломжгүй. Учир нь, цагдаагийн байгууллагаас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон” гэсэн юм. Түүнчлэн Мөрдөн байцаах газар “Жи тайм” сүлжээний хохирогчдын өргөдлийг хэдийг хүртэл хүлээн авах болон мөрдөн байцаалтын ажил хэзээ дуусах нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч бүх хохирогчийн өргөдлийг хүлээн авсны дараа энэ талаар ярих болно гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн онцолж, хохирсон иргэдийг Мөрдөн байцаах газар өргөдлөө гаргахыг дахин сануулж байлаа. Тиймээс Казахстаны ядуурлыг бууруулах төсөл гэгдэх “Жи тайм” сүлжээнээс болж Монголд хэчнээн иргэн хохирсон нь удахгүй тодорхой болох нь үүнээс харагдаж байна. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт “Гадаад худалдаа”- ны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн тус компани Казахстаны Шунгит ордын чулуун бүтээгдэхүүн болон цаг борлуулдаг гэх боловч үнэн хэрэгтээ бараа худалдаалахгүйгээр багаар ажиллаж, доороо олон гишүүн элсүүлж, иргэдийг төөрөгдүүлж мөнгийг нь завшиж байсан нь ийнхүү ил болсон юм. Тэгвэл өдгөө “Жи тайм” компаниар дамжин сүлжээний бизнес гэх хууль бус бизнес хүнийг өмч хөрөнгө, мөнгө төгрөгөөр нь хэрхэн хохироож болохыг харсан учраас хүмүүс бид алхам тутамдаа энэ төрлийн аргад хууртахгүй сонор сэрэмжтэй байх нь чухал юм.

Б.Даариймаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car