antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2017 Comments are off

Лодко: Миний дуунууд сонсогчдод уярал ухаарал хайрладаг байгаасаа гэж хүсдэг

нийтлэсэн Admin

Монголын урлагийн ертөнцөд залуу шинэ үеийнхэн хүч түрэн орж ирж буй энэ цаг үед өөрийн гэсэн өнгө аяс, дуу хоолойгоороо бусдаасаа онцгойрч, олонд танигдан, сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу дуучин Лодког уншигчид маань хэдийнээ таньдаг болсон байх.

Олон сайхан хайрын дуугаа сонсогч фэнүүдийнхээ сэтгэлд нь мөнхөлж, өнөө цагийн өнгө төрх болж чадсан чадварлаг дуучин маань сүүлийн үед шинэ цомгийн ажилдаа ороод тун завгүй байгаа бөгөөд саяхан “Мөрөөдөл” дууныхаа шинэхэн клипийг өлгийдөн авчээ.

 Тиймээс бид түүнтэй уулзаж, их ажлынхан хажуугаар цөөн хором ярилцлаа

 Юуны өмнө танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Яриагаа сүүлийн үеийн уран бүтээлийн тань сонин, содноос эхэлье гэж бодлоо?

  Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ цомгийнхоо ажилд орчихсон байгаа. Цомгийн маань эхний дуунууд болох “Fly way”, “Чи аялгуу” гээд дуунууд маань цацагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Харин өчигдөр цомгийн маань гурав дах дуу болох “Мөрөөдөл” дууны маань шинэхэн клип цацагдсан. Одоо дараагийн уран бүтээлийнхээ ажилд орчихсон байгаа.

 -Нууц биш бол дараагийн дуу ямар дуу байх вэ?

 -Өмнөх дуунуудыгаа бодвол арай ритмлэг дуу гарч байгаа. Яг ямар дуу гэдгийг нь одоохондоо нууц үлдээе.

 -Шинэ цомгийн ажил хэдэн хувьтай явж байна. Нийт хэдэн дуунаас бүрдэх вэ?

 -Шинэ цомогт маань ойролцоогоор 15 дуу багтана. Одоогоор шинэ цомгийнхоо дуунууд дээр ажиллаж байна. 2017 ондоо багтаад цомгоо гаргах төлөвлөгөөтэй байгаа.

 -Хамгийн сүүлд клипжүүлсэн “Мөрөөдөл” дууныхаа тухайд?

 -“Мөрөөдөл” гэдэг дуу бол хуучны орцны дуу байгаа. Би багадаа дуулж өссөн, сэтгэлд хоногшсон дуугаа сэргээж дуулан клипжүүлсэн. Сонсогчдод маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Клипний тухайд гэвэл, Хайрыг хоёр өөр хүнээр гаргасан байгаа. Нэг нь алиалагч, нөгөө нь балетчин хоёрын дотоод сэтгэлзүй нь ямар байдаг гэдгийг харуулахыг зорьсон.

 -Багадаа дуулж өссөн гэлээ. Ер нь урлагт хэзээнээс хөтлөгдөн орсон бэ?

 – Би цэцэрлэгт байхаасаа л дуулж бүжиглэж эхэлсэн юм. Хүүхдийн “Яргуй” наадамд оролцож байсан, сургуулийнхаа урлагийн үзлэгт ордог байлаа. Сансрын 48-р сургуульд байхдаа найзуудтайгаа “Frendly Frends” хамтлаг байгуулж бүжиглэдэг байсан юм. Арван жилдээ их л идэвхтэй сургуулийн урлагийн үзлэг дууны тэмцээн юу л байна хамгийн түрүүнд явж байдаг хүүхэд байсан. Тэр ч утгаараа одоог хүртэл урлагаасаа хөндийрч чадаагүй дуугаа дуулаад явж байгаа байх гэж боддог.

Дуунуудаа өөрөө зохиодог гэж сонссон. Анхныхаа дуугаа хэзээ зохиож байсан бэ?

– Анх тавдугаар ангид байхдаа анхныхаа дууг зохиож байсан. “Мөнхөд хайрын эзэн” дуу бол миний анхны уран бүтээл байсан.

-Өөрөө шүлгээ зохиодог гэхээр хэн нэгэнд зориулсан, эзэнтэй дуу олон байдаг байх?

-Мэдээж байгаа. Би аливаа уран бүтээлийг хийхдээ, хэн нэгэнд зориулж зүрх сэтгэлээсээ хийвэл, хүмүүст хүрэх нь илүү хүчтэй болдог юм болов уу гэж боддог. Тэр ч утгаараа миний зүрх сэтгэлээ зориулж гаргасан уран бүтээлүүд сонсогчдод маань үргэлж уярал ухаарал хайрлаж, ямар нэгэн мессежийг өгдөг байгаасаа гэж хүсдэг.

-Ойрын төлөвлөгөөнд тань тоглолт бий юу?

-Шинэ цомгоо гаргаад тоглолтоо хийхээр төлөвлөсөн байгаа. Эхний ээлжид цомгийнхоо ажлыг дуусгана даа.

Түүний “Мөрөөдөл” нэртэй шинэ уран бүтээлийг хүргэж байна. 

Т.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car