antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2017 16 comments

“Татвараас зугтахын тулд хадгаламжаа тогтоосон босгод багтаан  хувааж хийхэд хүрнэ”

нийтлэсэн Admin

ОУВС-аас тавьсан шаардлагын хүрээнд 7-8 төрлийн татвар нэмэх ёстой болоод буй. Тэдгээрээс хамгийн түрүүнд мөрдөгдөж эхлэх нь Хадгаламжийн хүүд татвар ноогдуулах тухай юм. Үүнд шүүмжлэлтэй хандах талууд байгаа. Тэгвэл хөрөнгийн зах зээл судлаач Д.Ангар news.mn сайтад   өгсөн ярилцлагадаа энэ талаар хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар манай улсын арилжааны банкуудын нийт хадгаламжийн 98 хувийг хадгаламж эзэмшигчдийн хоёрхон хувь эзэмшдэг. Том утгаар нь яривал нийт хүн амын хоёр хувь гэж ойлгож болно. Тэдэнд зориулсан шийдвэр гэж ойлгож ч болно. Босго тогтоохын тухайд байж болохгүй зүйл гэж би хувьдаа үзэж байгаа. Хадгаламж эзэмшдэг хүн бүр хүүнд авч буй ашгаасаа 10 хувийг өгдөг байх нь шударга хэрэг болно.

Ямарваа нэг босго тогтоохоор цоорхой үүсэх  талтай.  Мөнгөтэй хүмүүс чинь ухаантай шүү дээ. Их хэмжээний хадгаламжийн хүүнээс татвар аваад эхэлмэгц  татвараас зугтахын тулд хадгаламжаа тогтоосон босгод багтаан  хувааж хийхэд хүрнэ шүү дээ. Монголчууд хууль даган биелүүлэхдээ тун хойрго хэрнээ түүнээс зугтах бултах аргыг амархан бодож олдог. Тиймээс ОУВС-гийн шахалтан дор банкны салбарын татварыг багтаасан нь тун зөв шийдэл гэж ойлгож байгаа. Хадгаламжийн хүүд татвар ногдуулах чимээнээр хүмүүс хөрөнгийн зах зээл рүү хошуурч эхэлж байна. Ганцхан өнөөдөр /2017.03.14/-ийн жишээ татъя л даа. Засгийн газар 13 тэрбум төгрөгийн бонд арилжаалах байсан ч иргэд, аж ахуйн нэгжээс 55 тэрбумын захиалга  ирээд байна. Саяхныг болтол Засгийн газрын арилжаалж буй бондын багагүй хувийг арилжааны банкууд авдаг байсан бол одоо арилжааг иргэд дангаар бүрэлдүүлэхэд хэмжээнд хүрээд байна. Аж ахуйн нэгжүүд 50-100 сая төгрөг, 10-20 сая төгрөгөөр бонд авч буй бол иргэд нэг сая, 500 мянгаар Засгийн газрын бонд авч байгаа. Иргэд хамгийн багадаа 100 мянган төгрөгөөр бонд авах боломжтой. Хугацааны хувьд ч 3-6 сар болон  нэг жил, гурван жилийн хугацаатайгаар бонд авч болох юм. Хөрөнгийн зах зээл ингэж л хөгждөг. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээлээ хувьцаагаар эхэлсэн нь маш буруу зүйл байсан. Хувьцааг хүмүүс тэр бүр ойлгохгүй. Иргэд бүү хэл, төр засаг нь ч ойлгоогүй.  Голланд, Англи улсууд 1600 жилийн тэртээ Засгийн газрын бонд гаргаж, хөрөнгийн зах зээлийн суурийг тавьж байсан. Хувьцаа бол бондын дараах алхам байх учиртай.” хярьсан байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • ЗОЧИН (March 16, 2017 4:50:26 pm )

    ЕР НЬ БОЛ ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГЭЭС ТАТВАР АВАХ НЬ БУРУУ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ НӨХӨР БАНКНЫ ТАЛД ГАРЧ ЯРИАД БАЙНА, АРД ТҮМНИЙ ХУВЬД БОЛ ЭРХ БАРИГЧИД ӨӨРСДИЙН ТАНСАГЛАЛАА ХАСАХГҮЙ БАЙЖ, АӨД ТҮМНЭЭСЭЭ АВАХ ТАТВАРАА НЭМЭГДҮҮЛНЭ ГЭДЭГ БОЛ ТУЙЛЫН БУРУУ.НЭГ ИХ УДАХГҮЙ БҮХ ХҮМҮҮС ХАДГАЛАМЖАА ТАТААД ЭХЛЭХЭЭР БАНКУУД НЬ БӨӨНӨӨРӨӨ ДАМПУУРЧ ХАЧИН ЮМ БОЛНО ДОО.

    • Anonymous (March 17, 2017 12:12:32 am )

      gertee hadgalsan bol usuhgui heweeree l bna shde
      orlogo olj bgaa bol tatwar tuluh ni unen

  • ЗОЧИН (March 16, 2017 4:51:51 pm )

    ЕР НЬ БОЛ ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГЭЭС ТАТВАР АВАХ НЬ БУРУУ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ НӨХӨР БАНКНЫ ТАЛД ГАРЧ ЯРИАД БАЙНА, АРД ТҮМНИЙ ХУВЬД БОЛ ЭРХ БАРИГЧИД ӨӨРСДИЙН ТАНСАГЛАЛАА ХАСАХГҮЙ БАЙЖ, АРД ТҮМНЭЭСЭЭ АВАХ ТАТВАРАА НЭМЭГДҮҮЛНЭ ГЭДЭГ БОЛ ТУЙЛЫН БУРУУ.НЭГ ИХ УДАХГҮЙ БҮХ ХҮМҮҮС ХАДГАЛАМЖАА ТАТААД ЭХЛЭХЭЭР БАНКУУД НЬ БӨӨНӨӨРӨӨ ДАМПУУРЧ ХАЧИН ЮМ БОЛНО ДОО.

  • irgen (March 16, 2017 5:33:24 pm )

    munguu valut bolgood bankaas uur gazart xadgalna. Banknaas xeden tugruguu tataarai xumuusee. Urialj bna!!! Ene nuxur chin yamar ergui um yaridag um be? ard tumen bol olson jaaxan munguu ur xuuxed, surgaltiin tulbur ene terd xadgalj baidag, ternees bish heden zuun say xadgalamjtai xumuus shig xuugeer ni amidrax geegui shuu dee….

  • зочин (March 16, 2017 6:10:42 pm )

    Ард түмний идэж өмсөхөө хасаж танан байж ариун цагаан хөдөлмөрийнхээ үр шимээс үр хүүхэддээ жаахан хуримтлал буй болгоход энэ хуримтлалын хүүгээс нь татвар авна гэдэг яаж ч бодсон шударга зүйл биш ээ. ТВ-ээр ярьж байснаас сонсоход нийт хадгаламжийн 90 орчим хувь нь цөөхөн баячууд байдаг юм биш үү тэхээр 10-аадхан хувь ард түмний тэр жаахан хуримтлалаас юугий нь авдаг юм бэ энэ бол буруу. Ингэж хачин юм ярьж хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна гэж байснаас төрийн данхар орон тоогоо бууруулж зардлаа хэмнэх, тэр офшортон сая доллараа гадаадын банкинд хийгээд мартчихдаг нөхдөөсөө татвар авах нь шударгад ёсонд нийцэх бол уу. Тэгээд ч МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө байхгүй тэс эсрэг юмыг л одоо болохоор яриад байх юм амласнаа эргэж харвал яасийн

  • зочин (March 16, 2017 6:13:49 pm )

    hadgalamjiin huugees tatvar avah ni buruu ochnoon terbum togrogiin hadgalamjtai hun bol oor biz

  • Anonymous (March 16, 2017 7:11:39 pm )

    tatvaraa tuluud hurimtluulsan mungunuus dahij tatvar avah ni buruu

  • zochin (March 16, 2017 9:10:03 pm )

    битгий даварцгаа МАН -ынхан.Ард түмэн нарыг сонгосондоо харамсаж явдаг болсон байна лээ

  • Иргэн (March 16, 2017 10:37:47 pm )

    Голланд, Англи улсууд 1600 жилийн тэртээ Засгийн газрын бонд гаргаж, хөрөнгийн зах зээлийн суурийг тавьж байсан ч гэх шиг хэн тэгж Ангарт хэлсэн юм болдоо.

  • zochin (March 17, 2017 8:41:44 am )

    MAH davarch bna shu erguu muusain luivarchid oorsdiigoo tanaach ydarsan ard irgediinhee halaasluu ongiij harahaa boli

  • иргэн (March 17, 2017 10:52:05 am )

    нэг их сүр болох юм. ямар хадгаламжид татвар тогтоож байгаа биш. Хүү буюу ашиг орлогод нь татвар яагаад тогтоож болохгүй гэж

  • Anonymous (March 28, 2017 9:51:53 pm )

    Ediin zasag taamgaar yavdag unen

  • Anonymous (March 28, 2017 10:00:52 pm )

    Statistikiin hogjil odoohondoo taamgaar yavj baigaatai adil

  • Anonymous (March 28, 2017 10:03:11 pm )

    Hoer tanhimtai parlament huuliar batlaval hunii naimaa geh met 21 zuunii gemt hereg tsetseglenee

  • Anonymous (March 28, 2017 10:05:26 pm )

    Erdemted irgeded buteelee tailbarlahgui bol olonhiig huch olomgui dalai

  • Anonymous (March 28, 2017 10:08:00 pm )

    Bankuudiin mongo luivardah horongiin birjiin luivariin derged joom

antalya rent a car